x

"Ногоон эдийн засаг-Ногоон бизнес" арга хэмжээг зохион байгууллаа

МҮХАҮТ, Европын Холбоо, ЕСБХБ хамтран “Ногоон эдийн засаг-ногоон бизнес” арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин оролцож үг хэллээ.

Тэрээр, Бизнест ашиг орлогыг голчилдог уламжлалт байдал үндсээрээ өөрчлөгдөн тогтвортой хөгжил, байгаль орчин ба нийгэмд үзүүлэх нөлөөлөл, хүний эрхийн асуудал бизнесийн салшгүй нэг хэсэг болж байна. Хэрэглэгч, хөрөнгө оруулагчид болон банк санхүүгийн байгууллагууд бизнесийн өртгийн сүлжээ, ханган нийлүүлэлтийн бүхий л тогтолцоо, үйл явцыг хүрээлэн буй орчин, байгальд ээлтэй ногоон бизнестэй холбон анхаарч үзэх болсноор энэ нь бизнесийн оршин тогтнохтой холбоотой чухал хүчин зүйлүүдийн нэг болоод байна.

Монгол Улс эрчим хүчний үр ашгийг тогтвортой хөгжилд хүрэх гол арга хэмжээний нэг гэж тодорхойлсон.

Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт, Үндэсний ногоон хөгжлийн бодлого, Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого, Эрчим хүчний дунд хугацааны стратеги зэрэг бодлогын гол баримт бичгүүдэд 2030 он гэхэд эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх шаардлагатай нүүр тулж байна. Даян дэлхийн институтаас Монгол улсад хийсэн судалгаагаар нүүрсээр ажилладаг станцуудын нийт хүлэмжийн хийн ялгаралт 2035 он гэхэд ойролцоогоор 56 сая тонн хүрнэ гэсэн тооцооллыг хийсэн.

Монгол Улс сэргээгдэх эрчим хүч рүү илүү хүчтэй шилжиж, эдийн засагтаа эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэнээр хүлэмжийн хийн ялгаруулалт 2035 он гэхэд 2 дахин буурах боломжтой гэсэн судалгааны үр дүн гарсан. Сэргээгдэх эрчим хүчийг тогтвортой нэмэгдүүлэх, төсөл хөтөлбөрүүдийг төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагатай тулгарч байна гэдгийг хэллээ.

Арга хэмжээ ЖДБ-үүд ногоон эдийн засгийн концепцуудыг хэрхэн тусгах вэ хэлэлцүүлгээр үргэлжилж байна. МҮХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан оролцож ногоон эдийн засаг, бизнесийн талаарх байр сууриа илэрхийлэв.

Мөн тус арга хэмжээнд ногоон технологи , ногоон бизнесийн чиглэлээр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл үзэсгэлэн гарган оролцлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top