x

“Алтны Форум” арга хэмжээг 5 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа

Монгол Улсын алтны экспортын орлого жилээс жилд нэмэгдэж буй энэ үед Голомт банк алтны салбарт онцгой анхааран ажиллаж, 2023 онд Монголбанканд нийт 4.3 тонн алтыг нийлүүлэн алтны зах зээлийн 24%-ийг дангаараа бүрдүүлэн ажиллалаа. Бид алт, уул уурхай салбарын хөгжилд түлхэц болохуйц бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж, энэ салбарт чиглэсэн нетворкинг арга хэмжээг тогтмол зохион байгуулан улсын хэмжээнд хэрэгжиж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдэд гар бие оролцсоор ирсэн.  

Энэ хүрээнд алтны салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнесүүдэд зориулсан “Алтны Форум” арга хэмжээг 2018 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж, нийт 880 гаруй алтны салбарын төлөөллийг уг арга хэмжээнд хамруулжээ. Уламжлалын дагуу “Алтны Форум” арга хэмжээг энэ жил ч мөн амжилттай зохион байгуулж, 360 гаруй Монгол Улсын  алт олборлогч топ  аж ахуйн нэгж, уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч байгууллагуудыг урин алтны зах зээлийн орчинд гарсан өөрчлөлт, ирээдүйн төлөвийн талаар хэлэлцлээ.

“Алтны Форум-2024” арга хэмжээний онцлох үйл явдлууд:

Мэргэжилтнүүд 2023 оны алтны зах зээлийг дүгнэв.

Форумын үеэр дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал, уул уурхай салбар дахь арилжааны банкнуудын оролцоо, алт, газрын тосны газрын чиг хандлага гэх мэт алтны салбарт оролцогчдын үйл ажиллагаанд хэрэг болох судалгаа, мэдээллийг багтаасан илтгэлүүдийг хүргэлээ. Илтгэлийг Голомт банкны мэргэжилтнүүд, эдийн засагчид, удирдлагуудаас гадна “Голомт Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ, “Хан Алтай Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Батпүрэв нар уригдан оролцогчдод хүргэсэн юм.

Мөн "Үндсэн ордын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломжууд" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, “Голомт Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ, “Хан Алтай Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Бат-Пүрэв, “Эрдэнэ Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Билгүүн, “Мандал Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Ганзориг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Уул уурхайн бодлогын Газрын дарга М.Мэндбаяр нар панелистаар оролцлоо. Тус хэлэлцүүлэг нь ирсэн зочдод сэдвийн хүрээнд чөлөөтэй ярилцлага хийж, сонирхсон асуултаа панелистуудаас нээлттэй асуух боломжийг олгосон үр дүнтэй цаг болж чадсаныг оролцогчдын зүгээс онцолж байлаа.

Нийлүүлэгч байгууллагууд бүтээгдэхүүнээ танилцуулав.  

Уул уурхай, алтны салбарт ажилладаг бизнесүүдийн хувьд сайн хүчин чадал бүхий техник, тоног төхөөрөмж хамгийн чухал байдаг. Иймд форумын үеэр хүнд даацын машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэгч, худалдаалагч 10 байгууллагын нээлттэй бүүтүүд ажиллан бүтээгдэхүүний танилцуулгаа хийлээ. Нээлттэй бүүтийн хэсэг нь оролцогчдын хувьд форумд оролцонгоо үйл ажиллагаандаа хэрэгтэй тоног төхөөрөмж болон технологийн шинэ шийдлүүдтэй танилцан, газар дээрээс нь худалдан авалт хийх боломжийг олгохоос гадна цаашид тогтмол хамтран ажиллах үүд хаалгыг нээж өгснөөрөө онцлогтой.

Сайн сайхан ирээдүйг бүтээх хандивын аянд нэгдлээ.

Голомт банкнаас жил бүрийн “Алтны Форум” арга хэмжээний үеэр дуудлага худалдаа зохин байгуулж, дуудлага худалдаанаас олсон орлогыг хүүхэд, багачуудад зориулсан сайн үйлсийн аянд хандивладаг уламжлалтай. Харин энэ жил Голомт банкнаас шинээр гаргасан 999 сорьцтой, 1 унц жинтэй цэвэр алтан медалионыг дуудлага худалдаанд оруулж, олсон орлогыг зүрхний төрлөхийн гажигтай хүүхдүүдийг эх орондоо, үнэ төлбөргүй эмчилж, амь насыг аврах зорилготой “Зүрх мартахгүй” төсөл, Монгол гэрт суурилсан хүүхэд хөгжлийн тоглоомын төвийг байгуулах, ялангуяа гэр хорооллын бүсэд тоглох орчныг бий болгох, хүүхдүүдийг тоглоомоор дамжуулан хөгжүүлэх зорилготой OneSky ТББ-ын “Монгол гэрт суурилсан Хүүхэд хөгжлийн тоглоомын төв” төсөлд хандивлахаар боллоо.

“Алтны Форум-2024” арга хэмжээ нь мэргэжилтнүүд, судлаачдын хүргэсэн сонирхолтой мэдээллээр дамжуулан салбартаа тэргүүлэгч, манлайлагчдад уул уурхайн салбарыг цаашлаад улс орны эдийн засгийг хөгжүүлэх оновчтой шийдэл, шинэ боломжийг олж харахад нь дэмжлэг болох хөрөнгө оруулалт болж чадсан гэдэгт итгэлтэй байна.

Голомт банк Монгол Улсын эдийн засагт томоохон байр суурь эзэлдэг салбарууд тэр дундаа алтны салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжин ажиллах болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (172.69.37.136)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 04 сарын 05 | Хариулах
  • DR. ADITYA (172.69.37.136)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 04 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ 15 цаг 43 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа 15 цаг 50 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна 15 цаг 55 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 16 цаг 1 мин Монгол Улс “Garuda Candi Dharma III 2026” олон улсын энхийг сахиулах сургуулилтад оролцов 16 цаг 13 мин “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй аваарай 18 цаг 6 мин Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь 18 цаг 43 мин Неймар зодог тайлах эсэхээ 12 дугаар сард шийднэ 18 цаг 57 мин Олимпын аварга Михо Такагиг Ард түмний хүндэтгэлийн одонгоор шагналаа 19 цаг 4 мин Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний байгууллагууд, иргэд бэлтгэлээ сайн хангах нь зүйтэй 19 цаг 11 мин Финланд Улстай боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 19 цаг 20 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр гурван хүн хэвтэн эмчлүүлж байна 19 цаг 22 мин БНХАУ-ын Ляонин мужийн төлөөлөгчид НИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа 19 цаг 35 мин SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ 19 цаг 45 мин Н.Учрал: Бүсийн чуулган, форум, салбарын ойн арга хэмжээг цуцална 20 цаг 27 мин Өнгөрсөн сард 1,439.2 кг үнэт металл худалдан авчээ 20 цаг 32 мин “Шинэ тойрог зам”-ыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэнэ 20 цаг 41 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно 21 цаг 49 мин Н.Адилбиш: Авто зам ашигласны төлбөр нэмэх Засгийн газрын тогтоол буруу байна Уржигдар 17 цаг 00 мин Даян аварга Б.Орхонбаяр, Улсын заан Д.Анар, Б.Серик нар "Дэлхийн нүүдэлчдийн наадам"-д оролцоно Уржигдар 16 цаг 54 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ...
Top