x

Ноолуурын ханш унасан нь хятад ченжүүд НӨАТ төлөгч болсонтой холбоотой юу?

Ноолуурын ханш унаж байгаа талаар малчид ярьж эхэллээ. Энэ нь ноолуурын худалдаанд нийтээр нь НӨАТ оногдуулдаг болсонтой холбоотой гэдэг мэдээлэл ч гараад байна. Хэрэв энэ нь үнэн бол гамшгийн хэмжээнд зудын дараа малчдын хувьд ноолуурын ханш унана гэдэг шууд тухайн айл өрх тэг заана гэсэн үг. Бараг зарим нь өнгөрсөн өвлийн зуданд хотоо харлуулаад самнах таван ямаагүй болсон нь ч бий. Энэ асуудлыг тодруулахаар сурвалжиллаа.

Өнгөрсөн сард ноолуур гарч эхлэх үеэр баруун  аймагт кг тутам нь 150-165 мянгатай, зүүн аймгуудад 140 орчим мянгатай байсан юм. Тэгвэл өчигдөр баруун аймгуудад кг тутам нь 130-140 мянгатай, зүүн буюу Дундговь, Дорноговь, Сүхбаатар аймгуудад дунджаар 120 мянга бол Улаанбаатарт аль аймгаас ирснээс шалтгаалж  130-140 мянган төгрөгөөр авахаар ченжүүд ярьж байлаа.

Малчин Г.Дамдин: Зуданд малаа алдсан малчдад ноолуурын ханш унах нь бүр хүнд байна. Сүхбаатар, Дорноговь аймгийн хүндрэлийг бодвол Дундговь аймаг малын хорогдол багатай өнгөрсөн өвлийг давсан. Өнгөрсөн сарын мэдээгээр 270 орчим мянган мал хорогдсоныг мэдээлж байсан. Нийт нутгийн дүнгээр малын хорогдол бага дүнтэй ч малчдын хувьд харилцан адилгүй байгаа юм. Тэдний нэг бол Сайнцагаан сумын малчин Г.Дамдин юм. Түүнтэй ноолуурын үнэ ханшийн талаар цөөн хором ярилцлаа.

– Танай нутгаар ноолуурын үнэ ханш ямар байна вэ?

-Өнгөрсөн сарын дундуур кг ноолуур 135 мянга гэж байсан юм. Өчигдөр манай багийн хүн ноолуур тушаасан. Нэг кг-ыг нь 120 мянгаар аймгаас хүмүүс ирж авсан гэнэ лээ. Үнэ энэ хавьцаа гэж ойлгоход болно.

-Хэдхэн хоногийн дотор үнэ унаж байгаа шалтгаан юу юм бол?

-Олон талын юм нөлөөлж байгаа байлгүй. Гэхдээ ноолуур гэдэг малчид бидний хувьд орлогын хамгийн том эх үүсвэр. Хаварт л бид ноолуураар бүтэн жилийнхээ өр зээлийг багасгаж, хоол хүнс, намрын өвс тэжээлдээ цаашаа хэдэн төгрөг дүрдэг хүмүүс. Энэ жилийн хувьд маш хүнд өвөл боллоо. Малаа зуу зуугаар нь алдчихсан малчдад ноолуурын үр шим хүртэх төдий байгаа даа. Гэтэл дээрээс нь ханш унаад байдаг. Ханш унаж байгаа хэд хэдэн шалтгаантай байх.

-Танайх өвлийн зудыг ямаршуу давав?

– Хотоо харлуулсан айлуудыг бодоход эрхбиш цөөн хэдэн малтайгаа үлдсэн. Сайнцагаан сумаар тогтохгүй аймгийн хэмжээнд өвөлжилт маш хүнд болсон. Манайх 400 орчим богтой, 30 гаруй үхэртэй өвлийг угтсан. Намар өвс тэжээлээ боломжийн хэрээр бэлдсэн ч өвлийн эхний саруудад л хамаг байдгаа дуусчихсан. Бараг 200 орчим бог малаа зуданд алдлаа. Бод малын хувьд арай ч тал хувийг нь алдчихсангүй авч үлдэж чадсан. 80 гаруй ямаатай үлдсэн. Дөрөвдүгээр сарын сүүлчээр самнаад ноолуураа тушаачихсан, ах нь.

-Ноолуурын ханш унаад байгааг малчид юу гэж байх юм бэ. НӨАТ авдаг болсонтой холбоотой гэв үү. Уг нь малчдыг НӨАТаас чөлөөлсөн шүү дээ?

-Яахав, төр засгаас эрвийх дэрвийхээрээ дэмжиж л байна. Татвар чөлөөлөгдсөн. Тэгэхээр малчид бид НӨАТ шивэх барих ажил чирэгдэлгүй хаврыг авсан. Гэхдээ ноолуур авч байгаа ченжүүд энэ тухай нэлээд ярьж байгаа гэнэ лээ. Дээр нь энэ жилийн ноолуурын гарц, чанар муу байгаатай холбоотой гэж ч дуулдсан хэмээв. Ноолуурын ченж: НӨАТ ноолуурын үнэд нөлөөлж байгаа Өмнөговь аймгийн ченж бүсгүйтэй холбогдож, ноолуурын үнэ ханш буугаад байгаа шалтгааны талаар тодрууллаа. Тэрээр ийн ярив. “Хар, улаан ямааны ноолуур кг нь 137 мянган төгрөгөөр авч байна. Цагаан ямааны ялгасан ноолуур 147 мянгатай байгаа. Ялгаагүй бол 137 мянгаар авна. Ноолуурын чанар муудсан учраас ханш унаад байна. Дээр нь НӨАТ мэдээж нөлөөлж байгаа. Бид авсан ноолуураа үйлдвэрт тушаахдаа НӨАТ төлдөг. Үйлдвэрүүд биднийг заавал НӨАТ шив гэдэг. Тэгж байж мөнгө шилждэг. Хоршоо руугаа шивүүлнэ. Хоршоод малчид руугаа шивүүлнэ. Энэ хооронд 1.5 хувийн зарлага гардаг. Зөрүүгээ бодохоор ханшид нөлөөлж таардаг. Сүүлийн үед хятад үйлдвэрүүд ч ялгаагүй НӨАТ шивэхийг шаарддаг болсон юм билээ” гэв. Ноолуурын зах зээлийн ханшийн мэдээлэл Хөдөө аж ахуйн биржийн цахим хуудаст мэдээлэгддэг юм байна. Боловсруулаагүй цайвар ноолуур кг нь 200 мянга, боловсруулаагүй цагаан ноолуур кг нь 250 мянга гэж байна. Харин боловсруулаагүй бараан буюу малчдын самнасан ноолуур кг нь 120 мянгаар арилжаалагдаж байна гэж мэдээлжээ. Хөдөө аж ахуйн бирж: Ченжүүд НӨАТ төлөгч болсноор үнэд нөлөөлөх гэж оролдож байгаа болов уу Тэгвэл ноолуурын үнэ ханш, түүнийг буурахад нөлөөлж байгаа хүчин зүйлийн талаар Хөдөө аж ахуйн биржийн ажилтнаас тодрууллаа.

-Ноолуурын ханш анх гарч байсан цагаасаа Ноолуурын ханш унасан нь хятад ченжүүд НӨАТ төлөгч болсонтой холбоотой гэв бодвол нэлээд буурчихсан байна. Зуднаар малаа алдсан малчдын хувьд энэ нь нэлээд муу мэдээ юм. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Ноолуурын үнэ ханш өнгөрсөн жилийг бодоход дунджаар 10-20 мянган төгрөгөөр илүү үнээр зарагдаж байгаа. Энэ жил баруун аймгуудад кг тутам нь 165 мянга, зүүн аймгуудад 185 мянгаар гарсан шүү дээ. Өнгөрсөн жил зүүн аймагт 160 мянгаар гарсан. Баруун болон төвийн аймгуудад бүр 90 мянга руу ч ороод 110 мянга дээр тогтсон. Одоо бол дундаж үнэ кг нь 120 мянгатай байна. Сайн чанартай нь 130-140 мянга гэж байна. Тэгэхээр энэ жилийн хувьд харьцангуй үнэ боломжийн байгаа гэж харж байна. Учир нь сая зуднаар нийт нутгаар ямааны 20 орчим хувь хорогдсон. Тэгэхээр нийлүүлэлтийн хэмжээ тодорхой хувиар багассан гэсэн үг. Олон улсын зах зээлийн хувьд ч ноолуурын үнэ тогтвортой байна.

-Гэхдээ бодит байдал дээр НӨАТ-аас шалтгаалж ноолуурын үнэ ханш буурч байгаа гэдэг мэдээлэл байна. Энэ ямар учиртай юм бэ?

– НӨАТ -ын хувьд дотоодын худалдан авагчид бүх төрлийн татвар төлж байгаа. Малчнаас аваад экспортлох бүх шатанд гэсэн үг. Харин хятад ченжүүд НӨАТ төлөхгүй байна гэдэг асуудал яригдаж ирсэн. Та бүхэн ч мэдэх байх. Тиймээс татварын шударга, тэгш системийг бүрдүүлэх үүднээс татварын байгууллагаас гадны хөрөнгө оруулалттай компаниудад шалгалтууд орсон. Дотоод, гадаад аль ч компани үйл ажиллагаа явуулж байгаа бол Монгол Улсын хууль дүрмийг мөрдөх учиртай. Нэг ёсондоо ченжүүд татвар төлөх асуудал яригдаж эхэлсэн. Хуучин бол тэд ямар ч татвар шимтгэл төлдөггүй байсан шүү дээ. Ингээд НӨАТ төлөх тухай яригдаад эхлэхээр ханшийн тухай хөндөгдөж байгаа болов уу. Гэхдээ гадаад зах зээл тогтвортой байгаа болохоор ханшид нөлөөлөхгүй . Малчдын хувьд бол НӨАТаас чөлөөлөгдсөн учраас айх зүйлгүй гэлээ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ 15 цаг 47 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа 15 цаг 55 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна 15 цаг 59 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 16 цаг 5 мин Монгол Улс “Garuda Candi Dharma III 2026” олон улсын энхийг сахиулах сургуулилтад оролцов 16 цаг 17 мин “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй аваарай 18 цаг 10 мин Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь 18 цаг 47 мин Неймар зодог тайлах эсэхээ 12 дугаар сард шийднэ 19 цаг 1 мин Олимпын аварга Михо Такагиг Ард түмний хүндэтгэлийн одонгоор шагналаа 19 цаг 8 мин Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний байгууллагууд, иргэд бэлтгэлээ сайн хангах нь зүйтэй 19 цаг 15 мин Финланд Улстай боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 19 цаг 24 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр гурван хүн хэвтэн эмчлүүлж байна 19 цаг 27 мин БНХАУ-ын Ляонин мужийн төлөөлөгчид НИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа 19 цаг 40 мин SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ 19 цаг 49 мин Н.Учрал: Бүсийн чуулган, форум, салбарын ойн арга хэмжээг цуцална 20 цаг 31 мин Өнгөрсөн сард 1,439.2 кг үнэт металл худалдан авчээ 20 цаг 36 мин “Шинэ тойрог зам”-ыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэнэ 20 цаг 45 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно 21 цаг 53 мин Н.Адилбиш: Авто зам ашигласны төлбөр нэмэх Засгийн газрын тогтоол буруу байна Уржигдар 17 цаг 00 мин Даян аварга Б.Орхонбаяр, Улсын заан Д.Анар, Б.Серик нар "Дэлхийн нүүдэлчдийн наадам"-д оролцоно Уржигдар 16 цаг 54 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ...
Top