x

Хамгаалалтын 7 захиргаанд 792,000 еврогийн үнэ бүхий 16 автомашин хүлээлгэн өгөв

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Монгол Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн банкаар дамжуулан БОАЖЯ-ны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн 2, 3-р үе шатыг 2020 оны 3-р сараас эхлэн хэрэгжүүлж байна.

Автомашиныг Нөмрөгийн ДЦГ, Монгол элсний УТХГ, Говь Гурвансайханы БЦГ, Говийн бага ДЦГ, Дарьгангын БЦГ, Их газрын чулууны БЦГ, Их богдын БЦГ, Тужийн нарсны БЦГ, Гутайн даваа-Хөмүүл голын эхийн БЦГ, Баянхонгор аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, Ачит нуур-Дэвэлийн арлын БЦГ, Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Богдхан уулын ДЦГ, Тэсийн гол, Булнайн нурууны БЦГ, Мөнххайрханы БЦГ, Горхи-Тэрэлжийн БЦГ-т өгөв.

Машинтай болсноор байгаль хамгаалагчид хариуцсан газар нутагтаа хүрч ажиллах нөхцөл сайжирч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх, хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийн тоог бууруулах, биологийн олон янз байдлын судалгаа, мониторингийн давтамж сайжирч биотехникийн арга хэмжээний цар хүрээг нэмэгдүүлэхэд ахиц гарах юм.

Автомашин хүлээлгэн өгөх албан ёсны үйл ажиллагаанд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, хатагтай Карен Хойфер, Германы Сэргээн босголт, зээлийн банкны төлөөлөгч, төсөл хэрэгжүүлэгч нэгж, Зөвлөх багийн төлөөлөл оролцлоо.

Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл нь Монгол Улсын Тусгай Хамгаалалттай Газар Нутаг болон орчны бүс, экологийн холбоос нутгуудын тогтвортой, үр дүнтэй менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих гол зорилготой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байна 3 цаг 16 мин С.Зулпхар: Хуулийг зүгээр л батлаад орхичихдог зүйл ерөөсөө биш 3 цаг 37 мин Трипл-даблын дээд амжилтын эзэн Р.Уэстбрук зодог тайлжээ 3 цаг 48 мин COP17-г үр дүнтэй явуулахад үнэтэй дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв 3 цаг 53 мин ОХУ, БНХАУ, БНСУ-аас АИ-92 бензиний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ 3 цаг 55 мин Мөнгөний бодлогын хүүг 12.5 хувьд хүргэнэ 4 цаг 5 мин ПСЖ баг УЕФА-гийн Супер цомыг дахин хүртлээ 4 цаг 9 мин Хятадын шинэчлэлийн архитекторчдын нэг Жү Рүнжи таалал төгсжээ 4 цаг 55 мин Газар хөдлөлтийн улмаас Колумбийн кофены экспорт зогсжээ 4 цаг 59 мин Бээжин-Улаанбаатарын чиглэлд олон улсын тогтмол нислэгийг эхлүүлэв 5 цаг 13 мин COP17-гийн үеэр нийтийн тээврийн тодорхой чиглэлд үнэ төлбөргүй үйлчилнэ 5 цаг 17 мин СОР17-г бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарахыг үүрэг болгов 18 цаг 45 мин “Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” бүтээлийг танилцуулав 18 цаг 55 мин Японы засгийн газрын өр түүхэн дээд хэмжээнд хүрчээ 19 цаг 53 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр замыг ирэх сард ашиглалтад оруулна 21 цаг 57 мин Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 22 цаг 3 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ 22 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан 22 цаг 15 мин Дэлхийн хөгжмийн тавцанд Монголыг таниулсан 10 жил 22 цаг 19 мин Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартыг танилцуулна 22 цаг 30 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Шатахууны хямрал ба бодит байдал Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой
Top