x

"Монголбанкнаас бэлнээр 1.1 их наяд төгрөг гүйлгээнд гаргасан, нөөц хэвийн"

Монголбанкны Хяналтын зөвлөл ээлжит хурал боллоо. Хурлын эхэнд мөнгөн тэмдэгт ба цахим мөнгөний талаар авч хэрэгжүүлж буй ажлын тайланг хэлэлцлээ. Монголбанкнаас гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 1.1 их наяд төгрөг байгаа бөгөөд тогтвортой, нөөц хэвийн байна. Цахим мөнгийг Монголбанкны зөвшөөрөлтэйгөөр гаргах, тэр нь мөнгөн хөрөнгөөр баталгаажсан, хэрэглэгчийн анхны шаардлагаар мөнгөжих боломжтой төлбөрийн хэрэгсэл болохыг хуульчилсан. Энэ дагуу цөөхөн аж ахуйн нэгжүүд, тэр дундаа банк бус санхүүгийн байгууллагууд голчлон цахим мөнгөний үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байна. Мөн Криптовалютыг зохицуулах үндэсний хууль тогтоомж одоогоор гараагүй, энэ талаар Монгол улсын хүлээн зөвшөөрсөн Олон улсын аливаа хэлцэл хийгдээгүй болохыг Монголбанкны Төлбөр тооцооны газар, Санхүү бүртгэлийн газрын удирдлагууд мэдээллээ. Тэгвэл МБХЗ-ийн гишүүдийн зүгээс улсын хэмжээнд төлбөр тооцооны 96 орчим хувь нь бэлэн бусаар хийгдэж байгаа нь эдийн засаг, мөнгө санхүүгийн оновчтой удирдлага явуулах нааштай хөрс бүрдсэнийг онцолсноос гадна иргэд, байгууллагыг хууль бус хөрөнгө оруулалтын хэрэгсэлд оролцож, хохирол хүлээхээс сэрэмжлүүлж ажиллахыг анхааруулав.

Дараа нь Монголбанкнаас мөнгөний бодлогын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүний үр дүнгийн талаарх танилцуулгыг сонслоо. Монголбанкны Хяналтын зөвлөл нь Монголбанкны мөнгөний бодлогыг бус зөвхөн түүний үр дүнг авч үзэх хууль эрх зүйн зохицуулалттай. Тиймээс МБХЗ нь 2023 оны хувьд инфляцыг 10 нэгж хувиас доош оруулах Монголбанкны зорилтын хүрээнд инфляц 8 хувьд хүрч буурах, улмаар он гаргаад 6 хувь руу ч ойртох байх гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн мөнгөний хатуу бодлого барих ёстой гэсэн Олон улсын Валютын сан,  өрнөдийн зарим орнуудын мөнгөний бодлогыг сохроор хүлээж авч, бодлогын хүүг нэмдэг, удаан хугацаанд түүнийгээ барьж эдийн засгийг царцаах нь манай орны хувьд илүү сөрөг үр дүнд хүргэх эрсдэлтэй байж болохыг МБХЗ-ийн зарим гишүүд онцолж, нийлүүлэлтэд тасалдал үүсэж, үнийн буруу менежмент хийгдээд байдаг 5 хүрэхгүй барааны нөөц бүрдүүлэлтэд байнга анхаарч ажиллах, энэ талаар Засгийн газарт мэдээлэл өгч хамтран ажиллахыг Монголбанкны удирдлагад зөвлөмж болголоо.  Мөн Монгол Улсад нэмүү өртөг үйлдвэрлэдэггүй төсвийн зарим байгууллагын ажилтнуудаас эхлээд төрөл бүрийн давхардсан зуучлагч хүмүүсийн тоо ихэдчихсэн учраас л инфляц архаг шинжтэй болсныг арилгах учиртай. Ковидын хүнд үе, Олон улсад үүссэн зөрчил, дайн байлдаанаас шалтгаалан тээвэр логистикийн хүндрэл, барааны тасалдал, бензин шатахууны үнэ өсөхөөс өмнө инфляцын түвшин 4-6 хувь руу ороод ирсэн тэр үеийг 2024 онд дахин харна гэсэн найдлага тээж байгаагаа ч Хяналтын зөвлөл илэрхийллээ.        

Хуралдааны дараагийн хэсэгт Монголбанкны санхүүгийн байдал, эрсдэлийн болон бусад сан, өнөөгийн байдал, цаашдын бодлого арга хэмжээний талаарх мэдээллийг сонслоо. Энэ үеэр Монголбанк өөрийн эзэмшиж байгаа үнэт цааснуудынхаа авлагыг барагдуулахын тулд тэдгээрийг гаргагч компаниуд, баталгаа гаргасан  төр, засгийн байгууллагуудтай ойрын хугацаанд гэрээ хэлэлцээрт орж үүрэг, хариуцлагыг нь сануулж, авлагын чанарын асуудалд онцгойлон анхаарч ажиллахыг, улмаар үнэт цаас эзэмшигчдийн санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийж, эрсдэлээс урьдчилан хамгаалах нь зүйтэй гэж Хяналтын зөвлөл үзлээ. Мөн Монголбанкны хуримтлагдсан алдагдлын зарим хэсгийг Монголбанкны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу Засгийн газраас нөхүүлж авах, тэдгээрийн төлбөр тооцооны хуваарийг тохиролцож ажиллахыг Монголбанкны удирдлагад зөвлөмж болголоо.      

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хуралдааны төгсгөлд Мөнгө угаах, терроризмтой тэмцэх бодлого, түүний хэрэгжилтийн байдалтай танилцлаа. Танилцуулгын эхэнд аливаа мэдээллийг зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж түгээгдсэнээр холбогдох гаднын талд мэдээлсэн гэж үзэж болохгүй бөгөөд тэдгээрийг нягталж баталгаажуулах ёстой, хууль, тогтоомжийн дагуу хамтран ажиллах банк санхүү, бүртгэл, хил, гааль, хууль хяналтын байгууллагатай үр өгөөжтэй, байнгын харилцаатай болж, тэдэнтэй ажил хэргийн байнгын холбоо тогтоон ажиллахыг зарим гишүүд санал болгов. Мөн цаашдын судалгаанд хэрэгтэй мэдээлэл бүхий голлох харилцагчидтайгаа хэрхэн хамтран ажилласныг МБХЗ дараа онд жич авч үзэхээр тохирлоо. Үүнээс гадна мэдээллийг Олон улсын шаардлага, түвшинд хүргэж боловсруулахын тулд хэрэгцээтэй техник, шаардлагатай хөрөнгийг бүрэн хангуулж авах, дутуу орон тоондоо өнөөгийн трендэд нийцсэн ажлын байранд ажиллах хүмүүсийг авч сургах шаардлагатай байна гэдгийг онцлон тэмдэглэж, Санхүүгийн  мэдээллийн албаны ажлын нааштай үр дүнг улам сайжруулж, Монгол улсаа санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд нь амжилт хүслээ.   

МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top