x

“Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна

Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Тавантолгой” ХК-д ажиллалаа.

“Тавантолгой” ХК нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин 6 сая мод тарьж, ургуулах амлалт өгсөн юм.

Мөн Өмнөговь аймагтаа 1.5 сая мод тарьж, ургуулах амлалт өгснөөр нийт 7.5 сая мод тарихаар үндсэн гурван зорилтын хүрээнд ажиллаж байна. Үүнд:

  • Мод тарих урт хугацааны стратеги, төлөвлөгөө боловсруулах:

“Тавантолгой” ХК нь Монгол Улсын их сургууль(МУИС)-тай хамтран ажиллах санамж бичгийг 2021 онд байгуулснаар МУИС, ШУА-ийн Газарзүй, Гео-экологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын баг Өмнөговь аймгийн Номгон, Цогтцэций, Булган, Даланзадгад сумдад хээрийн судалгаа хийжээ.

Сургалт, судалгааны төв болон байнгын мод үржүүлгийн талбай байгуулах:

Тус зорилтынхоо хүрээнд 2022-2023 онд Даланзадгад суманд 6 га талбайд Мод үржүүлгийн газар байгуулж, өнөөдрийн байдлаар 1.8 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ.

Мөн 2022 онд Номгон суманд “Мод үржүүлэг, сургалт, судалгаа, инновац” төвийг байгуулахаар 20 га талбайд бэлтгэл ажлыг гүйцэтгэсэн бөгөөд үүний 4 га талбайд мод үржүүлгийн газар байгуулж, говийн бүсийн ургамлуудыг бортогоноос үржүүлэх юм.

Хамгаалалтын ойн зурвас байгуулах, байгалийн заган ойн сэргэн ургалтыг дэмжих, хамгаалах, нөхөн сэргээх:

Тус компани нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш нөхөн тарилт болон ойжуулалтаар нийт 12 мянган мод тарьж, terbummod.mn цахим хуудсанд бүртгүүлсэн байна.

Нийт тарих модны 50 гаруй хувь нь говийн бүсийн ойн санг бүрдүүлж буй заг мод байх бөгөөд Номгон, Булган сумдын нутагт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Түүнчлэн 2022-2023 онд Цогтцэций сумын нутагт 40 га талбайд хашаа, усалгааны систем, гүний худаг худалдан авалтыг хийж ойжуулалтын бэлтгэл ажлыг хангаад байгаа талаар Ажлын хэсгийн гишүүдэд танилцууллаа.

“Тавантолгой” ХК нь өөрийн мод үржүүлгийн газарт бортогонд үржүүлсэн, гарал үүсэл нь тодорхой тарьц, суулгацыг тарьж байгаагаараа онцлогтой.

Түүнчлэн Өмнөговь аймагт хоёр сумын байршилд мод үржүүлгийн газар байгуулснаар компанийн дотоодын хэрэгцээний тарьц, суулгацыг хангаад зогсохгүй орон нутагт нийлүүлэх, цаашлаад амлалтаа давуулан биелүүлж 2030 он гэхэд 15 сая мод тарих боломжтой гэдгийг “Тавантолгой” ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн захирал Б.Содномцэрэн энэ үеэр онцолж байв.

Талбайд гаргахад бэлэн 1.8 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлж чадсан боловч ажиллах хүчний асуудал тулгамдаж байгааг энэ үеэр хэллээ.

2024 онд тус компани нь Өмнөговь аймгийн Булган суманд 100 га талбайд ойжуулалт хийх, Номгон суманд 100 га талбайд навчит модоор хамгаалалтын зурвас байгуулах, Цогтцэций суманд 40 га талбайд навчит модоор ойн зурвас байгуулах ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 2 цаг 9 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 2 цаг 31 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 2 цаг 40 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 2 цаг 49 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 3 цаг 0 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 3 цаг 9 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 3 цаг 12 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 3 цаг 17 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 3 цаг 20 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 3 цаг 55 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top