x

Сингапур улстай нүүрс төрөгчийн зах зээлд хамтран ажиллах чиглэлээр санал солилцов

Арабын Нэгдсэн Эмират Улсад болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурлын үеэр Бүгд Найрамдах Сингапур Улсын Тэргүүн Шадар Сайд Тео Чи Хин болон Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ нар уулзаж, Парисын хэлэлцээрийн 6.2 дугаар зүйл буюу Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, НҮБУАӨСК-ын өмнө хүлээсэн үүрэг амлалтын хэрэгжилтийг эрчимжүүлэх томоохон хэрэгсэл болох нүүрстөрөгчийн зах зээл дээр хамтран ажиллах чиглэлээр санал солилцов.

Хоёр улсын нүүрстөрөгчийн зах зээл дээр хамтран ажиллах санаачилга нь 2022 онд болсон Оролцогч талуудын 26 дугаар бага хурлаар гарсан ба тус санаачилгын хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Сингапур Улсын Тогтвортой хөгжил, байгаль орчны яам хоорондын санамж бичиг” 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан байдаг.

Оролцогч талуудын 27 дугаар бага хурлын үеэр Бүгд Найрамдах Сингапур Улсын Тэргүүн шадар сайд Тео Чи Хин энэхүү хоёр талт хамтын ажиллагаа нь уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой байдлын чиглэлээр талууд харилцан ашигтай байх зарчимд суурилсан хамтын ажиллагааг хөгжүүлж, өөрсдийн Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтуудыг биелүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлов. Мөн уулзалтын үеэр хоёр талт хамтын ажиллагааны эхлэл болох “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг ойрын хугацаанд хэлэлцүүлэн батлах, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, салбаруудыг тогтохоор тохиролцов.

Хэлэлцээрийн хүрээнд хоёр Улсын Засгийн газрууд эрчим хүч, хөдөө аж ахуй, газар ашиглалт зэрэг голлох салбаруудад Парисын хэлэлцээрийн 6.2 дугаар зүйлийн хүрээнд нүүрстөрөгчийн зах зээл, хүлэмжийн хийг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэн, мэдээлэл, мэдлэг, шилдэг туршлага солилцох, түүнд тулгуурласан ногоон технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх, техникийн болон хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 2 цаг 25 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 2 цаг 46 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 2 цаг 55 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 3 цаг 4 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 3 цаг 16 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 3 цаг 24 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 3 цаг 28 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 3 цаг 32 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 3 цаг 36 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 4 цаг 11 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top