x

Импорт өссөнд суудлын автомашин, нийтийн тээврийн автобусны нийлүүлэлт нөлөөлжээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны хоёрдугаар сарын үзүүлэлтүүдийг Үндэсний Статистикийн Хорооны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар танилцууллаа. 

Өнгөрсөн сард инфляц долоон хувь гарсны 2.9 нэгж буюу 41 хувиар хүнсний бүлэг нөлөөлж байна. Импортын барааны үнэ 31.4 хувиар өссөн нь инфляцад 2.3 нэгж хувиар нөлөөлсөн байна. 

зураг

Үндэсний Статистикийн Хороо

"Нийт экспорт өмнөх оны мөн үеэс 8.9 сая ам.доллароор буурч, импорт 397 сая ам.доллароор өссөн"

Монгол Улс 2024 оны эхний хоёр сард 121 улстай гадаад худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.8 тэрбум ам.доллар үүнээс экспорт 2.2 тэрбум ам.доллар байна. 

Импорт 1.6 тэрбум ам.доллар, гадаад худалдааны тэнцэл хоёрдугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 644.4 сая ам.долларын ашигтай гарч өмнөх үеийн мөн үеэс 406 сая ам.доллароор буурсан байна. 

2024 оны эхний хоёр сард экспортын 95 хувийг уул уурхай, 3.6 хувийг хөдөө аж ахуй гаралтай бараа, бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Экспортын 91 хувийг Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу зургаан хувийг Швейцар улс руу хийсэн байна.

Нийт экспорт өмнөх оны мөн үеэс 8.9 сая ам.доллароор буурсан байна. 

Экспортод бууралттай бараа бүтээгдэхүүн: 

  • Алтны экспорт 126 сая ам.доллароор буюу 86 хувиар, биет хэмжээгээр 2.1 тонноор буурсан байна. 
  • Цайрын хүдэр, баяжмал 56 сая ам.доллар буюу 85 хувиар, биет хэмжээгээр 32 мянган тонноор буурсан байна. 
  • Адууны мах 21 сая ам.доллар буюу 73 хувиар буурсан байна. 
  • Лаазалсан мах 19 сая ам.доллароор тус тус буурчээ. 

Эскпортод өсөлттэй бараа бүтээгдэхүүн: 

  • Зэсийн хүдэр баяжмал өмнөх үеийн мөн үеэс 73 сая ам. доллароор 
  • Нүүрс 65 сая ам.доллароор, биет хэмжээгээрээ 2.9 сая тонноор өсөж, 10.9 сая тоннд хүрсэн. 
  • Төмрийн хүдэр баяжмал 25 сая ам.доллароор тус тус өссөн үзүүлэлттэй байна. 

Өмнөх үеийн мөн үеэс нийт импорт 397 сая ам.доллароор өссөн. 

  • ОХУ-аас импортолсон барааны 71 хувийг нефтийн бүтээгдэхүүн 
  • Япон улсаас импортолсон барааны 82 хувийг суудлын автомашин 
  • БНХАУ-аас импортолсон барааны есөн хувийг ачааны автомашин тус тус эзэлж байна. 

Импорт өсөхөд нөлөөлсөн бараа бүтээгдэхүүн: 

  • Суудлын автомашины импорт 92 сая ам.доллароор буюу хоёр дахин өссөн үзүүлэлттэй байна. Биет хэмжээгээр 15,848 ширхгээр өссөн байна. 
  • Автобензин 44 сая ам.доллар буюу 61 хувиар өссөн байна. Биет хэмжээгээр 60 мянган тонноор өссөн байна. 
  • Дизель түлш 34 сая ам.доллароор буюу 19 хувиар өссөн байна. Тоо хэмжээгээрээ 50 мянган тонноор өссөн байна. 
  • Нийтийн тээврийн хэрэгсэл 26 сая ам.доллароор буюу 2.2 дахин өссөн байна. Тоо хэмжээгээрээ 389 ширхгээр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top