x

ТАТВАРЫН ЦОГЦ ШИНЭЧЛЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын татварын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлагын талаар бизнес эрхлэгчдийн саналыг сонсож, гол асуудлыг тодорхойлох зорилгоор “Татварын цогц шинэчлэл” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Уулзалтад УИХ-ын дарга Г.Зандаршатар, Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц. Цэрэнпунцаг, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар нар оролцов.

Хэлэлцүүлгийг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Монголын бизнесийн орчин-2023 судалгааны үр дүнгээс харахад бизнесийн орчны ерөнхий үнэлгээ 2020 оноос 8 хувиар буурсан. Татварын орчин дундаас доогуур үнэлэгдэж, татварын нэр төрөл ачаалал 2,12 хамгийн бага үнэлгээ авч 2020 онтой харьцуулахад 19 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна гэдгийг хэлэв. Мөн бизнес эрхлэх орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад татварын орчин маш чухал. УИХ-аас татварын цогц реформыг хийх асуудалд анхаарч буйд талархаад бизнес эрхлэгчдийн саналаа чөлөөтэй хуваалцахыг хүслээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, НӨАТ-ын бүртгэлийн тогтолцоог сайжруулахаас татварын шинэчлэлийг эхлүүлэхээр төлөвлөсөн боловч цаг хугацааны хайчинд ороод амжсангүй. Тиймээс шууд нийтийн санхүүгийн шинэчлэлээс татварын реформыг эхлүүлэх нь зүйтэй. Тухайлбал, төсвийн үр ашиггүй зардал, төрийн өмчит компаниудын ашиггүй үйл ажиллагааг зогсоох ёстой. Өнөөдөр манай улсын эдийн засаг импорт, халамж, хос алдагдал, зээлийн хүүгийн дарамтад орсон байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд импортын эзлэх хувь 30 жилийн өмнө 29,8 хувь байсан бол 2022 онд 50,8 хувь болон өссөн. Тэгэхээр төлбөрийн тэнцлийн алдагдал 30,4 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ алдагдлыг 33,8 тэрбумаар гадаад өр, зээлээс нөхөж иржээ гээд импортоор гарч буй мөнгөний урсгал, валютын ханшид үзүүлж буй нөлөөлөл зэргийг товч танилцууллаа.

МУИС-ийн Бизнесийн сургуулийн ахлах багш Н.Саруултөгс, Монгол улсын татварын орчны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, МҮХАҮТ-ын Судалгааны институтийн дарга О.Түмэн-Амар , Монголын бизнесийн орчны судалгаа-2023, татварын орчны талаарх мэдээлэл илтгэл тавив.

Хэлэлцүүлэгт бизнес эрхлэгчид болон Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Бизнесийн зөвлөл, Монголын Хүнсчдийн нэгдсэн холбоо, Ноос ноолуурын холбоодын 80 гаруй төлөөлөл оролцон бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдах, хэрэглэгчдийн гарт очих давхар татвар төлж байгаа ,ажиллах хүчний хомсдол, нийгмийн даатгалын шимтгэл, гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх, аж үйлдвэржилтийг татварын бодлогоор дэмжих хэрэгтэй гэдгийг хэлж байлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top