x

МҮХАҮТ-ын дэргэдэх Эрчим Хүчний Зөвлөл болон БНХАУ-ын Бугат хотын олон улсын худалдааг дэмжих хороон хамтарсан уулзалт боллоо

МҮХАҮТ-ын ЕНБД С.Баясгалан "Эрчим хүчний салбарын туршлага, хөгжил, хамтын уялдаа холбоо, хүний нөөц, хөрөнгө оруулалт гээд олон хүчин зүйлс дээр Танхим болон Танхимын дэргэдэх Эрчим хүчний зөвлөл БНХАУ-ын Бугат хоттой хамтран ажиллана" гэв.

Бугат хотын Олон улсын худалдааг дэмжих зөвлөлийн дарга Ли Вэньшя “Бугат хот хамгийн том салхин сэнс болон газрын ховор элементийг ашиглан шинэ бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Мөн онгоц, машин, уул уурхайн тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэн дотоодын болон олон улсын зах зээлд нийлүүлэн ажиллаж байна. Бугат хот 2.8 сая хүн амтай бөгөөд ДНБ-ний хэмжээ Монгол улсаас 4 дахин их байна. Танхим болон Танхимын дэргэдэх эрчим хүчний зөвлөлөөр дамжуулан эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг нэг шат ахиулан ажиллах маш өргөн цар хүрээтэй боломжууд бий болж байна” хэмээн нээлтийн үгэндээ онцоллоо.

МҮХАҮТ-ын дэргэдэх Эрчим хүчний зөвлөлийн дарга Д.Ганхуяг “Хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, олон ажил хэрэгч уулзалтуудыг зохион байгуулах, салбарын чадварлаг хүний нөөцийг бэлтгэхэд хамтран ажиллахад эрчим хүчний зөвлөл анхаарч ажиллана” хэмээв.

Тус уулзалтад Бугат хотын эрчим хүчний технологи, үйлдвэрлэлийн “Шуанлянь”, “Хойд нутгийн газрын ховор элементийн групп, “Бугат ган төмрийн групп болон МҮХАҮТ-ын дэргэдэх эрчим хүчний зөвлөлийн 20 гаруй гишүүн байгууллагууд оролцлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top