x

Нагояагийн их сургууль төрийн албан хаагчдад зориулсан докторын тэтгэлэгтэй хөтөлбөр хэрэгжүүлнэ

Япон Улсын Нагояагийн их сургууль Монголын томоохон их дээд сургуулиуд болон судалгааны байгууллагуудтай сүүлийн 20 орчим жил хамтран ажиллаж, олон судалгааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулж ирсэн гадны сургуулиудын нэг юм. Энэ удаад төрийн албан хаагчдад зориулсан докторын, тэтгэлэгтэй хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. 

Төрийн албаны цаг завгүй хүмүүст зориулагдсан энэхүү шинэлэг хөтөлбөр нь зайны сургалтыг уламжлалт сургалтын хэлбэртэй хослуулан хэрэглэж, төрийн албанд ажил үүргээ гүйцэтгэхийн хажуугаар Нагояагийн их сургуульд суралцаж, Японы тэргүүлэх профессоруудаар удирдуулан докторын зэрэг хамгаалах боломжийг Монгол Улсын иргэнд олгож буйгаараа онцлог юм. Англи хэл дээр магистрын дипломын ажил бичиж хамгаалсан эсвэл англи хэлний өндөр мэдлэгтэй, магистрынхаа дипломын ажлыг англи хэл рүү өөрөө орчуулах чадвартай төрийн албан хаагч хэн ч энэхүү тэтгэлэгтэй хөтөлбөрт хамрагдаж болох аж. 


 

Энэ асуудлаар тус сургуулийн Удирдах Зөвлөлийн дэргэдэх Азийн асуудал хариуцсан дэд захирал, ноён Исадо Фумио тэргүүтэй төлөөлөгчид БСШУС-ын сайд Ц.Цогзолмаатай уулзаж, хөтөлбөрөө танилцуулан цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжиллаа. Сайдын зүгээс, бие даасан сургууль хэрнээ засгийн газрын хэмжээний сургалт хөтөлбөр, тэтгэлэг төсөл хэрэгжүүлж, Монголын боловсролын салбарт ихээхэн хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлээд цаашид дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ. Ялангуяа, сүүлийн 20 гаруй жил тасалдаад буй тусгай хэрэгцээт боловсрол мөн АШУИС-ийн дэргэд Япон Улсын хөрөнгө оруулалттай эмнэлэг баригдаж буйтай холбоотой анагаахын салбарын нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж өгөх тал дээр анхааран ажиллахыг хүслээ.  

 

Эх сурвалж: БСШУСЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 47 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 1 цаг 9 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 1 цаг 18 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 1 цаг 27 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 1 цаг 38 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 47 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 50 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 55 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 1 цаг 58 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 2 цаг 33 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top