x

"Монгол Улсын нийт эрчим хүчний салбарын хүч чадлыг 521МВт-аар нэмэгдүүлсэн"

Монгол Улсын Хөгжлийн банк БНХАУ-ын Шеньян хотноо 2023 оны 12-р сарын 6-ны өдөр зохион байгуулагдсан Зүүн Хойд Азийн Экспорт Импортын Банкнуудын Холбооны 14 дэх уулзалтад оролцлоо.

Энэ удаагийн ээлжит уулзалтыг “Дэд бүтэц ба харилцаа холбоо” сэдвийн дор зохион байгуулсан бөгөөд гишүүн банкнууд өөрсдийн хэрэгжүүлсэн дэд бүтцийн төслүүдийг танилцуулж, туршлагаасаа хуваалцан ирээдүйд хамтран санхүүжүүлэх боломжтой төслүүдийн талаар танилцууллаа.

Зүүн Хойд Азийн бүс нутгийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм болох “Их түмэн санаачилга” нь 1995 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан. Энэхүү санаачилга нь Зүүн Хойд Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой. Одоогоор Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс болон Монгол Улс гэсэн дөрвөн гишүүн оронтой. Зүүн Хойд Азийн ЭКСИМ Банкнуудын холбоог бүс нутгийн хөгжлийн төслүүдэд төрийн болон хувийн хэвшлийн санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах, бүс нутаг хоорондын худалдааг дэмжих зорилготой “Их Түмэн санаачилга”-аас (The Greater Tumen Initiative) байгуулсан. Тус холбооны гишүүнээр Монгол Улсын Хөгжлийн банк, БНХАУ-ын Экспорт-импортын банк, Солонгосын Экспорт-импортын банк болон ОХУ-ын ВЕБ.РФ банк ажиллаж байна.

Гишүүн улс орнуудын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банк дээрх банк, санхүүгийн байгууллагатай эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх чиглэлээр түлхүү хамтран ажиллаж Монгол Улсын нийт эрчим хүчний салбарын хүч чадлыг 521МВт-аар нэмэгдүүлж чадсан юм.

Тухайлбал, Амгалан ДЦС (348MВт), Чойбалсан ДЦС (50MВт) болон 4-р ДЦС-уудын өргөтгөлийн төсөл хэрэгжүүлснээр (123MВт) хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Ингэснээр Улаанбаатар хот болон Дорнод, Сүхбаатар аймгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангахаас гадна тухайн бүс нутагт өсөн нэмэгдэж буй уул уурхайн салбарын эрчим хүчний эрэлт хэрэгцээг тасралтгүй, найдвартай эрчим хүчээр хангах боломж бүрдэж байна. Үүнийг дагаад бүтээн байгуулалтын ажлууд эрчимжиж бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулж, уул уурхай цаашлаад газрын тосны үйлдвэрлэл болон экспортын орлогыг өсгөх, шинээр ажлын байр нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ 16 цаг 35 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа 16 цаг 42 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна 16 цаг 47 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 16 цаг 53 мин Монгол Улс “Garuda Candi Dharma III 2026” олон улсын энхийг сахиулах сургуулилтад оролцов 17 цаг 5 мин “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй аваарай 18 цаг 58 мин Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь 19 цаг 35 мин Неймар зодог тайлах эсэхээ 12 дугаар сард шийднэ 19 цаг 48 мин Олимпын аварга Михо Такагиг Ард түмний хүндэтгэлийн одонгоор шагналаа 19 цаг 56 мин Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний байгууллагууд, иргэд бэлтгэлээ сайн хангах нь зүйтэй 20 цаг 2 мин Финланд Улстай боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 20 цаг 12 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр гурван хүн хэвтэн эмчлүүлж байна 20 цаг 14 мин БНХАУ-ын Ляонин мужийн төлөөлөгчид НИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа 20 цаг 27 мин SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ 20 цаг 37 мин Н.Учрал: Бүсийн чуулган, форум, салбарын ойн арга хэмжээг цуцална 21 цаг 19 мин Өнгөрсөн сард 1,439.2 кг үнэт металл худалдан авчээ 21 цаг 24 мин “Шинэ тойрог зам”-ыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэнэ 21 цаг 33 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно 22 цаг 41 мин Н.Адилбиш: Авто зам ашигласны төлбөр нэмэх Засгийн газрын тогтоол буруу байна Уржигдар 17 цаг 00 мин Даян аварга Б.Орхонбаяр, Улсын заан Д.Анар, Б.Серик нар "Дэлхийн нүүдэлчдийн наадам"-д оролцоно Уржигдар 16 цаг 54 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ...
Top