x

Герман улстай 2024 онд авто замаар ачаа тээвэрлэх хэлэлцээр байгуулна

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 2023 оны 12 сарын 11-нд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Хэльмут Кулитцтай уулзаж, хоёр улсын агаарын тээвэр, авто замын салбарын хамтын ажиллагааны хүрээнд санал солилцож, тодорхой, үр дүнтэй шийдвэрүүдэд хүрлээ.

Уулзалтын эхэнд сайд С.Бямбацогт 2024 онд Монгол Улс, ХБНГУ дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Цаашид хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, бүх салбар тэр дундаа зам, тээвэр, цахим хөгжлийн салбарын харилцааг өргөжүүлэн, хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын үр дүнд хоёр тал 2024 оны нэгдүгээр сард багтаан “Авто замаар олон улсын ачаа тээвэрлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурахаар талууд тохирлоо.

Түүнээс гадна Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын агаарын тээврийн либералчлалыг өргөжүүлэх зорилтын хүрээнд

Хоёр улсын Засгийн газар хооронд агаарын харилцааны хэлэлцээр байгуулан, ямар нэгэн хязгаарлалтгүй, олон давтамжтай, Франкфурт, Мюнхен, Берлин гэсэн гурван хот руу шууд нислэг үйлдэх боломжийн талаар санал солилцов.

Одоогоор Монголын агаарын тээвэрлэгчид Европын холбооны улсуудаас ганцхан Франкфурт хот руу долоо хоногт 5 удаа нислэг үйлдэж байна.

Монгол Улс БНСУ-руу долоо хоногт 80, Бээжин рүү 42, Турк руу 34 удаагийн нислэг үйлдэж байна. Тиймээс өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагыг хангаж, нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг Сайд С.Бямбацогт онцоллоо.

Түүнчлэн “Авто замаар олон улсын ачаа тээвэрлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монгол Улсыг төлөөлж Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, ХБНГУ-ыг төлөөлж элчин сайд Хэльмуи Рудольфод гарын үсэг зурах эрхийг олгосон тул хоёр тал 2024 оны нэгдүгээр сард багтаан гарын үсэг зурж, албажуулахаар боллоо.

Дашрамд дурдахад, Элчин сайд Хэльмут Рудольф нь 2023 оны наймдугаар сард ХБНГУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар томилогдсон. 1992 оноос хойш Холбооны Гадаад Харилцааны Яамд ажиллаж ирсэн. Тэрбээр Египет, Болгар, Австри, Конго, Нигер, Чад улсууд дахь ДТГ-т болон Бүгд Найрамдах Чад Улсад Элчин сайдаар ажиллаж байсан туршлагатай элчин сайд юм.

Түүнчлэн Монгол Улс нь ХБНГУ-тай иж бүрэн түншлэлийн харилцаатай, хоёр талын худалдааны эргэлт 202.2 сая ам.доллар байна.

Авто замаар ачаа тээвэрлэх, агаарын харилцааны хэлэлцээрүүдийг байгуулснаар худалдаа, аялал жуулчлал, тээврийн харилцаа өргөжих эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top