x

Х.Итгэлт: Монголын нутаг дэвсгэрт нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлт хэвийн яваа

Зам Тээврийн Хөгжлийн Яамны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт:.

-Энэ оны байдлаар Улаанбаатар төмөр зам ХНН ойролцоогоор 29 сая тонн ачаа тээвэрлэсэн байна. Үүнээс

-11 сая тонн дотоод тээвэр

-10 сая тонн Монгол Улсын экспортын бүтээгдэхүүн

-4 сая тонн транзит тээвэр 

-3 сая тонн нь импортын ачаа байна. 

Замын-Үүдийн нарийн царигаар буюу БНХАУ-аас авдаг ачааны хэмжээг өдрийн найман галт тэрэг гэж гурван улс тохиролцсон байдаг. Олон улсын төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын  ачаа тээврийн хэлэлцээрийн дагуу гурван улс (Монгол, БНХАУ, ОХУ) хамтран жил болгоныхоо ачаа тээврийн хэмжээг солилцох галт тэрэгний тоог тохирдог. 

-ОХУ-д давуу байдал олгох гэрээ байгуулсан тухай мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?

-Түрүүн хэлсэн дөрвөн сая тонн ачаа бараа транзит галт тэргээр буюу Оросоос Хятад руу явсан байна. Мөн Олон улсын төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын ачаа тээврийн хэлэлцээрийн дагуу Орос, Хятад, Монгол гурван улс жилд солилцох хэмжээгээ тохиролцдог. Зам-Үүд-Эрээнээр Хятадын талд хоногийн 15 галт тэрэг өгнө. Үүнд

-5 галт тэрэг Монгол Улсын төмрийн хүдрийн экспорт

-5 галт тэрэг транзит ачаанд 

-2 галт тэрэг нүүрс, бусад уул уурхайн бүтээгдэхүүн

-1 гал тэрэг зэс

-Үлдсэн 2 галт тэрэг бусад бараа бүтээгдэхүүн тээвэрлэнэ.

Оросоос өдрийн 10 галт тэрэг хүлээж авна. Үүнээс, 

-5 галт тэрэг Монгол Улсын импортын бараа бүтээгдэхүүн 

-5 галт тэрэг транзит ачаа тээвэрлэнэ. 

Мөн Хятадаас Орос руу найман галт тэрэг явна гэдгийг гурван тал сууж байгаад ярьдаг. Үүнээс,

-5 галт тэрэг транзит (Хятадаас Орос руу)

-3 галт тэрэг импортын бараа бүтээгдэхүүн тээвэрлэнэ.

Энэ оны байдлаар Замын-Үүдээр авсан галт тэрэг 2,300 орчим байгаагаас 1,650 нь транзит галт тэрэг, 650 нь Монгол Улсын импортын ачаа байгаа. Энэ тоонуудаас харвал Орос эсвэл Хятадад давуу байдал олгосон зүйл байхгүй.

-Сүүлийн үед нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлт саатаж буй асуудлын талаар олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа. Төмөр замын тээвэрлэлтэй холбоотой юу?

-Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлт хэвийн хэмжээнд яваа. Вагон хилээр орж ирсэн тохиолдолд 20 цагийн дотор багтаагаад Улаанбаатар хотод авч ирж байна. Өчигдөр, уржигдар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Шатахууны тээвэрлэлт төмөр замтай холбоотойгоор удааширсан" гэж гарсан нь ОХУ-ын нутаг дэвсгэрт ийм асуудал арваннэгдүгээр сард гарсан юм билээ.  

Монгол руу явах нефтийн бүтээгдэхүүнд вагон олдохгүй буюу нефть илгээгч нараас төмөр замд захиалга өгөхөөр вагон олдохгүй байх зэрэг хангалт доголдох асуудал гарсан юм. Улмаар хоёр төмөр замын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд ЗТХЯ-наас бичиг явуулж, мөн Улаанбаатар төмөр зам ХНН-ээс арга хэмжээ авах хүсэлт тавьж, сүүлийн 15 хоног 2,000 орчим тонн нефтийн бүтээгдэхүүн хойд хилээр орж ирсэн. Тэгснээр Монгол Улс доторх төмөр замын тээвэрлэлт дээр саад бэрхшээл учраагүй гэж ойлгож болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top