x

Газрын тосны үнэ Монголын эдийн засагт инфляцын дарамтыг бий болгож болзошгүй

Монгол Улсын эдийн засаг 2023 онд 5.8 хувь, 2024 онд 6.2 хувиар өсөх төлөвтэй байна. Уул уурхайн салбарын үйлдвэрлэл нэмэгдэж, хувийн хэрэглээ сэргэн, төсвийн зардал тэлснээр эдийн засгийн өсөлтийг голлон тодорхойлохоор байгааг Дэлхийн Банкнаас жилд хоёр удаа шинэчлэн танилцуулж буй “Монголын эдийн засгийн тойм” тайлангийн шинэ дугаарт дурджээ. 

Монгол Улсын эдийн засаг 2023 оны эхний хагаст уул уурхайн салбарын өсөлтөд тулгуурлан эрчимтэй өссөн бөгөөд урьдчилсан үзүүлэлтүүдээс харахад оны сүүлийн хагаст өсөлтийн чиг хандлага хэвээр байна. Гэсэн хэдий ч эдийн засгийн өсөлт жигд бус байгааг тайланд дурджээ.

Уул уурхайн бус салбарын идэвхжил харьцангуй сул байгаа нь эдийн засаг уул уурхайн салбараас хэт өндөр хамааралтай болж, уг салбарын мөчлөгийн хэлбэлзэлд улам ихээр өртөмтгий болсныг харуулж байна.

Дунд хугацаанд эдийн засгийн өсөлт хурдсаж, 2025-2026 онуудад дунджаар 6 хувийг давах төлөвтэй байна. Үүнд Оюу Толгойн олборлолт 2025 он гэхэд энэ оны түвшнээс хоёр дахин нэмэгдэх хүлээлт голлон нөлөөлж байна.

Гэвч эдийн засгийн төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй томоохон эрсдэлүүд байсаар байна. Тухайлбал БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хүлээлтээс доогуур байх, нүүрсний оффтэйк гэрээний тодорхой бус байдал зэргээс шалтгаалан уул уурхайн экспорт төсөөллөөс бага байх боломжтой. Мөн дотоодод төсөв улам тэлэх, Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдлаас шалтгаалж газрын тосны үнэ өсөх зэрэг хүчин зүйлүүд инфляцын дарамтыг бий болгож болзошгүй байна.

Уг тайлангийн тусгай бүлэгт Монгол Улсын цахим үйлчилгээний салбар дахь худалдааны боломжууд нь эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэх боломжтой талаар онцолжээ. Программ хангамж хөгжүүлэлт, харилцаа холбоо, цахим сурталчилгааны чиглэлээр давуу талаа өргөжүүлбэл урт хугацаанд Монгол Улс олон улсад цахим үйлчилгээ үзүүлэх боломжтой.

Харилцаа холбоо болон интернэтийн хүртээмжид сүүлийн жилүүдэд ахиц дэвшил гарч байгаа ч сүлжээний хурд удаан, кибер аюулгүй байдал сул, өндөр ур чадвар бүхий мэргэжилтнүүд дутмаг зэрэг цахим дэд бүтцийн сорилтууд байсаар байна.

Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли “Уул уурхайн түүхий эдийн экспорт огцом тэлснээр Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал сайжирч байна. Энэхүү эерэг нөхцөл байдлыг цаашдаа тогтвортой хадгалахад эдийн засгийг төрөлжүүлэх, түүхий эдийн үнийн хэлбэлзэлд тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн бүтцийн өөрчлөлт, бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь чухал юм” хэмээн хэлэв.

Инфляцын дарамтыг бууруулж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхийн тулд төсвийн тэлэлтийг сааруулах шаардлага байгааг тайлангийн зөвлөмж хэсэгт дурджээ. Ингэснээр эдийн засагт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаад хөрөнгийн зах зээлд Монгол Улсад итгэх итгэлийг бэхжүүлэх боломжтой юм. Мөн үнийн хөөрөгдөлтийг үүсгэхгүйгээр өрхийн бодит хэрэглээг хамгаалахын тулд нийгмийн хамгааллын бодлого, зардлын үр ашгийг сайжруулах нь илүү оновчтой арга хэмжээ болохыг онцолжээ.

Дунд хугацаанд төсвийн хуримтлалыг дахин бүрдүүлж улмаар эдийн засагт үүсэх аливаа сөрөг нөлөөлөлд хариу арга хэмжээ авах бодлогын орон зайг бий болгох, ирээдүйд хийгдэх хөрөнгө оруулалтууд, түүн дотор Шинэ Сэргэлтийн Бодлогын хүрээнд хийгдэх хөрөнгө оруулалтуудад шаардагдах хуримтлалыг бий болгох нь чухал ач холбогдолтой байна.

Түүнчлэн цахим үйлчилгээг хөгжүүлэх замаар эдийн засгийн төрөлжилтийг дэмжихийн тулд цахим дэд бүтцийг сайжруулах, хөдөлмөрийн ур чадварыг дээшлүүлэхэд мөн анхаарах шаардлагатайг тайланд дурджээ.

Эх сурвалж: Дэлхийн Банк

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top