x

БНХАУ-ын цөмийн хүчин Пентагоны хараан дор байна

АНУ-ын Батлан хамгаалах яам "Мilitary and Security Developments Involving the People’s Republic of China" гэсэн нэртэй илтгэлээ өмнөх сарын сүүлчээр нийтэлжээ. Тус илтгэл нь Хятадын арми ба хүчний талаар конгресст зориулагдан бэлтгэгдсэн байв. Өрсөлдөгч гүрнийхээ чадал тэнхээг үзүүлэх ёстой илтгэлд Хятадын стратегийн цөмийн хүчин тусгай цэнэгүүд ба тэдний зөөгч нарын тухай онцгой анхааран өгүүлжээ.

Стратеги ба боломжийн тухай

Илтгэлийг бэлдсэн ажилтангууд, Хятад арав гаруй жил хамгийн идэвхитэйгээр өөрийн стратегийн цөмийн хүчээ (СЦХ) хөгжүүлж байна гэж сануулаад шинэ сайжруулагдсан систем, цогцолборууд байнга өсөлттэй байна гэжээ. 

СЦХ-ний боломжийг нэмэгдүүлэхийн тулд цэнэг тээгч суурь байрлалууд, байгууламжийг босгож ашиглалт оруулж буйг илтгэсэн ба байгаа дэд бүтцээ сайжруулж байгааг бас дурьджээ. Мөн өнөөдөр Хятадын СЦХ нь хуурай газрын тэнгисийн агаарын тээгч цогцолборуудаас бүрэлдсэн цөмийн бүрэн хэмжээний гурвал болсоныг онцлон бичжээ. Батлан хамгаалахын аж үйлдвэр зэвсгийн плутонийн  шинэ  цөмийн тогоонуудыг  ажилд оруулан байгаа зэвсгээ дахин сайжруулж байна. Эдгээр үйлдвэрүүдийг иргэний байгууламжийн дор нууж байгааг бас тэмдэглэв.

Шинээр байрлалын районуудыг олон тооны цооногтойгоор босгож байгаа ба ашиглалтад оруулсан ч байж болохыг дурьджээ. Одоо 300 хүртэл тооны харвах цооног бүхий тийм гурван районыг барьж байгуулсан ба тэнд  пуужинг байрлуулан байлдааны жижүүрт гаргаад байна.

Цоногийг барьж байгаа нь, доор нь бэлэн болсон байгууламж

Хэдий өөрчлөлтүүд их байгаа ч СЦХ-ийг хэрэглэх стратеги нь хуучнаараа боломжит дайснаа барих, зөвхөн хариу цохилт өгөхөд чиглэгдсэн хэвээр байна. Хятад цөмийн зэвсгийн өрсөн хэрэглэхгүй гэсэн амлалтаа барьж байгааг энд өгүүлжээ. Гэхдээ Бээжин эгзэгтэй үедээ түүнийг өөрчлөх боломжтойг бас сануулсан байна.

СЦХ нь байнгын жижүүрийн байдалд бүх цаг хугацаанд хариу цохилт өгөхөд ямагт бэлэн байна.

Цөмийн зэвсгүүд

Хятадын армийн СЦХ-ний зэвсэглэл дэх байлдааны цэнэг өсөн нэмэгдсээр байна. Хэдэн жилийн өмнө Пентагон илтгэлдээ 100-200 цэнэгийн тухай хэлж байсан бол өнөөдөр тэдний тоог 500, түүнээс ч илүү гэж мэдээлэв.

Америкийн шинжээчид Хятад цөмийн цэнэгээ нэмэгдүүлж байгаа бөгөөд түүнийг 2030 онд хоёр дахин их болгоно гэжээ. Хятадын цөмийн цэнэгийн тоо 2035 он гэхэд цөмийн тэргүүн гүрэн Орос, АНУ-ын цэнэгийн тооны хэмжээнд хүрнэ гэж тэд үзэв.

Ардын чөлөөлөх армийн СЦХ цөмийн бүрэн дүүрэн гурвал болсноос гадна шаардлагатай тоноглолоор бүрэн хангагджээ. Шинэ тоо баримт их оруулсан байна.

Стратегийн цөмийн хүчний гол нь хуурай газрын байрлал дахь пуужингийн цогцолборууд ба 350 байрлалын цогцолборын тоог нэрлээд энэ ангиллын зэвсэг нь Америкийн тивийн байрлал дахь байгууламжууд довтлох чадвартайг пентагон хэлжээ.

Хуучин ба шинээр босгосон байрлалуудын тив алгасан нисэх баллистик пуужингуудыг цооногт байрлуулснаас гадна тэнд хуучин шингэн түлшний DF-5 шинэчилсэн DF-41, хатуу түлшний DF-31 байгаа ба тэднийг яг нарийн тоог гарган хэлэх нь хүндрэлтэй бөгөөд зөвхөн нэмэгдэж буй магадлалтай байна.

Хуурай газрын шуурхай харвагч сууриуд Хятадын янз бүрийн районд байрлаж байна. Мөн дунд тусгалын пуужингийн цогцолборууд Энэтхэг, Номхон далайн бүсийн мэдэгдэхүйц хэсгийг хяналтдаа авчээ.

Ялун усан цэргийн баазад цөмийн шумбагч хөлгүүдийн буудалыг барин ашиглаж байна.

Тэнгисийн цэргийн цөмийн хүчин бас шинэчлэгдэн хөгжиж байна. Зэвсэглэлд хуучинаас гадна шинэ шумбагчид бэлэн болсон байна. Тэднийг орчин үеийн  JL-3 стратегийн баллистик пуужингаар тоноглож байна.

Өнөөдрийн байдлаар «094» төслийн зургаан шумбагч 12 JL-2 эсвэл 20 хүртэл JL-3 пуужинг тус бүр тээх чадвартайг америкийн илтгэлд дурьджээ.


Ийнхүү Пентагон болон АНУ-ын тагнуулын албад Хятад болон түүний Зэвсэгт хүчнийг үргэлжлүүлэн тагнаж, мэдээлэл цуглуулан дүгнэж байна. Ёс болгосноор тэдэнд Хятадын цөмийн зэвсгийн мэдээлэл хэрхэн шинэчлэгдэж байгааг илтгэлд өгүүлэх нь гол нь юм. Ер нь бол энэ талын үнэн зөв мэдээлэлд тэд олж авч чадахгүй байгаагаас дүгнэлтийг зөвөөр гаргах боломжгүй нь ойлгомжтой. Гэсэн ч ийм илтгэл нь тодорхой хэмжээний сонирхол үүсгэдэг.

Тэр нь АНУ стратегийн өрсөлдөгчөө хэрхэн хүлээн авч хэрхэн түүний эсрэг зогсох вэ гэж төсөөлж буйг харуулдаг.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 2 цаг 3 мин Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулав 2 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 2 цаг 14 мин Нөөцийн мах нөхөн нийлүүлбэл мах борлуулах лангуу, цэгээр хангана 2 цаг 19 мин Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ 2 цаг 29 мин О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд поп байдлаар хандаж болохгүй 3 цаг 8 мин Малчин өрхийн хүүхдийг 8 настайд нь сургуульд элсүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ 3 цаг 12 мин Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулна 3 цаг 50 мин Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа 3 цаг 51 мин Хууль зүйн зөвлөгөө өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ 3 цаг 56 мин АТГ: 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ 3 цаг 58 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 5 цаг 47 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 5 цаг 50 мин Хөвсгөл нуурын чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам барьж байна 5 цаг 50 мин Азийн Шатрын Холбооны Академийн салбар Монголд нээгдлээ 5 цаг 53 мин Монгол Улсын ноолуурын экспорт 2.4 дахин өсжээ 5 цаг 56 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас газрын тос импортлох боломжийг судаллаа 5 цаг 57 мин “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалтнууд хэн бэ? 6 цаг 34 мин М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй 7 цаг 50 мин Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна 8 цаг 0 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ...
Top