x

Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ

Төв аймаг хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг тогтворжуулах, иргэдэд хялбар, ил тод үйлчилгээг хүргэх зорилгоор нийтийн тээвэр болон захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлэхээр төлөвлөжээ.

Өнөөдрийн байдлаар Зуунмод сум болон Улаанбаатар хотын хооронд 20 гаруй тээврийн хэрэгсэл өдөр бүр үйлчилж байгаа ч тээвэрлэлтийн үйл ажиллагаа тогтворгүй, иргэдэд бухимдал үүсгэдэг хэвээр байна.

Төв аймгийн Автотээврийн газрын дарга Н.Аасүрэн “Чандмань хурд”, “Алтан жолоо найзуудын зам” зэрэг хоёр хоршооны хооронд үл ойлголцол байсаар байгаа нь ачаа тээшийн үнэ, үйлчилгээний цагийн хувиар зөрөхөд хүргэж, иргэдийн итгэл алдарч буйг дурдсан юм. Мөн тээвэрлэлтийн чиглэлд нийслэлийн төв рүү орох боломж байсаар атал зөвшөөрөлгүй тул иргэдэд буруу ойлголт төрүүлж байгааг онцлов.

Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр дараах шийдвэрүүдийг танилцууллаа:

  • Хот хоорондын үйлчилгээ үзүүлэгч таксинуудыг хаягжуулж, стикертэй болгох

  • Жолооч нарыг нэгдсэн хүрэмтэй болгох

  • Камерын нэгдсэн систем нэвтрүүлж, хулгайн тээврийг зогсоох

  • Жолооч нарт сургалт зохион байгуулах

  • Үйлчилгээний соёл, харилцааны чадварыг сайжруулах

  • Ачаа тээш, дайврын үнийг нэг стандартад оруулах

Дээрх шийдвэрийн хэрэгжилтийг тавдугаар сарын 15-нд хянах бөгөөд шаардлага биелүүлээгүй, эсэргүүцэл үзүүлсэн жолооч нарт түтгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авахаар болжээ.

Энэ шинэчлэлийн хүрээнд нэвтрүүлэх аппликэйшн нь зорчигчдод бодит цагийн мэдээлэл, захиалга, үйлчилгээний үнэн зөв мэдээллийг хүргэх зорилготой бөгөөд хөдөө-нийслэл чиглэлийн тээврийн ил тод байдлыг хангах шинэ арга хэмжээ болж байна.

Эх сурвалж: Автотээврийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 11 цаг 32 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 11 цаг 40 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 11 цаг 50 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 11 цаг 56 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 12 цаг 0 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 12 цаг 4 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 12 цаг 58 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 14 цаг 31 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 15 цаг 0 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 15 цаг 5 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 15 цаг 8 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 15 цаг 12 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 16 цаг 17 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 16 цаг 26 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 16 цаг 48 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 17 цаг 20 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 17 цаг 41 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 17 цаг 47 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 18 цаг 2 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 18 цаг 13 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top