x

Ө.Ганзориг: Даатгалын компаниуд алдагдалтай ажилладаг

"Мандал Даатгал" ХК-ийн ТУЗ-ийн дарга, эдийн засагч Ө.Ганзориг:

-Дэлбэрэлтийн улмаас гурван хүн нас барж, 60 өрхийн орон сууц,  34 автомашин шатсан харамсалтай хэрэг гарлаа. Одоогоор "Мандал даатгал" ХК болон "Тэнгэр даатгал" ХХК-д  4-5 автомашин, 2 орон сууц даатгалтай байсан байна. Эдгээр хүмүүс нөхөн төлбөрийг 100 хувь  авна гэсэн үг.

Статистикаас үзвэл Монгол Улсын хэмжээнд даатгалын хамрагдалт дэлхийд хамгийн бага улсуудын тоонд ордог. Даатгалын систем хөгжсөн орнуудад нэг айл 6-8 даатгалтай байдаг бол манай улсад 8 хүний ердөө нэг нь даатгалтай байна

Үүнээс харахад иргэдийн эрсдэлийн боловсрол маш муу байна. Мөн даатгалыг их буруугаар ойлгодог. 2022 онд 120 мянган иргэн даатгалын салбараас нөхөн төлбөр авсан. Даатгал дотор эрүүл мэнд,галын эрсдэл  гэнэтийн осол, автомашин гэх ангилалтай.  Жилд 3000 орчим объект, орон сууц шатдаг. "Мандал даатгал" ХК болон "Тэнгэр даатгал" ХХК-д хохирсон  иргэдийн хүсэлтүүд ирж байна. Даатгалтай бол даатгалыг нь 100 хувь олгоно. Үүнээс гадна орон сууцанд үүссэн хохирлыг тогтоох шаардлагатай. Даатгалтай бол гарсан хохирлыг 100 хувь олгоод л явна.

Шатсан орон сууцны хувьд нэг байр нь  ойролцоогоор 150-250 сая төгрөгийн үнэтэй. Хураамж нь жилийн 200 мянга, сарын 16-17 мянган төгрөг. Тухайн орон сууцанд хүн амьдрах боломжгүй учраас  байшинг нураагаад дахиж шинээр барина гэвэл шинээр босгох өртгийг олгоно. Орон сууцыг нөхөн сэргээнэ, суурь бүтцэд гэмтэл гараагүй гэж үзэх юм бол бүхэлд нь бүрэн засах зардлыг олгоно гэсэн үг. Харин дотор нь байгаа тавилгууд тусдаа яригдана. Даатгасан бол төлбөрийг 100 хувь олгоно.

Дэлбэрэлтээс улбаатай шатсан 35  автомашин бий. Галын эрсдэлийн даатгал  автомашины даатгал дээр автоматаар бүртгэгддэг. Тухайн автомашиныг худалдаж авах зах зээлээс яг ижил  автомашиныг худалдаж авах  үнийг 100 хувь олгоно гэсэн үг. Иймэрхүү байдлаар даатгал ажилладаг. Шатсан автомашинуудын маркийг харахад  20 сая төгрөгийн автомашин 2-3 харагдсан. 20 сая төгрөгийн автомашины даатгал жилийн хураамж нь 200 орчим мянган төгрөг. Сарын 17-18 мянган төгрөгийг жолооч төлөөд автомашинаа даатгуулсан бол одоо шууд зах зээл  дээр байгаа адилхан автомашиныг худалдаж аваад өгнө гэсэн үг.

Яагаад 200 мянган төгрөг авснаа 20 саяын нөхөн төлбөр олгодог вэ гэхээр маш олон зуун мянган хүнээс мөнгийг нь цуглуулж сан үүсгээд энэ сангаа буцааж зарцуулж байгаа хэрэг.  Өчигдөр цахим хуудаснаа бичсэн  зарим комментийг харахад "Даатгал ер нь өгдөггүй" гэсэн байна лээ. Санхүүгийн зохицуулах хорооны мэдээлэлд бүх даатгалын компаниудын санхүүгийн тайлан байдаг. Даатгалын үйл ажиллагаанаас ашигтай ажиллаж байгаа компани Монгол Улсад байхгүй. Сүүлийн 5 жилийн мэдээллийг харахад даатгалын компаниуд алдагдалтай ажилласан. Алдагдалтай байж  даатгалын компаниуд яаж ашиг олдог вэ гэхээр даатгалаас гадна хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхэлдэг. Эндээс ашгаа олдог. Дэлхий дахинд ийм л байдаг. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top