x

Голомт банк "Жендэрийн манлай байгууллага"-аар шалгарлаа

Монголбанк, Санхүүгийн Зохицуулах хороо, Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбооноос жил бүр ТоС (Тогтвортой санхүүжилт)-ийн хэрэгжилтээр манлайлсан байгууллагуудаа шалгаруулдаг. Энэ онд жендэрийн чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлыг үнэлэн Голомт банкийг “Жендэрийн манлай байгууллага”-аар тодрууллаа.

Голомт банк Тогтвортой хөгжлийн бодлогодоо болон банкны бизнесийн бүхий л шатанд хүний эрхийн асуудлууд болон жендэрийн эрх тэгш байдлыг баримтлан ажилладаг. Харилцагчдадаа тэгш, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх бодлогыг баримтлахаас гадна санхүүгийн үйлчилгээ хязгаарлагдмал жижиг, дунд бизнес эрхлэгчид, өрх толгойлсон эмэгтэйчүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмждэг. Энэ ч үүднээс Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээлийн бүтээгдэхүүн, “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх” төсөл, сургалтуудыг харилцагчдадаа санал болгосоор байна.

2023 онд Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, тэдэнд тулгарч буй зах зээлийн саад бэрхшээлийг арилгах, бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгарлыг бий болгох, эмэгтэй удирдлагатай бизнесийг олон нийтэд таниулан сурталчлахаар зорилгоор МҮХАҮТ-тай хамтран “Women owned” тохирлын тэмдгийг зах зээлд нэвтрүүлсэн. Энэхүү тэмдгийг олгож эхэлснээр бизнесийн зах зээлд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг тодорхойлох, аливаа бодлого, стратегийг хэрэгжүүлэх, нэгдсэн “comminity” үүсгэх замаар тухайн бизнесийн борлуулалтыг нэмэгдүүлэх, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжсэн төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа холбоог сайжруулах боломж бүрдсэн юм.

Голомт банк 2024 онд “Women owned” тэмдгээр дамжуулан “International Trade Centre”-ийн харьяа “She Trades Mongolia Hub”, “Asia Foundation” зэрэг ОУ-ын байгууллагуудтай хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах, дэмжих, олон улсын туршлага судлах, хөнгөлөлттэй санхүүжилтэд хамрагдах зэрэг олон чиглэлд хамтран ажиллахаар төлөвлөөд байна. 

Амжилт бүрд хамт байдаг эрхэм харилцагч, хамтрагч түншүүд, ажилтан та бүхэндээ талархал илэрхийлье!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top