x

"Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа"-ны форумаар 2.2 тэрбум ам.долларын мөнгөн дүн бүхий 25 гэрээг үзэглэлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд МҮХАҮТ, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо (ОУХДХ) хамтран "Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа" форумыг Бээжин хотноо зохион байгууллаа.

Форумын нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын гишүүд, Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн дарга Жин Ли Чүнь, БНХАУ-ын ОУХДХ-ны дэд дарга Чен Жиан Ан, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Монголын талаас уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, ноос ноолуур, банк санхүү зэрэг салбарын нийт 90 гаруй компанийн 130 гаруй төлөөлөгч, Хятадын талаас 350 орчим бизнес эрхлэгч оролцов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн айлчлал зөвхөн төр засгийн хамтын ажиллагаанаас гадна бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, хоёр улсын ААН-үүд, төрийн өмчит үйлдвэрийн газрууд, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахыг эрмэлзэж, зорьж буйгаараа ихээхэн ач холбогдолтойг хэлсэн үгийнхээ эхэнд онцоллоо. Мөн тэрээр Монгол Улсын Засгийн газар ч хандлагаа өөрчилж, олон улсад үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн томоохон компаниудтай уулзалт хийж, олон жилийн хугацаанд яригдсан сэргээгдэх эрчим хүч, дэд бүтцийн асуудлаар санал солилцсон. Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, урт хугацаанд идэвхтэй хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа тул хөрөнгө оруулагчдад нээлттэй, ил тод, илүү харилцан итгэлцэлтэй хамтын ажиллагаа бий болж буйг цохон тэмдэглэсэн юм.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хоёр улсын хувьд худалдааны эргэлт жилийн 13 гаруй тэрбум ам.долларт хүрсэн нь чамлахааргүй амжилт хэдий ч нийт худалдааны дийлэнх хувийг уул уурхайн бараа бутээгдэхүүн бүрдүүлсэн хэвээр байна. Иймд цаашид бид худалдааг төрөлжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай гэдгийг тодотгоод форумын үеэр нийт 2,2 тэрбум ам.долларын мөнгөн дүн бүхий хамтын ажиллагааны 25 гэрээг үзэглэж байгааг онцолсон юм.

Форумын хүрээнд Уул уурхайн хамтын ажиллагаа, тээвэр, логистикийн хамтын ажиллагаа, бизнесийн хамтын ажиллагааны салбар хуралдаанууд болон В2В уулзалтууд зохион байгуулагдав.

"Ньюком Групп"-ийн гүйцэтгэх захирал Б.Баатармөнх, "Бодь интернэшнл" XXK-ийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа, "Анна Кашимер" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ариунжаргал нар хамтын ажиллагааны төслүүдээ танилцууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top