x

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өгсөн мэдээллээр 2025 оны тавдугаар сарын 2-ны байдлаар улаанбурхан өвчний нийт 1106 тохиолдол лабораториор батлагджээ. Үүнээс:

  • 223 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа

  • 92 хүн гэрийн хяналтад байна

  • 791 хүн эдгэрсэн

  • 20 сэжигтэй тохиолдол

  • 11539 хавьтал илрүүлэгдсэн байна.

Улаанбурхан нь маш өндөр халдварлах чадвартай ч вакцинаар бүрэн сэргийлж болдог халдварт өвчин юм. Энэ удаагийн дэгдэлт нь ихэвчлэн ерөнхий боловсролын сургуулийн орчинд тархаж байгаа нь анхаарал татаж байна. Иймээс хамт сурдаг, ажилладаг орчинд байгаа хүүхэд, насанд хүрэгчид дархлаажуулалтад хамрагдах нь хамгийн чухал хамгаалалт юм.

Эрүүл мэндийн байгууллагууд иргэдийг дараах зөвлөмжийг дагахыг уриалж байна:

  • Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдах

  • Ханиалгах, найтаах үед амны хаалт хэрэглэх

  • Халдвар гарсан үед олон нийтийн газраар олон хүн цуглахаас зайлсхийх

  • Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт яаралтай хандах

Иргэн бүр хариуцлагатай байж, улаанбурхан өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалцгаая.

Эх сурвалж: ХӨСҮТ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top