x

УБТЗ-ын экспортын тээвэр өнгөрсөн оноос 39.4 хувиар өсчээ

2023 онд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээврийн үзүүлэлт эрс сайжирч, 2021 онд тогтоосон ачаа тээврийн түүхэн дээд амжилтаа ахиулах бүрэн боломжтой байна.

УБТЗ 2023 оны эхний 10 сарын байдлаар 26.7 сая тонн ачаа тээвэрлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20.7 хувиар илүү байна. Тодруулбал, экспортын 9.4 сая тонн, импортын 3.0 сая тонн, орон нутгийн 10.1 сая тонн, дамжин өнгөрөх 4.2 сая тонн  ачаа тээвэрлэжээ.

Үүн дотроос экспортын тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 39.4 хувиар илүү байгаа нь Монгол Улсын эдийн засагт чухал үүрэгтэй экспортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд УБТЗ-ын зүгээс онцгой анхаарч байгаагийн илрэл юм. Мөн дамжин өнгөрөх тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 67.1 хувиар илүү байгаа нь УБТЗ Ази-Европыг холбосон гол коридорынхоо давуу талыг ашиглаж, бүс нутагтаа байр сууриа улам бэхжүүлж байгааг харуулж байна.

УБТЗ-ын тээврийн хэмжээ ийнхүү эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа нь УБТЗ-ын зүгээс экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх гол үндсэн нөхцөл болох хилийн галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласны үр дүн юм.

УБТЗ-ын дарга Х.Хэрлэн хөрш орнуудынхаа төмөр замын дарга нартай энэ асуудлаар шаргуу ярьж ойлголцолд хүрч чадсаны үр дүнд энэ оны 2 дугаар сард болсон хөрш орнуудын хилийн төмөр замуудын төлөөлөгчдийн зөвлөгөөнөөр Замын-Үүд – Эрээн, Сүхбаатар-Наушкийн боомтоор солилцох галт тэрэгний тоог нэмэгдүүлэхээр тохирсон юм. УБТЗ-ын зүгээс хилийн боомтын галт тэрэг солилцоог нэмэгдүүлж, ачаа тээврийн урсгалыг эрчимжүүлж байгаа нь Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг хэсэг болох боомтын сэргэлтийн бодлогыг бодитоор хэрэгжүүлж байгаагийн илрэл гэж дүгнэж болно.

Эх сурвалж: "УБТЗ" ХНН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top