x

Б.Дэлгэрсайхан: БНХАУ-ын талаас Дорноговь, Өмнөговьд сэргээгдэх эрчим хүчний станц барих санал тавьсан

“Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулган Төрийн ордонд эхэллээ. 

Говийн бүсийн салбар хуралдааныг нээж УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Б.Дэлгэрсайхан "Говийн бүсийн хөгжил, тэргүүлэх чиглэл" сэдвээр илтгэл тавьжээ.

Илтгэлд, 

-"Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар Монгол Улсыг зургаан бүсэд хувааж энэ хүрээнд мөрийн хөтөлбөр боловсруулах, цаашдын зорилгоо тодорхойлох чиглэл өгсөн.

Дэлхий нийтээрээ тун амаргүй нөхцөл байдлыг туулж байна. Ялангуяа хойд хөрш ОХУ-ын цэргийн ажиллагаа цаашид улам өргөжих хандлагатай байгаа тул үүнийг дагаад манай улсад нефтийн хомсдол үүсэх эрсдэл бий. Тиймээс Сайншандад баригдаж буй нефтийн үйлдвэрийн ажлыг хурдасгах нь Говийн бүс нутгийн хамгийн чухал асуудал болоод байна.

БНХАУ-ын талаас нефть нийлүүлэх боомт бий болгох санал тавьсан. Тиймээс зөвхөн Замын-Үүдийн боомтоор нефть оруулах бус Гашуун сухайт, Хангийн боомтоор оруулж ирэх асуудлаар хэлэлцэж байгаа.

Хоёрдугаарт, тэсрэх бодис оруулж ирэх зөвшөөрлийг хүн ам цөөн боомтоор оруулж ирэхийг зөвшөөрсөн. Тэсрэх бодис бол манай уул уурхайн салбарт хамгийн чухал зүйл гэдгийг онцлох хэрэгтэй болов уу. Одоогоор уул уурхайн компаниудын оруулж ирдэг тэсрэх бодис ОХУ-аар дамждаг тул үүнийг дагаад үнэ нь өсдөг. Тиймээс шууд БНХАУ-аар орж ирнэ гэдэг эдийн засгийн хувьд ашигтай шийдэл юм.

ОХУ төдийгүй БНХАУ-ын байдал ч амаргүй байна. Тус улсын үл хөдлөхийн салбар хүнд байдалтай байна. Өнгөрсөн долоо хоногт "Evergrande" хэмээх үл хөдлөхийн том групп Хонконгийн шүүхэд дампуурлаа зарласан. Хятадын төр засаг энэ группээ дампуурлаас гаргах болов уу гэж таамаглаж байсан ч тийм зүйл болоогүй.

Хоёр хөршийн маань байдал ийм тогтворгүй байгаа нь биднийг өөрсдөдөө найдахаас өөр аргагүйд хүргэж байгааг Ерөнхий сайд онцолсон.

Дотоодын бүтээгдэхүүний хэмжээг нэмэх, Эдийн засгаа солонгоруулах шаардлагатай байгааг Засгийн Газраас даалгасан. Тиймээс энэ бүсчлэлийн хуралдааны гол зүйл нь дотоодын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Дэлхий нийтэд тулгарч буй бас нэг асуудал бол ажиллах хүчний дутагдал. Зөвхөн манай улсад гэлтгүй Япон, БНСУ-д ч ажиллах хүчний хомсдол орж байгаа тул 2030 онд гэхэд гадаад ажилчдынхаа тоог эрс нэмэх хандлагатай байгаа.

Тиймээс манай улс ч гэсэн ажиллах хүчний дутагдлаа нөхөх зайлшгүй шаардлагатай. Үүнд орон нутгийн иргэдээ хамруулж тэднийг чадавхжуулахад анхаарна. Өмнөговь аймагт өмнө нь иргэдээ Австрали явуулж боловсон хүчиндээ анхаарч байсан туршлагатай. Дорноговь аймагт ч гэсэн төвөөс ажиллах хүч татах зорилгоор хямд, ашигтай нөхцөлөөр орон сууцны зээлд хамруулах гэх мэт ажил хийсэн. Энэ мэт ажлаа цаашид үргэлжлүүлэхэд Засгийн Газраас дэмжлэг үзүүлнэ.

Говийн бүс нутагт үйл ажиллагаа явуулахад гол учирдаг бэрхшээл бол ундны усны нөөц. Энэ чиглэлээр арга хэмжээ авахаар "Хэрлэн гол" төслийг Засгийн газраас хэрэгжүүлж буй. Энэ төслийн ачаар гадагшаа урсгалтай голын усыг Говийн бүс нутагтаа тогтоох боломжтой болно.

БНХАУ-ын талаас сэргээгдэх эрчим хүчний асуудлаар хамтрах санал тавьсан. Дорноговь аймгийн Алтанбулаг сум, Өмнөговь аймгийн Ханбогд сумыг хамарсан сэргээгдэх эрчим хүчний станц барих хүсэлтэй байгаагаа тэдний зүгээс илэрхийлсэн юм.

Говийн бүсэд аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. Энэ бүс нутгийн үзэсгэлэнт газрууд болон шашны сүм хийдүүдийг аялагчид их сонирхдог. Өнгөрсөн жилээс цахим хуудсанд олон дагагчтай аялагчдыг улсдаа урьж аялуулсан. Энэ аян энэ жил ч үргэлжлэхээр төлөвлөж байгаа. Тиймээс энэ аянд нутгийн иргэд ч гэсэн бэлтгэлтэй байж жуулчдыг хүлээн авах "Жуулчны гэр"-тэй болж хөгжүүлэх шаардлагатай" гэсэн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top