x

Даам: Б.Мишээл ДАШТ-ээс Мөнгөн мэдаль хүртлээ

Зуун буудалт даамын Өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Беларусь улсын Гомель хотноо аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 3-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол Улсаас 24 тамирчин өрсөлдөж, блиц төрөлд Б.Есүй аваргалсан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэмцээний үндсэн төрлийн дүн гарахад охидын өсвөрийн ахлах нас буюу кадетын ангилалд өрсөлдсөн спортын мастер Баярын Мишээл 6 хожиж, 2 тэнцэн, 1 хожигдож, нийт 14 оноо авсан амжилтаар мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр ОХУ-ын Ольга Балуковатай адилхан оноотой гарсан ч нэмэлт үзүүлэлт буюу коэффициентийн зөрүүгээр ард нь бичигджээ. Б.Мишээл өмнө нь 2016 онд Туркийн Измирт зохиогдсон өсвөрийн ДАШТ-ий блиц төрлөөс хүрэл медаль хүртэж байсан юм.

Тэмцээний охидын 8-10 насны ангилалд гараанаас эхлэн тэргүүлсэн Б.Есүй есдүгээр тавилдаа Беларусийн тамирчинд харамсалтайгаар хожигдон, коэффициент тоолоход IV байр эзэллээ. Мөн охидын 11-13 насанд Б.Лхагвадолгор сүүлийн учраа Хятадын тамирчинтай тэнцэж, V байранд шалгарсан байна. Хэрвээ хожсон бол хүрэл медаль хүртэх байлаа. Хөвгүүдээс хамгийн өндөр амжилтыг 14-16 насанд М.Лувсандорж үзүүлж, V байр эзэлсэн байна.

Ийнхүү манай улс 1 алт, 1 мөнгөн медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр 6-р байранд шалгарсан байна. Монголын баг тамирчдыг Олон улсын их мастер Р.Манлай, Г.Ганжаргал нар удирдан оролцсон юм.

Junior boys (17-19 нас)
М.Шийравжамц (11 оноо, 9-р байр)
Ц.Төмөрбаатар (8 оноо, 25-р байр)
Б.Пүрэвжаргал (6 оноо, 29-р байр)
Б.Сэр-Од (6 оноо, 30-р байр)

Junior girls (17-19 нас)
Б.Сугаррагчаа (10 оноо, 13-р байр)
Б.Цэдэв (9 оноо, 14-р байр)

Cadet boys (14-16 нас)
М.Лувсандорж (11 оноо, 5-р байр)
С.Мөнх-Оргил (9 оноо, 19-р байр)
Б.Түвшин (9 оноо, 23-р байр)

Cadet girls (14-16 нас)
Б.Мишээл (14 оноо, 2-р байр)
Б.Анужин (10 оноо, 9-р байр)
Г.Дүүрэнбилэг (9 оноо, 13-р байр)

Mini cadet boys (11-13 нас)
А.Дашчирэв (10 оноо, 10-р байр)
Б.Баярманлай (9 оноо, 17-р байр)
Б.Энхрийлэн (9 оноо, 18-р байр)

Mini cadet girls (11-13 нас)
Н.Лхагвадолгор (12 оноо, 5-р байр)
Д.Даваадэжид (10 оноо, 9-р байр)
Н.Налжормаа (9 оноо, 18-р байр )

Hopes boys (8-10 нас)
Б.Баасанбар (10 оноо, 9-р байр)
Х.Өнөмөнх (10 оноо, 11-р байр)
Б.Лхагватогтох (9 оноо, 17-р байр)

Hopes girls (8-10 нас)
Б.Есүй (12 оноо, 4-р байр)
Ц.Мягмарсүрэн (10 оноо, 9-р байр)
М.Отгонтунгалаг (9 оноо, 16-р байр)

Эх сурвалж: Монголын даамын холбоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 1 цаг 28 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 1 цаг 40 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 1 цаг 44 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 1 цаг 49 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 1 цаг 56 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 2 цаг 6 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 2 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 14 цаг 18 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 22 цаг 37 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 22 цаг 44 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 22 цаг 55 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл...
Top