x

Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна

2025 оны дөрөвдүгээр сарын байдлаар 19,477 хүн шинээр жолооч болсон бол 13,284 иргэн жолоодлогын ангиллаа ахиулсан байна. Гэвч энэ тооноос илүү анхаарах зүйл бол чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн ослын шууд болон шууд бус шалтгаан болж байгаа явдал юм.

Жилд 190 мянга орчим хүн жолооч болохоор шалгалт өгдөг ч тэдний 50 хувь орчим нь л эрх авдаг. 2024 онд гэхэд 630 гаруй хүн зам тээврийн ослоор амь насаа алдсан нь өдөрт дунджаар хоёр хүний амь нас эндэж байна гэсэн үг юм. Тэдгээрийн дунд туршлагагүй, хангалттай сургалтад хамрагдаагүй шинэ жолооч нарын оролцоотой осол цөөнгүй бүртгэгддэг байна.

Сургалтын системийн доголдол:

  • Зарим сургуулиуд дром (дадлагын талбай) байхгүй

  • Мэргэжлийн багш, инженерийн хомсдол

  • Суралцагчийг техник ашиглалгүй шалгалтад заавар чиглэл өгдөг

  • Б ангиллын сургалттай байж бусад ангиллаар элсэлт авч сурталчилгаа хийдэг

  • Шалгалт өгч, шууд үнэмлэх гаргуулах “зохион байгуулалттай схемүүд” байгаа тухай яриа газар авсан

Зарим иргэд "танил хүнээр дамжуулан", "бэлэн мөнгө төлөөд", ганц удаа хичээлд суусны дараа хуурамч нөхцөлөөр үнэмлэх гаргуулах боломжтой тухай ярьж, энэ тогтолцоо жолооны сургалтыг итгэл алдсан, худалдаа арилжааны түвшинд хүргэж байгааг анхааруулж байна.

Нийслэлд 250 гаруй, оронд нутагт 202 авто сургууль үйл ажиллагаа явуулж, нийтдээ 2500 гаруй багш ажиллаж байна. Гэвч эдгээр байгууллагуудад хяналт, стандартын хэрэгжилт сул байна. Жолооч бэлтгэх стандарт есөн жилийн өмнө батлагдсан ч өнөөдрийг хүртэл бүрэн хэрэгжиж чадахгүй байгаа нь дээрх байдлыг улам хүндрүүлж байна.

Салбарын мэргэжилтнүүдийн зүгээс дараах санал, шаардлагыг тавьж байна:

  • Авто сургуулиудын хүний нөөц, материаллаг баазыг шалгаж, чанарын шалгуур нэвтрүүлэх

  • Жолооч бэлтгэх сургалтын стандарт, хяналтыг шинэчлэх

  • Үнэмлэх гаргалтад транспарент, хөндлөнгийн шалгалтын механизм нэвтрүүлэх

  • Хөдөө орон нутгийн ослын нөхцөл байдалд тохирсон сургалт, дадлага бий болгох

Замын хөдөлгөөний аюулгүй байдал зөвхөн торгуулиар биш, бэлтгэлтэй, хариуцлагатай жолооч бэлтгэх тогтолцоогоор хамгаалагдах ёстойг энэ асуудал харуулж байна.

Эх сурвалжууд: Замын цагдаагийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.95.44)
    Ямар Авто сургуулийн төгсөгчид дүрмийн зөрчил аваари, осол гаргаж байгаад судалгаа хийж хариуцлага тооцох юм бол сургалтын чанар сайжирна ?!
    2025 оны 05 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 11 цаг 33 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 11 цаг 41 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 11 цаг 51 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 11 цаг 57 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 12 цаг 1 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 12 цаг 5 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 12 цаг 59 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 14 цаг 32 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 15 цаг 1 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 15 цаг 6 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 15 цаг 9 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 15 цаг 13 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 16 цаг 18 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 16 цаг 27 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 16 цаг 49 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 17 цаг 20 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 17 цаг 42 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 17 цаг 48 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 18 цаг 3 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 18 цаг 14 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top