x

Гадаадад суралцах 20 шалтгаан

Өдөр бүр та өөрийн гайхалтай ирээдүйгээ төсөөлж байгаарай. Хэрэв та төсөөлж байвал та хийж чадна гэдэгтээ итгээрэй. 

1. Таны CV илүү сайжирна

Та гадаадад суралцсанаар таныг цаасан дээр тодорхойлох CV тань илүү онцгой байх болно. Тэр улсын, тэр их сургуульд, ийм мэргэжлээр төгссөн гээд хаана ч өргөдлөө илгээсэн бахархууштай. Улмаар таныг сонгох магадлал ч ихэснэ гэсэн үг.

2. Хэлний чадвар

Гадаадад суралцсанаар та одоогийн хэлний мэдлэгээ илүү сайжруулах болно. Хэл сурснаар та маш том мэдээллийн санд орох боломжтой гэсэн үг. Хэдхэн сая хүн амтай зах зээлд зөвхөн монгол хэлээр боловсрол хүрэхэд хэцүү

3. Гадаадад амьдрах нь аялахаас шал ондоо

Та нэг улсад удаан амьдарснаар тухайн хотод хамгийн сайн кофетой газрыг хаанаас олох уу, жуулчид юунаас болгоомжлох, хотоос хот руу аялахад юунд анхаарах зэрэг мэдлэгийг аль хэдийнээ олж авсан байдаг. Иймд дараа нь ч гэсэн өөр орнуудаар аялахад, амьдрахад энэхүү мэдлэг тань хэрэг болно.

4. Олон төрлийн хүмүүстэй уулзах

Та суралцаж байх хугацаандаа төрөл төрлийн хүмүүстэй уулзах болно. Улмаар та хэрхэн хүмүүстэй хэрхэн харилцах, яаж анхаарлыг нь татах зэрэг чадвартай болсон байна.

5. Насан туршийн найзтай болох

Магадгүй та их сургуульдаа очсон хойноо монгол эсвэл гадаад найзтай болно. Тэр хүн таны гадаадад суралцах хугацаандаа тулгарч болох саад бэрхшээлийг хамт давах, амжилтаа хамт тэмдэглэх, төгссөн хойноо ч гэсэн байнга холбоотой байх найз чинь ч байж мэднэ.

6. Амттай хоолыг олох

Гадаададын их дээд сургуульд дэлхийн өнцөг бүрээс оюутнууд ирдэг. Мэдээж янзан бүрийн өдөрлөг, цайллагын үеэр бүгд өөрийн үндэстний хоолыг хийж бусдыг дайлдаг. Та энэ үеэр аль улсын ямар хоол амттайг мэдэх болно. Магадгүй та дараа нь хэн нэгнийг болзоо эсвэл уулзалтанд урихдаа өөрийгөө хоол сонгох тал дээр мэдрэмжтэй хэмээн магтуулж болох юм.

7. Өөр арга барилаар суралцах

Мэдээж та гадаадад очоод өмнө заалгаж, эсвэл сурч байснаас арай өөр арга барилтай танилцах болно. Та шинэ туршлага болоод суралцах шинэ замыг оюун ухаандаа нээж өгнө.

8. Бие даах

Гадаадад та суралцсанаар илүү бие даах болно. Гадаадад суралцах нь өөрөө бие даасан байдлын эцсийн шалгуур юм. Өмнө нь та сэтгэлээр унах болон ямар нэгэн сорилт хэцүү санагдах үед найзтайгаа, эсвэл гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж, хамт байж зөвлөгөө авч тайтгардаг байсан бол одоо зөвхөн та л өөрийгөө асрах болно. Та илүү сэтгэлийн хаттай болох болно.

Таны өмсөж буй хувцас цэвэрхэн, үрчлээгүй, индүүдлэгтэй байх, таны ходоод цатгалан байх зэрэг бүх зүйл зөвхөн өөрөөс тань хамаарна. Өмнө нь та эцэг эхтэйгээ цуг амьдардаг байсан бол одоо та бие дааж, том хүн боллоо гэсэн үг.

Буцаж ирээд та аливаа зүйлд хариуцлагатай ханддаг болсон байна.

9. Улс орны соёлтой танилцах

Та суралцаж буй улсаас гадна гадаадын оюутнуудаар дамжуулж олон орнуудын соёлын талаар мэдлэгтэй болсон байна.

10. Өөрийнхөө соёлыг шинэ нүдээр харах

Өмнө нь та зүгээр л хүлээн зөвшөөрдөг байсан зүйлсийг илүү сайжруулах, өөрчлөх, хөгжүүлэх талаас нь хардаг болсон байна.

11. Өөрийгөө таньж мэдэх

Өөрийгөө шинэ орчинд нүүлгэн шилжүүлснээр та өөрийнхөө талаар илүү сайн мэдэх болно. Та юунд сонирхолтой, юунд илүү сайн мөн таны сул тал юу байсан бэ гэх мэт...

12. Амьдралын үнэгүй сургууль

Та гадаадад суралцах, бие дааж амьдрах нь өөрөө амьдралын үнэгүй сургууль юм. Та амьдралын талаар илүү их зүйлийг ойлгоно. Урьд өмнө нь бодож байгаагүй, төлөвлөж байгаагүй зүйлсийн талаар бодолд орох болно.

13. Адал явдал

Гадаадад амьдрах, аялах нь өөрөө адал явдал юм. Буцаж ирээд найзууддаа ярьж өгөх нэг адал явдлыг та бүтээгээрэй!

14. Та жижиг зүйлсийг илүү үнэлэх болно

Та мэдээж гадаадад дундаж амьдралтай оюутнаас ч бага эд зүйлс болон хөрөнгөтэй байна. Зөвхөн хэрэгтэй зүйлс л танд байна. Илүү зүйлд та мөнгө үрэхгүй. Бүх эд зүйлсийг өөрийн мөнгөөр эндэхээс илүү үнээр худалдаж авна. Таны карманд байгаа ширхэг чүдэнз хүртэл ямар үнэ цэнэтэйг та ойлгох болно.

15. Том зургаар харах

Та буцаж ирээд ажиллаж байхдаа, сурч байхдаа, тоглож байхдаа хүртэл аливаа асуудалд илүү том зургаар хандаж, илүү үндэслэлтэйгээр асуудлыг дэвшүүлдэг болсон байна.

16. Хэзээ ч мартагдашгүй дурсамж

Энэ бол зөвхөн танд л байх мартагдашгүй дурсамж. Та жаргалтай үедээ ч, шантарсан үеэдээ ч өөрийгөө энэ түүхээрээ хурцалж байх болно.

17. Та гэр бүлийнхэндээ илүү хайртай болсон байна

Та гэрийнхэндээ уурлаад хаалга саваад гарч байсан үе бий юу? Эсвэл гэрийн хийсэн хоол амтгүй гэж голж гадуур хооллож байсан үе байдаг уу? Харин та гадаадад ганцаараа байх үедээ юунд би хаалга савав даа, гэрийн хоол маань л амттай байж дээ гэж бодох үе бий... Таныг уурласан, танд хэцүү үед зөвхөн гэр бүлийнхэн л дэргэд үргэлж байдаг байсныг та ойлгоно.

18. Та чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөнө

Та чөлөөт цагаа зөвхөн номын санд, эсвэл кофе шоп дотор ном уншиж өнгөрөөх нь элбэг болно. Цагийг үр бүтээлтэй, илүү бүтээлчээр ашигладаг болохоос гадна ном унших сонирхолтой болсон байна.

19. Мөнгө хэмнэх

Мөнгө хэмнэхийн хувьд бол та хэнээр ч заалгахгүй болох ба хэрэггүй зүйл та мөнгө үрдэггүй болсон байна. Одоо харин хуримтлуулаад сурвал ч...

20. Олон улсын ажлын байрны тоог нэмэгдүүлэх

Мэдээж та сургуулиа төгсөөд буцах хэрэг гардаг ч ихэнх тантай сурч байсан оюутнууд тухайн улсдаа эсвэл өөр улсад ажиллахаар өргөдлөө аль хэдийнээ илгээчихсэн байдаг. Та суралцах хугацаандаа улс орнуудын соёл, багаар ажиллах, хүн удирдах, харилцааны соёл, судалгаа хийх, тайлагнах, анализ хийх, илтгэх болон мэргэжлийн чадварууд зэрэг олон зүйлсэд суралцаж аль хэдийнээ дэлхийн хүн болсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 27 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 49 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 58 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 1 цаг 6 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 1 цаг 18 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 27 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 30 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 35 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 1 цаг 38 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 2 цаг 13 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top