x

АНУ, Хятад худалдааны дайнаа зогсоох тохиролцоонд хүрч эхэллээ

АНУ болон Хятад худалдааны дайныг намжаах хэлэлцээрийг Малайзид амжилттай үргэлжлүүлж, хоёр талын итгэлцлийг сэргээх алхмуудыг тохиролцлоо.

China Daily мэдээлснээр, хоёр орны төлөөлөгчид тариф, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, экспортын хяналтын талаар харилцан ойлголцолд хүрч, хэлэлцээ “нээлттэй, бүтээлч” уур амьсгалд явагдсан байна. Гэвч шинжээч Гао Линьюнь “АНУ протекционист бодлогоо үргэлжлүүлбэл итгэлцэл алдагдана” гэж анхааруулжээ. Хятадын Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн хоёр тал итгэлцэл дээр суурилсан хамтын ажиллагааг баримтлах ёстойг онцолсон байна.

Reuters агентлаг Куала-Лумпурын АСЕАН саммитийн үеэр хэлэлцээр хийгдсэн гэж мэдээлжээ. Энэхүү тохиролцоогоор АНУ тарифын нэмэгдэлээ зогсоож, Хятад газрын ховор элементүүдийн экспортын хязгаарлалтаа түр хойшлуулах аж. Сангийн сайд Скотт Бессент “100 хувийн татварын аюул ариллаа, Хятадын шар буурцагны худалдан авалт сэргэнэ” гэж мэдэгдсэн байна.

Financial Times сонин хэлэлцээрийг хоёр улсын худалдааны хурцадмал байдлыг зөөлрүүлэх томоохон алхам гэж тодорхойлжээ. Хятад фентанилын экспортын хяналтыг дахин авч үзэх, шар буурцагны импортыг сэргээхээр болж, Трампын засаг захиргаа фермерүүдийн шахалтад хариу өгч байна гэж тус сонин тэмдэглэсэн.

Bloomberg мэдээлснээр Дональд Трамп, Ши Жиньпин нарын уулзалт Азийн эдийн засгийн уур амьсгалыг өөрчлөх чухал боломж хэмээн онцолж, Трамп “үр дүнтэй хэлэлцээр хийнэ гэж найдаж байна” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Iz.ru, China Daily, Reuters, Financial Times, Bloomberg.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Милан дахь Олимпын нээлтийн ёслолд Мэрайя Кэри үзүүлбэр үзүүлнэ саяхан Дотоод цэвэр актив 2024 оныхоос 5.7 их наяд төгрөгөөр өсжээ 3 мин Монгол Улс арванхоёрдугаар сард 219.4 мянган тонн шатахуун импортолно 4 мин Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын төслийн гүйцэтгэл ахицтай байна 7 мин ӨНӨӨДӨР: Ойн салбарын 2026 оны бодлого, төлөвлөгөөг танилцуулна 8 мин Австралид галт зэвсгийн тухай хуулийг чангатгахаар төлөвлөж байна 10 мин Далбаат чарганы ДАШТ Өгий нууранд болохоор төлөвлөгдөв 13 мин Завхан аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 30 мин Төв аймгийн Баянжаргалан суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч, 8 өрхийг тусгаарлалаа 32 мин Ерөнхийлөгч элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох зөвшилцөх саналаа УИХ-д өргөн мэдүүллээ 38 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 39 мин Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 16 цаг 5 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 16 цаг 6 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 16 цаг 6 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 16 цаг 11 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 16 цаг 12 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 16 цаг 14 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 16 цаг 15 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 16 цаг 16 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 18 цаг 27 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top