x

ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМУУДЫН ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН IX ЧУУЛГАН ШИ-АНЬ ХОТОД БОЛЛОО

Ши-Ань хотын Олон улсын худалдааг дэмжих хороо, Хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны товчоо, Хятадын Олон улсын худалдааны танхимын Ши-Ань дахь худалдааны танхим болон "Хуахэ" олон улсын бизнесийн зөвлөх компани хамтран зохион "Олон улсын худалдааны танхимуудын худалдаа, хөрөнгө оруулалтын IX чуулган" (2023.11.15) -ыг “Нээлттэй ярилцаж, харилцан ашигтай хамтын ажиллагаанд ахиц гаргацгаая” сэдвийн хүрээнд зохион байгуулав.

"Бүс ба Зам" санаачилгын хүрээнд оролцогч талуудын худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын солилцоог бэхжүүлж, Ши-Аний аж үйлдвэрийн өөрчлөлт, шинэчлэлийг танилцуулах, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой тус чуулганд МҮХАҮТ-ын Ши-Ань хот дахь төлөөлөгч М.Дэлгэржаргал оролцов. Түүнчлэн, Беларусь Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Казахстан Улсаас Ши-Ань хотод суугаа Ерөнхий консулын газар, Киргизстан Улсын Худалдааны төлөөлөгчийн газар болон Малайзын Гадаад худалдааг дэмжих төв, Иран-Хятадын ХАҮТ, Арабын бизнес эрхлэгчдийн форум, Киргизийн ХАҮТ, Хятад-Мексикийн худалдааны танхим, Шинэ Зеландын Окландын худалдааны танхим, Орос-Хятадын худалдааны танхим, Камероны Бизнесийн холбооны төлөөлөгчид оролцжээ.

Олон улсын Худалдааны танхимуудын төлөөлөгчдөөс гадна ОХУ-ын Енисей Сибирийн Девелопмент Групп, Казахстаны Хөрөнгө оруулалтын компани, Монголын "The Chi Mu Supply", Хятад-Казахстаны Торгоны зам худалдаа компани, Шааньши сансар огторгуйн технологийн хэрэглээний судалгааны хүрээлэн, Ши-Aнь ногоон рашаан технологи зэрэг Хятадын болон гадны 150 гаруй компани, байгууллагын төлөөлөгч оролцсон байна.

Ши-Ань хотын зүгээс Шинэ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, Эрчим хүч, Автомашины үйлдвэрлэл, Барилгын үйлдвэрлэлийн танилцуулга мэдээлэл хийв.

Мөн чуулганы үеэр ХАҮТ-уудын төлөөлөгчид уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ 17 цаг 29 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа 17 цаг 36 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна 17 цаг 41 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 17 цаг 47 мин Монгол Улс “Garuda Candi Dharma III 2026” олон улсын энхийг сахиулах сургуулилтад оролцов 17 цаг 59 мин “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй аваарай 19 цаг 52 мин Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь 20 цаг 29 мин Неймар зодог тайлах эсэхээ 12 дугаар сард шийднэ 20 цаг 43 мин Олимпын аварга Михо Такагиг Ард түмний хүндэтгэлийн одонгоор шагналаа 20 цаг 50 мин Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний байгууллагууд, иргэд бэлтгэлээ сайн хангах нь зүйтэй 20 цаг 57 мин Финланд Улстай боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 21 цаг 6 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр гурван хүн хэвтэн эмчлүүлж байна 21 цаг 8 мин БНХАУ-ын Ляонин мужийн төлөөлөгчид НИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа 21 цаг 21 мин SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ 21 цаг 31 мин Н.Учрал: Бүсийн чуулган, форум, салбарын ойн арга хэмжээг цуцална 22 цаг 13 мин Өнгөрсөн сард 1,439.2 кг үнэт металл худалдан авчээ 22 цаг 18 мин “Шинэ тойрог зам”-ыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэнэ 22 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно 23 цаг 35 мин Н.Адилбиш: Авто зам ашигласны төлбөр нэмэх Засгийн газрын тогтоол буруу байна Уржигдар 17 цаг 00 мин Даян аварга Б.Орхонбаяр, Улсын заан Д.Анар, Б.Серик нар "Дэлхийн нүүдэлчдийн наадам"-д оролцоно Уржигдар 16 цаг 54 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ...
Top