x

Эх дэлхийн цагийг “Говийн 6 гайхамшиг” санаачилгын хүрээнд зохион байгуулна

Жил бүрийн гуравдугаар сард Дэлхийн байгаль хамгаалах сангаас санаачлан хэрэгжүүлдэг “Эх дэлхийн цаг”-ийн үйл ажиллагааны зорилго нь байгаль орчин хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж, оролцоог идэвхжүүлэхэд оршдог. Эх дэлхийн цаг 60 минутыг илэрхийлсэн тоон таних тэмдэгтэй бөгөөд үүний гол санаа нь хүн бүр өдөр тутмын амьдралдаа эх дэлхийгээ хайрласан алхам хийнэ гэсэн хүмүүсийн эв нэгдлийн илэрхийлэл юм.

Энэ өдрийг дэлхийн 190 гаруй оронд тэмдэглэдэг юм. Энэ жилийн “Эх дэлхийн цаг”-ийн гол агуулга нь хүн бүр байгальдаа тустай ямар нэгэн эерэг үйлс хийж, эх дэлхийдээ амсхийх чөлөө өгөхийг уриалж байна.

Монголд “Эх дэлхийн цаг” үйл ажиллагааг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаа "Зориг" сангийн дэргэдэх Байгаль орчны манлайлагч хөтөлбөрийн залуустай хамтран ажиллаж байна. 

Энэ жил эх дэлхийн цагийг “Говийн 6 гайхамшиг” санаачилгын хүрээнд зохион байгуулж байна. Говь нутгийн бэлгэ тэмдэг болсон амьтдын тухай танин мэдэхүйн мэдлэгийг иргэдэд хүргэхийг зорьж байгаагаа зохион байгуулагчид хэлжээ. Мөн булаг, шандны эхийг хамгаалах, ширгэсэн булгийг сэргээх ажлыг орон нутагт өрнүүлж байна.

“Эх дэлхийн цаг” арга хэмжээ Зайсан хилл цогцолборт энэ сарын 25-нд болно.

Энэ үеэр сонирхсон хүн бүр нээлттэй микрофоноор дамжуулан байгальдаа хийж байсан эерэг үйлдлээ хэлж хуваалцах боломжтой. Мөн хуучин хувцсыг шинэчилж урласан орчин үеийн хувцасны загварын үзүүлбэр болно.

Тухайлбал, хувцасны дахин ашиглалтыг урлалын түвшинд хүргэж, хуучин хувцсыг дахин загварчилж шинэ төрх бүтээх буюу “апсайкл” хэмээх ойлголтыг түгээж, хариуцлагатай хэрэглээ болон дахин боловсруулах ашиглахын ач холбогдлыг таниулж буй “Тойрог” брэнд, “Зүймэл даавуун урлалын төв”-ийн урлаачид  шинэлэг, шилдэг бүтээлүүдээ дэлгэн сонирхуулна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 2 цаг 10 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 2 цаг 32 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 2 цаг 41 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 2 цаг 50 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 3 цаг 1 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 3 цаг 10 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 3 цаг 13 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 3 цаг 18 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 3 цаг 21 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 3 цаг 56 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top