x

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны төслүүдээ танилцуулав

МҮХАҮТ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааны танхим, БНХАУ-аас Монгол Улсад Хөрөнгө оруулагчдын ЗУНХУА нийгэмлэг хамтран “Монгол Улс-БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны төслийн танилцуулга” уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны худалдааны зөвлөх Сүн Сие Жүн, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, ӨМӨЗО-ы Худалдааны танхимын дарга Жан Хун Фү, Эрчим хүчний яамны бодлого, төлөвлөлтийн газрын сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга Ш.Ганзориг, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Түмэнжаргал, Эрчим хүчний үндэсний төв ТӨХК-ийн Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга Д.Пүрэвсүрэн болон Монгол, Хятадын ААН-ийн төлөөлөл оролцов.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчныг сайжруулах ажлыг шат дараатай хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтын тогтвортой, таатай нөхцөлийг бүрдүүлсэн хөдөө аж ахуйн парк, хилийн боомтуудыг түшиглэсэн чөлөөт бүсүүдийг бий болгож буй өнөө үед хоёр орны бизнес эрхлэгчдийг холбох, харилцан ашигтай худалдаа, бизнесийн харилцааг нэмэгдүүлэх, худалдаанд тулгарч буй саад бэрхшээлүүдийг арилгахад хувийн хэвшлийн төлөөллийн байгууллагууд, ХАҮТ-уудын хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлов.

МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан “Уул уурхайн салбарын хөгжилд тээвэр, логистикийн гүйцэтгэх үүрэг”, Эрчим хүчний яамны БТГ-ын Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга Ш.Ганзориг “Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний өнөөгийн байдал”, Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын мэргэжилтэн Б.Төгөлдөр “Монгол Улсын эдийн засгийн нөхцөл, хөрөнгө оруулалтын орчин”-ы талаар тус тус танилцуулж, Тээвэр логистикийн хамтарсан төслүүд болон сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд БНХАУ-ын хөрөнгө оруулж, хамтарч ажиллахыг урилаа.

Уулзалтын төгсгөлд сэргээгдэх болон цахилгаан эрчим хүч, тээвэр логистикийн чиглэлийн компаниудын уулзалт, хэлэлцүүлгүүд болов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top