x

МОНГОЛ, ЧЕХИЙН БИЗНЕС ФОРУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО 

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Ян Витопилыг /2023.10.09/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Д.Энхтүвшин Монгол, Чех улс нь түүхэн найрсаг, нөхөрлөлийн харилцаатайг дурдаад Эрхэмсэг ноён Элчин Сайд Ян Витопил, Худалдаа, эдийн засгийн хэлтсийн Дарга Вардан Качатриан, ХЭЗХ-ын даргын туслах Ж.Цэрэндулам нарыг МҮХАҮТ-д хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ. 

Элчин Сайд Ян Витопил “Чех Улсын Засгийн газраас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа ундны усны хангамж нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, аж үйлдвэрлэлийн салбарт нэн шаардлагатай мэргэжлийн боловсон хүчин бэлдэх зэрэг төслүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өглөө. 

Чех Улс нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод үржүүлэх, арчлах мэргэжлийн боловсон хүчин бэлдэх төсөл дээр хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрээд байна.  Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн Газрын тэтгэлгээр Чехийн их дээд сургуулиудад монголын оюутан залуусыг суралцуулах хөтөлбөрийг сэргээх, квотын тоог нэмэгдүүлэх ажлыг Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран хэрэгжүүлж байгааг хэллээ. 

Цаашид хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааг улам бүр хөгжүүлж, олон талт хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэхийн тулд 10 дугаар сарын сүүлээр болох хоёр улсын бизнес форумыг зохион байгуулахад МҮХАҮТ-ын чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг тэрбээр нэмж хэллээ. 

Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай шинэчилсэн хуулийн төсөл батлагдсанаар үйл ажиллагааны цар хүрээ улам тэлэхээс гадна мэргэжлийн сургалт зохион байгуулах ажил дээр хамтран ажиллах боломж бий болно гэдгийг дурдаад хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хамтарсан бизнес форум тодорхой үр дүнгээ өгнө гэдгийг онцоллоо. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top