x

Ерөнхийлөгч сурагчдын шилдэг бүтээлийн эздэд шагнал гардууллаа

Ерөнхийлөгч Х.Баттулга сурагчдын уран бичлэгийн үзэсгэлэнг үзэж, шилдэг бүтээлийн эздэд шагнал гардууллаа.

Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн насанд хүрэгчдийн болон сурагчдын гэсэн ангилалд болж байна.

Өнөөдөр үдээс өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн насанд хүрэгчдийн бүтээл, үзэсгэлэнг үзсэн /мэдээг унших бол энд дарна уу/ бол үдээс хойш Хүүхдийн урлан бүтээх төвд сурагчдын монгол уран бичлэгийн бүтээлүүдийг үзэж, сонирхлоо.

Сурагчдын бүтээлийн ангилалд:

Монгол Улсаас 104,
ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсаас 3,
БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орноос 16, нийт 123 сурагчийн бүтээл дэлгэгджээ.

Ерөнхийлөгч сурагчдын шилдэг бүтээлийн эздэд шагнал гардууллаа

Ерөнхийлөгч сурагчдын шилдэг бүтээлийн эздэд шагнал гардууллаа

“Мөнх тэнгэрийн бичиг-2018” үзэсгэлэнд оролцогчдын ахлах ангийн ангилалд шилдгээр шалгарсан сурагчид:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн 11В ангийн сурагч Мөнхчулууны Цэнгүүн “Цаасан шувуу” бүтээлээрээ,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн 11В ангийн сурагч Батнасангийн Зэсмаа “Хөх судар” бүтээлээрээ,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 12Б ангийн сурагч Саранчимэгийн Энхмаа “Чингис хааны билиг сургаал” бүтээлээрээ,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 11В ангийн сурагч Намхайнямуугийн Хулан “Морин хуур” бүтээлээрээ
Булган аймгийн Рашаант сумын ЕБС-ийн 10А ангийн сурагч Дорждагвын Алтанцэцэг “Урам хайрла” бүтээлээрээ тус, тус шилдгээр шалгарав.

“Мөнх тэнгэрийн бичиг-2018” үзэсгэлэнд оролцогчдын дунд ангийн ангилалд шилдгээр шалгарсан сурагчид:

ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шимбарга баруун хошууны Залуучуудын хөдөлгөөний төвийн 7-р ангийн сурагч Соргог “Чингисийн арван хоёр донж-1” бүтээлээрээ,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн 9Б ангийн сурагч Жамьяансүрэнгийн Номин-Эрдэнэ “Боржигоны бор тал” бүтээлээрээ,
ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг улсын 7-р ангийн сурагч Имкинова Мария “Хүн ахтай, дээл захтай” бүтээлээрээ,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 9Е ангийн сурагч Ёндонжамцын Золбоо “Мөнх тэнгэрийн бичиг” бүтээлээрээ,
ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шимбарга баруун хошууны Залуучуудын хөдөлгөөний төвийн 7-р ангийн сурагч Чандмань “Чингисийн арван хоёр донж-3” бүтээлээрээ тус, тус шалгарлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 28 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 50 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 59 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 1 цаг 7 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 1 цаг 19 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 27 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 31 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 35 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 1 цаг 39 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 2 цаг 14 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top