x

Монгол-Японы бизнес форум боллоо

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА), Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төв хамтран зохион байгуулсан “Монгол-Японы бизнес форум-2023”-д Японы талаас 100 гаруй, Монголын 400 гаруй төлөөлөгч оролцлоо.

Форумын үеэр Япон, Монголын экспортыг хөгжүүлэхэд чиглэсэн дэмжлэг, Мэдээлэл, харилцаа холбоо, цахим технологи, уур амьсгалын өөрчлөлт, нээлттэй инноваци зэрэг сэдвээр танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн Япон-Монголын бизнесийг дэмжихэд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гүйцэтгэх үүргийн талаар танилцуулж, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан Монгол Япон хоёр улсын экспортын ахиц дэвшил, худалдаа херенге оруулалтыг дэмжих панел хэлэлцүүлэгт панелистаар оролцлоо.

МҮХАҮТ-аас санаачлан “Монгол-Хятад-Японы хамтын ажиллагааны зөвлөл”-ийг байгуулахаар төлөвлөж буйг энэ үеэр танилцуулсан бөгөөд тус зөвлөлийг байгуулснаар Монгол Улсын нөөц, боломжийг Япон Улсын туршлага, ноу хау, өндөр технологийг ашиглан Хятад Улсын зах зээлд нэвтрэх боломжийг бүрдүүлж, цаашлаад Зүүн өмнөд Азийн зах зээлд Монгол Улсын бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж тооцоолж байна.

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш хоёр улсын худалдаа жил бүр өссөн бөгөөд 2018 онд огцом өсөж, 2016 онтой харьцуулахад экспортын хэмжээ 88.6%-иар, импортын хэмжээ 69.7%-иар, худалдааны нийт эргэлт 242.87 сая ам.доллараар өсч, 580 сая ам.долларт хүрч байсан бол 2022 оны байдлаар гадаад худалдааны нийт эргэлт болон импортын хэмжээ 689.4 сая ам долларт хүрсэн түүхэн амжилтыг үзүүлээд байна.

Түүнчлэн форумын үеэр Техникийн хамтын ажиллагааны "Шинэ Зуунмод хот болон Эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийг дэмжих төсөл"-ийн хэлэлцээний тэмдэглэлийн баримт, бичигт талууд гарын үсэг зурав. Ингэснээр Япон Улсын зүгээс Хөшгийн хөндий дэх "Чингис хаан" ОУНБ болон түүний эргэн тойронд эдийн засгийн хөгжлийн бүс бий болох хөгжлийн төслүүдийг бодитой ажил хэрэг болгоход түлхэц болох техникийн туслалцаа үзүүлэх боломж бий болох аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ 19 цаг 20 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа 19 цаг 28 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна 19 цаг 32 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 19 цаг 38 мин Монгол Улс “Garuda Candi Dharma III 2026” олон улсын энхийг сахиулах сургуулилтад оролцов 19 цаг 50 мин “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй аваарай 21 цаг 43 мин Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь 22 цаг 20 мин Неймар зодог тайлах эсэхээ 12 дугаар сард шийднэ 22 цаг 34 мин Олимпын аварга Михо Такагиг Ард түмний хүндэтгэлийн одонгоор шагналаа 22 цаг 41 мин Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний байгууллагууд, иргэд бэлтгэлээ сайн хангах нь зүйтэй 22 цаг 48 мин Финланд Улстай боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 22 цаг 57 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр гурван хүн хэвтэн эмчлүүлж байна 23 цаг 0 мин БНХАУ-ын Ляонин мужийн төлөөлөгчид НИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа 23 цаг 13 мин SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ 23 цаг 22 мин Н.Учрал: Бүсийн чуулган, форум, салбарын ойн арга хэмжээг цуцална Өчигдөр 11 цаг 14 мин Өнгөрсөн сард 1,439.2 кг үнэт металл худалдан авчээ Өчигдөр 11 цаг 09 мин “Шинэ тойрог зам”-ыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэнэ Өчигдөр 11 цаг 00 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр 09 цаг 52 мин Н.Адилбиш: Авто зам ашигласны төлбөр нэмэх Засгийн газрын тогтоол буруу байна Уржигдар 17 цаг 00 мин Даян аварга Б.Орхонбаяр, Улсын заан Д.Анар, Б.Серик нар "Дэлхийн нүүдэлчдийн наадам"-д оролцоно Уржигдар 16 цаг 54 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ...
Top