x

Голомт банк “SHE TRADES SUMMIT-2024” дээд хэмжээний чуулга уулзалтад Монгол Улсаа төлөөлөн оролцлоо

Дэлхийн худалдааны байгууллагын 13 дахь удаагийн сайд нарын хуралдааны хүрээнд Дэлхийн Худалдааны байгууллага (WTO), Олон Улсын Худалдааны байгууллага (ITC) болон Арабын Нэгдсэн Эмират улсын Засгийн газар хамтран олон улсын бизнесийн зах зээлд эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, дэлхийн худалдааны өсөлт, тогтвортой байдал болон зах зээлд оруулах эмэгтэйчүүдийн хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой “She trades summit-2024” олон улсын өндөр хэмжээний чуулга уулзалтыг Арабын  Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод энэ сарын 24, 25-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Дэлхийн 17 орны, 100 гаруй бизнес эрхлэгч эмэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийг дэмжигч томоохон компани, корпорац, Засгийн газрын төлөөллүүд оролцсон тус арга хэмжээнд Голомт банк анх удаа Монгол Улсын банк, санхүүгийн байгууллагуудаа төлөөлөн оролцлоо. Тус арга хэмжээнд Голомт банкнаас гадна Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрлэлийн Танхим болон ТЭСО групп, Ханбогд кашмер ХХК, She Trades HUB зэрэг байгууллагын удирдлагууд уригдан оролцсон юм.

зураг

Энэ удаагийн арга хэмжээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санхүүгийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд тухайн улсын төр болон хувийн хэвшлийн  хамтын ажиллагаа чухал гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж, Экспортлогч эмэгтэй бизнес эрхлэгч нарыг дэмжих олон улсын санг /WEID-Women Exporters in the Digital Economy fund/ танилцуулан албан ёсны нээлтийг хийлээ.

Тус арга хэмжээний үеэр Голомт банк, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрлэлийн Танхимын дэргэдэх “SheTrades Hub Mongolia”-тай хамтран Бүгд Найрамдах Кени Улсын ABSA банк, CIBC Caribbean банк, Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан болон Олон улсын худалдааны төвийн төлөөллүүдтэй уулзалт хийж, эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан санхүүгийн бүтээгдэхүүнийг бий болгох чиглэлээр туршлага солилцон хамтран ажиллахаар боллоо.

зураг

Голомт банк жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогынхоо хүрээнд цаашид энэ чиглэлээр олон улсын сайн туршлагуудыг эх орондоо нэвтрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг тогтмол санаачлан хэрэгжүүлэх болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top