x

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Засгийн газраас өргөн барьсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Өргөн баригдсан цагаасаа "Энэ чинь хуримтлалын сан биш, Засгийн газрын бас нэг тусгай сан болсон байна. Засгийн газар төсвөөс гадуур дахиад нэг төсөвтөй боллоо" хэмээн сөрөг намын зүгээс шүүмжлэл дагуулсан хуулийн төслийг УИХ-ын олонхи дэмжсэн байна.

Чуулгын хуралдаан дээр УИХ, Засгийн газрын гишүүдийн хэлсэн үг, илэрхийлсэн байр суурийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Би өөрөө ажлын хэсгийн гишүүн хэдий ч эрүүл мэндийн шалтгаанаар хуралд оролцож чадаагүй. Гэхдээ манай намын зүгээс тодорхой санал тавьсан. Би тэр дагуу гурван зүйл асууя. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, тогтолцооны өөрчлөлтийг хийнэ гэж ярьсан. Ард нь хамтдаа гарсан. Үүний дараа бид эдийн засгийн реформ дээр бодитой байдлаар зохицуулалт хийх шаардлагатай. Тэр агуулгаараа хуулийн төслийг дэмжиж, гарын үсэг зурсан. Бид нөхцөлөө тавихдаа гурван сан байгуулах юм байна. Хөрөнгө оруулалтын сан байгуулна. Гэтэл бүс нутагт нь хөрөнгө оруулалт татарчихсан. Өнгөрсөн 50, 60 жилийн хугацаанд шууд хөрөнгө оруулалт орж ирж, өнгөрсөн 50, 60 жилийн хугацаанд шууд хөрөнгө оруулалт орж ирж, бизнесменүүд эрсдэлээ үүрээд л ордог байсан. Одоо бол төр нь баталгаа гаргаж, эх үүсвэрээ оруулсны дараагаар хөрөнгө оруулалтыг хийж ирдэг болсон. Энэ загвар маш амжилттай явж байгаа. Бидний энэ санал туссан уу? Хоёрт, хуримтлалын сан. Ирээдүйн болон одоогийн хуримтлал гэсэн байдаг.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Засгийн газар энэ хуулийн төслийг өргөн барихын өмнө "Эрдэнэс Монгол" компанид захиалга өгч, судалгаа хийлгэсэн. Тэр судалгааны үр дүн юу гэж гарсан гэхээр Баялгийн сан анхдагч сан юм. Үүнийг тооцоотой алгуур хийх нь зүйтэй. Шууд Норвегийн тэтгэврийн сангийн загвараар хийвэл үр дүн бага гарна. Тиймээс эрх мэдлийг УИХ дээрээ авах нь зүйтэй гэдэг зөвлөмж гарсан юм билээ. Энэ дагуу саналыг дэмжсэн гэдгийг намын дарга хэлсэн. Хөрөнгө оруулалтын сан бол хөгжлийн сан. Улсын төсөв ашигтай гарсан тохиолдолд Тогтворжуулалтын сангаас жилд 380 тэрбум төгрөгийн 50 хувийг Хөгжлийн сандаа нийлүүлье гэж. Энэ оноос эхлэн А зэрэглэлийн үнэт цаасад хөрөнгө оруулна. Цаашдаа хөрвөх чадвартай байна гэж хуульд заачихсан юм билээ. Хуримтлалын сангийн хувьд төрийн өмчит компаниудын 34 хувийг нийлүүлнэ. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Б.Баттөмөр дарга аа.Олон зүйл дээр тантай санал нэг байна. Манай нам саналаа өгөөд, дэмжиж байгаа. Энэ бол улсын эрх ашиг юм. Баялгийг тэгш хуваарилахдаа баялгаа ашиглан хөрөнгө оруулалтыг татаж, эдийн засгаа хэд дахин нэмэгдүүлэх бодлого эндээс гарна. Баялгаа менежмент хийсэн улсууд энэ замаар явсан. Гэтэл Монгол энэ зохицуулалтыг оруулж ирэхгүйгээр зүгээр мөнгө олоод тараадаг улс болно. Хоёрт, шийдвэр гаргах нь УИХ байж болох ч менежмент хийдэг баг нь хөндлөнгийн мэргэжлийн баг байх ёстой. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Энэ хуульд гадаадаас хөрөнгө оруулалт татах талаар тодорхой тусгаагүй. Хөрөнгө оруулалтынхаа хуульд тусгаад явна гэж тооцож байгаа. Баялгийн менежментээ зөв хийж, ард иргэддээ тэгш хуваарилах үзэл баримтлалыг эвдээгүй юм. Анхдагч хууль учраас бүгдийг хамруулах боломжгүй. Шаардлагатай бол Засгийн газрын түвшинд орон тоо нэмэхгүйгээр мэргэжлийн багаа ажиллуулж болно гэж байгаа. Тусад нь мэргэжлийн хүнийг сайн тооцож байж хийх шаардлагатай гэж тооцсон. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Энэ хуулийн төсөл удаан яригдаж, УИХ-д орж ирж байгаад баяртай байгаа. Баялгийн менежментийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөс хойш нэлээд сайн хийж байна. Баялгийнхаа үр өгөөжийг ард иргэдэд хүртээнэ гээд олон жил ярилаа. Наад зах нь уул уурхайн биржээр өнөөдөр 5.2 тэрбум ам.долларын валютын нөөцтэй болсон. Баялгийн үнэ дэлхий дахинд өссөн учраас нээлттэй өрсөлдөж, хуримтлал үүсгэн ард иргэддээ хүртээж чаддаг байдал руу орж байна. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Монгол Улсын хөгжлийн гарц бол баялгийн менежмент. Үүний нэг тод жишээ нь "Эрдэнэс Монгол", "Эрдэнэс Тавантолгой" компани дээр БЭТ томилж, өнгөрсөн жилийн хугацаанд хулгай, оффтейк гэрээгээ дарж  2022 онд 1.2 их наяд төгрөг, 2023 онд 3.2 их наяд төгрөг гээд нийт 4.5 их наядын ашигтай ажиллаж, ард түмэнд ашгийг нь тараалаа. Баялгийн менежментээ зөв хийж чадвал ард түмэн ядуурлаас гарах бүрэн боломж байна. Ард иргэдийн 28 хувь ядуурсан байгаа. Мөн 15 орчим хувь нь ядуурах магадлалтай болсон учраас баялгийн менежментийг зөв хийж, сан байгуулах шаардлагатай байна. Иргэдийнхээ амьдралыг дээшлүүлж, улсаа хөгжүүлэх , ирээдүйд хуримтлалтай болох зарчмаар явж байгааг  хэлье. 

Хүн болгон данс нээж, аппликейшнтэй болно. Хуульд зааснаар баялгийн сантай холбоотой мэдээллийг олон нийтэд мэдээлж байна гэсэн. Төрөлжсөн сангийн асуудлаар УИХ болон Засгийн газраас гаргасан шийдвэрийг албан ёсоор нийтэлсэн өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор ард түмэнд мэдээлнэ. Мөн төрөлжсөн сангийн болон санхүүгийн үйл ажиллагааны жилийн тайлан, хөндлөнгийн аудитын дүгнэлт гарснаас хойш 10 хоногийн дотор мэдээлнэ. Төрөлжсөн сангийн удирдлага болон сангийн зарцуулалт, гүйцэтгэл, төсөл арга хэмжээний тайланг нэгтгэж, нэгдсэн цахим хуудсаар дамжуулан тогтмол мэдээлж байна. Мөн төрийн аудитыг ард түмэнд ил тод мэдээлнэ. 

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Уул уурхайн салбарын биржийг цахимжуулах гэх мэт ажлууд үр дүнгээ өгсөн. Мөн Засгийн газрын 5Ш ажиллагааны нэг Шилэн.мн вэб сайт руу орохоор хиймэл оюун ухаан дээр чат ажиллаж байгаа. Энэ аймагт аль компани хэдэн лиценз эзэмшиж байгаа вэ гэдгийг шууд хариулна. Иргэд орж үзээрэй. Салбарын ил тод байдалд хяналт тавих боломжийг иргэдэд олгосон. Өнгөрсөн 2020 онд Г.Занданшатар дарга тэтгэврийн шинэчлэл хийх ажлын хэсэг байгуулж, УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй бид хамтран ажилласан. Үүний үр дүнд Хувийн нэмэлт тэтгэврийн хуулийг өргөн барьсан ч хав дарчихлаа. Энэ хуулийг оруулмаар байх юм. 

Үндэсний баялгийн сан тэтгэврийн сантай заавал уялдах ёстой. Тэгж байж ард түмний амьжиргаанд шууд нөлөөлнө. Энэ асуудлыг яагаад шийдвэрлэхгүй байгаа юм бэ. Үндэсний баялгийн санд байгаа Хөгжлийн сангийн санхүүжүүлэх зорилтот чиглэл хуулиар тодорхой болбол сайн байна. Ялангуяа МАН Үндэсний аудитын байгууллагад мөрийн хөтөлбөр хүргүүлэхдээ баялгийн сангийн 1-ээс доошгүй хувийг инноваци, технологийн салбарт зарцуулна гэдэг үгийг мөрийн хөтөлбөрт тусгасан. Аудитын байгууллагаас энэ мөрийн хөтөлбөрийн зорилтыг зөвшөөрсөн байна лээ. Тэгвэл өнөөдөр Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэгээс доошгүй хувийг инноваци технологийн салбарт буюу ирээдүйд зарцуулна гэдэг үгийг хийж өгөх шаардлагатай байна. Дахин хулгай дээрэмд холбогдох вий. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Үндэсний баялгийн сан тэтгэврийн сантай холбох талаар Засгийн газраас оруулж ирээгүй. Тэтгэврийн сан их эмзэг байгаа. Цаашдаа тэтгэврийн санд шинэчлэл хийх, хуримтлагдсан мөнгийг хөдөлгөөнд оруулж өсгөх боломж юу байна. Ингэхгүй бол тэтгэврийн сан хэсэг хугацааны дараа хүнд байдалд орж болзошгүй байгаа. Засгийн газраас энэ асуудлыг оруулж ирээгүй. 

"Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт:

-Хөгжилтэй, нийгмийн даатгалын сан нь үр ашигтай ажилладаг өөр өөрийгөө аваад явдаг дэлхийн улс орнуудад тэтгэврийн сангаа уясан асуудал байгаа. Манай нөхцөлд нийгмийн даатгалын сангийн үндсэн шинэчлэлээ  хийгээгүй цагт юуг  ч уяад сэхэхээргүй байдалтай, төсвөө татаж унагах түвшинд байгаа. 

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

-Баялгийн сангийн хуулийг ард иргэд их анхаарч байна. Өнгөрсөн хугацаанд Монголын томоохон орд газруудаа алдах шахсан, ашиг хүртэх магадлал бүрхэг байсан цаг үе ард үлдэж байна. Гэхдээ Баялгийн сангийн хуульд стратегийн 16 орд байдгаас өнөөдөр өөрсдөө мэдэж зарцуулах нь долоо байгаа юм байна гэж ойлгосон. Энэ хууль хэлэлцэж байгаа цаг үед бусад орд нь яагаад гадаад, дотоодын компанид очсон талаар маш сайн мэдээлэл өгөх хэрэгтэй. Монголын ард түмний баялаг яаж яваад 8-9 орд бусдын мэдэлд очив оо.

Хуулийн 5.4 заалтад улсын төсвөөр хайгуул хийж, нөөцөө тогтоосон ордын 50 хүртэл хувийг төр эзэмшиж болох бөгөөд гэсэн байна. Үүний цаана болохгүй ч байх боломжтой гэж байгаа юм шиг. Мөн 5.5 улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж, нөөцөө тогтоосон  орд газрын 34 хүртэлх хувьцааг төр үнэ төлбөргүй эзэмшиж болно. УИХ-аас батлах хууль салаа утгагүй байвал яасан юм бэ?

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-2007 оны УИХ-ын 27 дугаар тогтоолоор стратегийн ордод 16 газрыг хамруулсан. Энэ байдлаар өнөөдөр долоо нь 50-10 хувь төрийн мэдэлд байна. Үлдсэн нь аж ахуйн нэгжийн мэдэлд байна. Энэ тогтоол хэрэгжээгүй. Хоёр дахь хавсралтад нь энэ стратегийн ордуудаас гадна дахин 39 орд байгаа. Энэ ордыг стратегийн ордод хамруулах эсэх талаар УИХ-д өргөн мэдүүлж, шийдвэрлүүлж байхыг тухайн үеийн Засгийн газарт даатгасан. Энэ тогтоолын 2 хавсралтыг хаврын чуулганд багтаан танилцуулах чиглэлийг Засгийн газарт өгч байгаа. 

Ажлын хэсгээс 5.4 болон 5.5 дугаар заалтыг цоо шинээр оруулж ирсэн. Засгийн газрын хуулийн төсөлд энэ заалт байхгүй. Өнөөдөр лиценз хэлбэрээр төлбөрийн чадваргүй хүмүүст очиж, наймааны хэрэгсэл болж гадаадад худалддаг тоо баримт олон байна.

"Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт:

-Өмнө нь байгаа хуулийн заалт нь төр үнэгүй авах боломжгүй байсан. Мэдээж ордууд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт шаардана. Заримд нь 34 хувиа үнэгүй авах сайн орд байхыг үгүйсгэхгүй. Өмнө нь ийм боломж байгаагүй. Заавал төр хөрөнгөө гаргах заалттай байсан учраас энэ удаагийн өөрчлөлтөөр төр 34 хүртэлх хувийг үнэгүй авч болно гэдэг нь хөрөнгө оруулалт хийх зайг үлдээх шаардлагатай. Зарим орд газрын үр ашиг нь сайнгүй байх магадлалтай бол хөрөнгө оруулагчтайгаа тохирох юм. Бид үнэгүй эзэмшихээ хаасан байсныг нээсэн гэсэн үг. 

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун:

-Хуулийн төслийг дэмжиж байгаа. Сан, нөөц бүрдүүлэх гээд өмнө нь "Ирээдүй өв сан"-гийн хуулийг гаргаж байсан. Өмнө нь энэ сангаасаа төсвийн цоорхойг нөхөж байсан. Бид энэ хуулийг хангах, хяналт, менежмент маш сайн байх ёстой. Баялгийн сангийн сав дүүрэн байх ёстой. Хамгийн сайн хуримтлал үүсгэдэг улс бол Норвеги. Тэгэхээр тус улсын тэтгэврийн сан нэг жилд 100 гаруй тэрбум ам.доллараар өсдөг гэсэн. Ингэж өсгөх боломжийг хэрхэн хуульд тусгасан бэ?

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Ирээдүй өв санг 2023 он хүртэл зарцуулахгүй гэж хуульд заагаад явж байгаа. 2025 он байсныг 2023 он болгосон. Засгийн газраас оруулж ирсэн саналд 2030 онд 6.8 их наяд төгрөгтэй болно гэж тооцсон байна лээ. Өнөөдөр 3.3 их наяд буюу нэг тэрбум ам.долларай тэнцэх хэмжээтэй байна. Цаашдаа нэмэгдээд ес орчим их наяд төгрөгийн хуримтлал үүснэ. Баялгийн сангийн гурван сан байгуулна. Засгийн  газар, УИХ-д зориулалтаар нь төлөвлөгөөгөө батлуулж, зарцуулалтаа батлуулна. Хууль бус зүйл хийх асуудал хаалттай болно. Эрсдэлийн талаар авч үзвэл, дэлхийн хэмжээнд 456 сан үүссэн. Өнөөдөр 178 нь ажиллаж байна. Нийт 8 их наяд ам.долллар цугласнаас 5.4 их наяд ам.долларыг нь газрын тос, байгалийн хийгээс олсон гэх тоон статистик байна.

Мэдээж баялгийн санд эрсдэл бий. Норвеги улс гэхэд гадаад өр маш бага. Монголын гадаад өр 33.8 тэрбум ам.доллар байгаагаас ААН-ийн өр 23.1 тэрбум ам.доллар бол Засгийн газрын өр 7.7 тэрбум ам.доллар байгаа. Өр багасгах чиглэлээр анхаарах хэрэгтэй. Их өртэй байвал баялгийн санд эрсдэл учирна. Манайх түүхий эдийн хараат улс. Түүхий эдийн үнэ маш чухал учраас үнэ нь буурвал сангуудад үүсэх эх үүсвэр буурна. Дараагаар нь гадаад валютын нөөц хангалттай байх ёстой. Одоогийн 5.2 тэрбум ам.доллар бол том тоо биш. Төгрөгийн ханш унахгүй байх ёстой. 

УИХ-ын гишүүн Н.Батшугар:

-Байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой гэдэг нь маш зөв. Баялгийн хараалаас ангижирч, эдийн засгийн өндөр өсөлтийг өрхийн хаалгаар оруулж ирэх боломжтой. Бүх дэлхийн хамгийн сайн жишгийг нутагшуулсан байна. Төрөлжсөн сан нь маш зөв механизм. Ирээдүйн өв сан бол Норвегийн тэтгэврийн сантай адил. Хуримтлалын сан нь Кувейтын сан болон Арабын сантай адил, Хөгжлийн сан нь Катарын хөрөнгө оруулалтын сантай адилхан байна. Энэ хуулийг баталснаар нэг сумаар гурван туулай буудаж байна гэсэн үг. Улсын зээлдэх зэрэглэл сайжирч, төгрөг чангарч, инфляцийг барих түвшинд хүрнэ. Эрсдэлийн менежментээ хэрхэн тооцоолсон бэ. Өгөөжийг яг тогтвортой авах нь чухал. Хүний нөөцлөлийн асуудал яригдана шүү дээ?

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Ирээдүйн өв санг байгуулж, 700 тэрбум төгрөгийн ханшийн алдагдал гарсан. Тэр алдагдлыг зөв удирдаж чадсан бол 3.3 биш дөрвөн их наяд төгрөгтэй болох байсан. Хамгийн гол нь гадаад өрийн хэмжээг бууруулах хэрэгтэй. Түүхий эдийн үнийн хэлбэлзэлтэй холбоотой асуудал биднээс хамаарах ч юм бий. Өнөөдөр гадаад валютын нөөц 5.2 тэрбум ам.доллар болсон гэж мундаг рекламдаад байгаа. Улсын эдийн засаг, хөгжлийн түвшин, газрын баялаг гэх мэт боломжуудыг ашиглавал энэ бол бага тоо. Нийт 10 тэрбум ам.доллар хүрч байж нөөцтэй боллоо гэж үзнэ шүү. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Хуулийн төслийг дэмжиж байгаа. Гурван сангийн менежментийг нарийвчлан тусгах хэрэгтэй. Юуг нь чагталж, юуг нь ил тод нээлттэй байлгах вэ. Нийт орд газруудаас 34, 50 хувийг үнэгүй авахдаа хувийн өмчид халдахгүй. 

"Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт:

-Бид нэр томъёон дээр шууд яамдуудаа оруулснаар буруу мэдээлэл өгсөн байна. Бид ярилцаж байгаад үйл ажиллагааны удирдлага болгож өөрчилсөн. Баялгийн сантай холбоотой төсөв зарлага, хөрөнгө оруулалтын шийдвэрийг УИХ гаргана. Харин хэрэгжилтийг Засгийн газар хэрэгжүүлэхдээ өдөр тутам яамдуудаараа гүйцэтгүүлнэ. Жишээлбэл, хуримтлалын санд иргэдийн нэрийн дансанд мөнгийг нь хуваарилах, хөрөнгө оруулалтын гүйлгээг хийх гэх мэт өдөр тутмын үйл ажиллагааг яамдууд хэрэгжүүлэхээс зарцуулах, шийдвэр гаргах боломжгүй. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Хоёр асуудал байна. Засгийн газрын тусгай зориулалттай 25 сан байдаг. Найм нь хуулиар зохицуулагддаг бол 17 нь сангийн эх үүсвэрийг нь тавьж, журам баталж үйл ажиллагааг нь явуулдаг. Баялгийн сангийн хуульд тусгасан гурван сан энэ зарчмаар орж ирсэн байна. Удирдлагыг нь журмаар зохицуулж, төлөвлөгөө тайлангаа УИХ-аар хэлэлцүүлж, Засгийн газраар батлуулах юм байна. Нэг асуудал нь журам өөрөө нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт болж чаддаггүй. Журам зөрчвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй. Журмыг нь хуульдаа оруулаад явахгүй бол гурван том сан дээр асуудал үүсч, хариуцлага тооцох болоход зөвхөн Төрийн албаны хуулиар хариуцлага тооцох боломжтой болно. Хуулийн багуудаа ажиллуулж, УИХ-ын дарга анхаарах шаардлагатай. Би сангуудыг шалгах ажлын хэсэгт ажиллаж байсан болохоор энэ асуудлыг хөндөж байна. 

Хоёрт, үйл ажиллагааны удирдлагыг гурван яам зохион байгуулна гэжээ. Болж өгвөл тодорхой хэмжээний зөвлөлийн бүтэц бий болгож, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулдаг болмоор байна. Хөгжлийн сан, Хуримтлалын сан, Ирээдүйн өв санд ажил олгогчдын төлөөллийг оруулах хэрэгтэй. Аппарат нь яаман дээрээ байж болно. Дан төрийн бүтэц бий болчихоод байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ДУБАЙ: Нисэх онгоцны буудлаа жилд 260 сая зорчигч хүлээн авахаар өргөтгөнө 18 цаг 48 мин Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэвшихээр горилжээ 18 цаг 59 мин Өмгөөлөгч Г.Батбаяр буудуулсан шархтай нас барсаныг урьдчилсан байдлаар тогтоожээ 19 цаг 52 мин Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? 20 цаг 6 мин Франц, Герман хамтран хиймэл оюун ухаанаар тоноглосон танк бүтээнэ 20 цаг 13 мин Өнөөдөр нөөцийн махны өргөтгөсөн худалдаа явуулах байршлууд 20 цаг 58 мин Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес эрхлэгчид ээ! 21 цаг 8 мин Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэж мэдэгджээ 21 цаг 22 мин Сонгиноос Чингэлтэй рүү "ниссэн" 10 мянган хүн Н.Учрал гишүүний "царцаа" юу? 21 цаг 40 мин Өнөөдөр хуралдах байнгын хороо, түр хороодын хуваарь 22 цаг 17 мин Сэлэнгэ аймгийн 8 суманд гадаад паспортын үйлчилгээг нэвтрүүллээ 22 цаг 29 мин Ногоон автобусны Түр хороо өнөөдөр хуралдана 22 цаг 38 мин Хөгжлийн диалектик 22 цаг 51 мин Б.Гүнбилэг: Өнгөрсөн зуунаас үлдсэн намын тогтолцоог халж чадаагүйд маш их зангилаа байна 23 цаг 6 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 23 цаг 18 мин Далайн морь хамгийн сайн "аав" 23 цаг 23 мин МИАТ компани есөн аймагт орон нутгийн нислэгээ сэргээлээ 23 цаг 32 мин Сүүлийн 7 хоногт гамшиг, ослын улмаас таван хүн нас барж, дөрвөн хүн гэмтжээ Уржигдар 14 цаг 36 мин Тэмцээний үеэр “Бөмбөг алдлаа” гэж сурагчаа зодсон багшийг 300.000 төгрөгөөр торгожээ Уржигдар 14 цаг 13 мин I улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ Уржигдар 13 цаг 57 мин
iИх уншсан
"Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Ираныг шаналган Израиль руу аврал эрэв З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? Хөгжлийн диалектик Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес ... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Эрх чөлөөний үнэ цэнэ Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн т... Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж зас... Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэ...
Top