x

Долоон аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна

УОК-ын Шуурхай штаб, ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газраас хамтран 20 аймгийн хэмжээнд хийсэн шар усны эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр:

  • Завхан, Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар, Орхон, Дархан-Уул аймгууд маш их эрсдэлтэй буюу нийт аймгийн 35 хувь,

  • Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Говьсүмбэр аймгууд их эрсдэлтэй буюу нийт аймгийн 20 хувь,

  • Бусад аймгууд дунд эрсдэлтэй буюу нийт аймгийн 45 хувийг эзэлж байна.

Үнэлгээ хийсэн 20 аймгийн нийт 315 сумаас эрсдэлийн түвшин дунд буюу түүнээс дээш нийт 161 сум тодорхойлогдсон байна. Үүнээс “Маш их” түвшинд байгаа 7 аймгийн 53 сумын 4470 өрх айл цас хайлалтаас үүсэх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна.

Зөвлөмж:

  1. Үер усны аюул, халиа дошин гарснаас шалтгаалан бохирын цооног, жорлон хальсны улмаас ундны усны эх үүсвэр нян, вирус, шимэгчээр бохирдож урвах тахал, цусан суулга, халдварт шар болон халдварын тархалт өвчин нэмэгдэх эрсдэл өндөр байгааг харгалзан ариутгал, халдваргүйтгэлийн арга хэмжээг чанартай зохион байгуулах,

  2. Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудад үерийн үед ажиллах хөдөлмөр хамгааллын хувцас, бохир сорох төхөөрөмжүүд, бусад гамшгийн бэлэн байдлын нөөцийг бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах,

  3. Иргэд, олон нийтэд урьдчилан сэргийлэх, сануулах, мэдээ мэдээллийг хүргэх ажилд сайн дурын хэсэг бүлэг, мэргэжлийн ангиудын нөөц бололцоог дайчлах, урамшуулалт эргүүл гаргах ажлыг зохион байгуулах,

  4. Үерийн эрсдэл өндөр аймаг, сумдын автозамын дэд бүтцийн дагууд үерийн ус, бохир зайлуулах сувгийг засварлах, шинэчлэх, шинээр барьж байгуулах, үерийн ус аймгийн төв суурин газарт хуримтлагдах эрсдэлийг бууруулах, үерийн хамгаалалтын далангийн хог, лаг шаврыг цэвэрлэж, ашиглалтын шаардлагыг хангуулах,

  5. Үерийн эрсдэлтэй бүст оршин суугаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах,

  6. Үерийн аюултай бүсэд байгаа айл өрхийг даатгалд хамрагдах талаар мэдээлэл түгээх, сурталчлах,

  7. Үерийн хамгаалалтын байгууламжуудад мэргэжлийн байгууллагуудтай хамтран үзлэг шалгалт явуулж, шар усны үерийн эрсдэл учирч болзошгүй цэгүүдийг тогтоох, үерийн далан, суваг, шуудууг цэвэрлэх, чөлөөлөх, хүчитгэх ажлыг шуурхай зохион байгуулах,

  8. Голын гольдрил, шар усны болон үерийн эрсдэл бүхий газар дахь цахилгаан дамжуулах агаарын шугамуудын тулгууруудын ашиглалтыг цахилгаан түгээх мэргэжлийн байгууллагаар үзлэг шалгалт хийлгэх, ашиглагдахаа байсан тулгууруудыг зайлуулж үерийн усны аюулын үед эрсдэл дагуулахаар байрлалтай тулгууруудыг хүчитгэх боломжтой бол голын гольдрилоос гаргаж шилжүүлэхийг зөвлөж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 2 цаг 9 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 2 цаг 31 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 2 цаг 40 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 2 цаг 48 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 3 цаг 0 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 3 цаг 8 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 3 цаг 12 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 3 цаг 16 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 3 цаг 20 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 3 цаг 55 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top