x

Мөсөн дээгүүр зорчих, авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна

Гол мөрний мөсний үзэгдэл зузааны тойм

/2023 оны арванхоёрдугаар сарын гуравдугаар арав хоног/

1. Хойт мөсөн далайн ай савын гол, мөрөн

Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нэмэгдэж, 25-95 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон бол Эг гол Хатгал тосгон орчимд дунд зэргийн цөн болон харуулаас дээш мөсөн бүрхүүл ажиглагдсан байна. Харин Хөвсгөл нуур Ханх сум орчимд 42 см, Хатгал тосгон орчимд 37 см зузаан мөсөн бүрхүүлтэй болжээ. Дээрх голуудын мөсний зузааныг өмнөх оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 5-20 см их харин Эг гол болон Хөвсгөл нуур Ханх болон Хатгал тосгон орчмоор 5-45 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна.

Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир, Урдтамир голын мөсний зузаан өнгөрсөн хугацааныхаас 5-35 см нэмэгдэж, 10-125 см зузаан мөстэй болсон ба энэ нь 2022 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-25 см нимгэн, Хануй гол Эрдэнэмандал орчмоор 50 см ахиу мөстэй байна. Харин Өгий, Тэрхийн цагаан нуур 85-90 см зузаан мөстэй байгаа нь өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-35 см ахиу байна.

Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Шарын гол, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр, Шивэрт зэрэг голууд 40-95 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба эдгээр голуудын мөсний зузаан өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-65 см ахиу харин ус судлалын Ерөө-Ерөө, Тэрэлж-Тэрэлж, Туул-Лүн харуул орчимд 5-10 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна.

Сэлэнгэ мөрөн Орхон голын нийт уртын дагууд мөсний зузаан өмнөх арав хоногоос 10-25 см нэмэгдэж, 5-85 см зузаан мөстэй болсон ба энэ нь 2022 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-35 см нимгэн байна.

2. Номхон далайн ай савын гол, мөрөн

Хэнтий нурууны ар зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Улз болон, Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-60 см нэмэгдэж, 55-110 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. Хэнтийн зүүн хажуугийн голуудын мөсний зузаан өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-45 см ахиу харин Хэрлэн, Онон, Халх голын эхээр, 10-15 см нимгэн мөстэй байна. Дууд, Буйр, Хөх нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацаанаас 5-15 см нэмэгдэж, 65-105 см зузаан мөсөн бүрхүүлтэй болж энэ нь олон жилийн дунджаас 10-50 см ахиу байна.

3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав

Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Булган, Турган, Үенч, Бодонч, Согоог, Дундцэнхэр, Долооннуур, Чонохарайх, Төгрөг зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-30 см нэмэгдэж, 20-95 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-40 см бага харин Чигэртэй, Согоог, Булган, Чонохарайх зэрэг голууд 20-50 см ахиу зузаантай байна.

Хангай нурууны өврийн Богд, Чигэстэй, Буянт, Хүнгүй, Хожуул, Яруу, Завхан, Шарга, Түй, Заг, Байдраг, Шаргалжуут, Цагаантуруут, Онги, Таац, Зэгстэй зэрэг голууд болон Хар нуур, Ойгон, Тайган, Бөөнцагаан, Хөх нуурт 5-100 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон  байна. Дээрх голуудын мөсний зузаан өнгөрсөн оны мөн болон олон жилийн дунджаас 5-45 см нимгэн байгаа бол Богд, Хүнгүй, Онги  гол Сайхан-Овоо сум орчмоор  мөсний зузаан олон жилийн дунджаас 5-55 см ахиу байна.

Увс нуурын савын Чигж, Хархираа, Баруунтуруун, Түргэн, Тэс, Намир, Хангилцаг, Хариг зэрэг голууд 15-90 см зузаан мөстэй байгаа нь мөсний зузаан өнгөрсөн хугацаанаас 5-10 см нэмэгджээ. Эдгээр голуудын мөсний зузаан өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-40 см бага байна. Харин Хяргас, Увс нуур 15-30 см зузаан мөстөй болсон ба энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 15-20 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна.

Арванхоёрдугаар сарын сүүлийн арав хоногийн байдлаар манай орны  ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд  мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 2 цаг 20 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 2 цаг 41 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 2 цаг 50 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 2 цаг 59 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 3 цаг 11 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 3 цаг 19 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 3 цаг 23 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 3 цаг 27 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 3 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 4 цаг 6 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top