x

Үер усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна

Монгол орны ихэнх гол мөрөнд хаврын мөсний үзэгдэл 3 дугаар сарын сүүлийн 10 хоногт эхэлж усан зах үүсэх, мөс харлах, мөсөн дээгүүр ус урсах зэрэг үзэгдэл ажиглагдан урин дулаан цаг ирж агаарын температур дулаарсантай холбоотой тус үзэгдлүүд идэвхэжсээр гол мөрөн 4 дүгээр сарын сүүлийн 10 хоногт мөснөөс бүрэн чөлөөлөгддөг.

Харин энэ жилийн хувьд гол мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдөх хугацаа олон жилийн дунджаас 5-15 хоногоор эрт тохиох ба хаврын мөсний үзэгдэл олон жилийн дунджаас Сэлэнгэ мөрөн дагууд 20-25 хоногоор эрт, Орхон болон Туул голын дагууд 10-15 хоногоор эрт харин Алтайн уулсын дагуух Ховд Хангайн нурууны Түй мөн Хануй зэрэг голуудад 15-25 хоногоор хожуу ажиглагдах төлөвтэй байна. Гол мөрний эхээр мөсний үзэгдэл дөрөвдүгээр сарын эхэн арав хоногт харин голын дунд ба адгаар гуравдугаар сарын сүүлийн арав хоногт эхэлж, тавдугаар сарын 10-20 хооронд ихэнх гол мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдөнө.

Хаврын шар усны үерийн тухайд олон жилийн ажиглалт хэмжилтээс харахад Хөвсгөлийн уулс, Хангай, Хэнтэй нуруунаас эх авсан голуудад 4 дүгээр сарын эхний 10 хоногт эхэлж 5 дугаар сарын эцсээр үндсэндээ дуусдаг бол Монгол алтайн нуруунаас эх авсан Буянт, Ховд, Сагсай, Турган, Харбут, Булган голуудын хувьд шар усны үер өндөрт орших мөсөн гол, мөнх цастай уялдан 7 дугаар сарын дунд үе хүртэл ажиглагддаг.

Харин энэ жилийн хувьд 4 дүгээр сарын урьдчилсан мэдээнээс ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бөгөөд тухайн үеийн цаг агаарын эрс дулааралтаас шалтгаалан голын мөсөн бүрхүүл задрах, цөн түрэх, хайлсан цасны ус мөсөн дээгүүр урсах зэрэг үзэгдэл нэгэн зэрэг хүчтэй явагдаж улмаар цөнгийн хахаа үүсэж, ус эргээсээ хальж эрэг орчмын газар нутаг усанд автах эрсдэл үүснэ. Иймд голуудын сав газар нутаглаж буй ард иргэд, үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, аж ахуй нэгжүүдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Зарим гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацааг ус судлалын харуул орчмоор гарган хүснэгтэд үзүүлэв.

Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байна 3 цаг 18 мин С.Зулпхар: Хуулийг зүгээр л батлаад орхичихдог зүйл ерөөсөө биш 3 цаг 39 мин Трипл-даблын дээд амжилтын эзэн Р.Уэстбрук зодог тайлжээ 3 цаг 49 мин COP17-г үр дүнтэй явуулахад үнэтэй дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв 3 цаг 55 мин ОХУ, БНХАУ, БНСУ-аас АИ-92 бензиний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ 3 цаг 57 мин Мөнгөний бодлогын хүүг 12.5 хувьд хүргэнэ 4 цаг 7 мин ПСЖ баг УЕФА-гийн Супер цомыг дахин хүртлээ 4 цаг 10 мин Хятадын шинэчлэлийн архитекторчдын нэг Жү Рүнжи таалал төгсжээ 4 цаг 57 мин Газар хөдлөлтийн улмаас Колумбийн кофены экспорт зогсжээ 5 цаг 1 мин Бээжин-Улаанбаатарын чиглэлд олон улсын тогтмол нислэгийг эхлүүлэв 5 цаг 15 мин COP17-гийн үеэр нийтийн тээврийн тодорхой чиглэлд үнэ төлбөргүй үйлчилнэ 5 цаг 19 мин СОР17-г бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарахыг үүрэг болгов 18 цаг 47 мин “Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” бүтээлийг танилцуулав 18 цаг 57 мин Японы засгийн газрын өр түүхэн дээд хэмжээнд хүрчээ 19 цаг 55 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр замыг ирэх сард ашиглалтад оруулна 21 цаг 59 мин Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 22 цаг 4 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ 22 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан 22 цаг 17 мин Дэлхийн хөгжмийн тавцанд Монголыг таниулсан 10 жил 22 цаг 21 мин Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартыг танилцуулна 22 цаг 31 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Шатахууны хямрал ба бодит байдал Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой
Top