x

“НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН АСУУДЛААР БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН БАЙР СУУРЬ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн талаар бизнес эрхлэгчдийн саналыг УИХ, Засгийн газар зэрэг холбогдох байгууллагад хүргүүлэх зорилгоор МҮХАҮТ-аас хэлэлцүүлэг зохион байгууллаа.

НӨАТ-ын буцаалтыг 5 хувь болгох замаар далд эдийн засгийг ил болгоно гэж буй. Ил тод болгох үйл ажиллагааг дан ганц иргэдийн энэ хувийн буцаалтад найдах бус, гааль ба татварын газрын бүртгэл, бүрдүүлэлтийг сайжруулах замаар захиргааны аргаар хийх ёстой. Энэ бол зоосны хоёр тал. НӨАТ төлөхгүй байгаа асуудлын эхлэл бол гааль ба татварын бүртгэлийн системийн уялдаа холбооны сул байдал юм. Тэгэхээр энэ зайлшгүй зэрэг яригдах ёстой сэдэв гэдгийг МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т. Дүүрэн хэлэлцүүлгийн эхэнд хэллээ.

БАРС ГРУППЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ч. АМАРБААТАР: Танхимын гаргаж байгаа жигд 5% болъё гэдэг чинь илүү чухал байна. Харин гаалийн татвараа 10% болговол улсын төсөвт очих орлого хэвийн болно. Гадны орнуудад “Sales tax” гэдгээр зохицуулалтаа хийгээд болдог, бид нэгэнт хийж чадахгүй учраас татвараа жигд 5% болгоё. Танхим асуудлыг зөв өнцгөөс зөв харж байгаа нь сайн байна гэлээ.

"CEO CLUB"-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ГАНТУЛГА: 2022 онд Монгол Улс нийт 3.9 их наяд төгрөгийн НӨАТ-ын орлого бүрдүүлсэн. Ингэхдээ 261 тэр бум төгрөгийг ИРГЭДЭД НӨАТ-ын буцаан олголт урамшуулалд өгсөн. 261 тэрбум төгрөг нь 3.9 их наяд төгрөгийн 6.7%. 83.3% нь улсын төсөвтөө үлдэж байгаа. Төсөв талаасаа 20% буцаагаад иргэдэд урамшуулалд гарч байгаа биш, 6.7% гарч байгаа гэсэн үг. НӨАТ-ын ИРГЭДЭД урамшуулал болгон өгөх буцаан олголтыг 5% болгохоор төсвийнхөө 50% алдана гэж тайлбарлаж байгаа нь буруу юм. Одоо ч 20% буцаагаад өгч байгаа гэж байгаа ч төсөв талаасаа 6.7%-ийг өгч байгаа. Үлдсэн 13.3%-ийг ААН, компаниудын төлсөн НӨАТ-тай холбоотой бөгөөд тэд энэ урамшууллыг авдаггүй. 2024 оны төсөв дээр Дотоодын нийт бүтээгдэхүүн 74 их наяд гэж төсөвлөж байгаа. Дэлхийн банкны судалгаагаар далд эдийн засаг 16.5% гэж үзвэл нийт 12.2 их наяд төгрөг далд эдийн засагт байна гэсэн үг.

Монгол улсад том жижиг хамаагүй бизнес эрхэлж л байгаа бол их бага хэмжээгээр бүгд ижил түвшинд татвар төлдөг байх хэрэгтэй, Гэхдээ НӨАТ-ыг 5% болгоод жигд төлөх, 2% буцаан олголтоо иргэд авч амьжиргаандаа нэмэрлэдэг байх, олон улсын жишгээр төр бодлогоо маш оновчтой байлгаснаар бизнесийн салбар өргөжих боломж нь бүрдэнэ. НӨАТ 5% , түүнээс ч бага байгаасай гэдгийг оролцогчид хэлж байв.

Сүүлийн 15 жилийн дунджаар ДНБ-ий 21 орчим хувьтай тэнцэх хэмжээний далд эдийн засаг байгаа бөгөөд ДНБ-ий 5.2 орчим хувьтай тэнцэх татварын орлогыг алдаж байгаа.

2023 онд НӨАТ-ын буцаан олголтын дүн дунджаар өмнөх оноос 20 орчим хувиар өснө гэж тооцвол иргэдэд 2 хувийн буцаалтад нийт 299.6 тэрбум төгрөг олгох ба иргэдэд 5 хувийн буцаан олголт олгодог болно гэж тооцвол нэмэлтээр 449.4 тэрбум төгрөг төлөвлөх шаардлага үүснэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top