x

Иргэдийн хадгаламж 29 хувиар, зээлийн үлдэгдэл 38 хувиар өсчээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны хоёрдугаар сарын үзүүлэлтүүдийг Үндэсний Статистикийн Хорооны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар танилцууллаа.  

Мөнгөний нийлүүлэлт 37.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.3 их наяд төгрөгөөр буюу 24 хувиар өсжээ. Энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж 4.6 их наяд буюу 36 хувиар, төгрөгийн харилцах гурван их наяд төгрөг буюу 53 хувиар тус тус өссөн нь нөлөөлсөн байна.

Төгрөгийн хадгаламж 17.6 их наяд төгрөг байгаагийн 85 хувийг иргэдийн хадгаламж, 15 хувийг аж ахуйн нэгж байгууллагын хадгаламж тус тус эзэлж байна. 

Иргэдийн хадгаламж 15 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 3.3 их наяд төгрөгөөр буюу 29 хувиар өсжээ. Харин байгууллагын хадгаламж 2.6 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.3 их наяд төгрөгөөр буюу 98 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

"Чанаргүй зээлийн үлдэгдэл хоёр их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 9.4 хувиар буурчээ"

Нийт зээлийн өр үлдэгдэл хоёр хоёрдугаар сарын эцэст 28 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 5.4 их наяд төгрөгөөр буюу 24 хувь өссөн байна. 

Энэхүү өсөлтөд иргэдийн зээлийн өр үлдэгдэл 4.5 их наяд төгрөгөөр буюу 38 хувиар, хувийн байгууллагын зээлийн өр үлдэгдэл 776 тэрбум төгрөг буюу найман хувиар өссөн байна. 

  • Хэвийн зээлийн үлдэгдэл 24.9 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 5.8 их наяд төгрөгөөр буюу 30 хувиар өссөн байна. 
  • Анхаарал хандуулах зээлийн үлдэгдэл 1.2 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 163 тэрбум төгрөгөөр буюу 12 хувиар өссөн байна. 
  • Чанаргүй зээлийн үлдэгдэл хоёр их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 211 тэрбум төгрөг буюу 9.4 хувиар буурчээ. 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top