x

Япончууд Монголын боловсролын салбарт 5 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүллээ

Япон Улсын Засгийн Газрын жижиг дунд үйлдвэрийг дэмжих төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд Монгол дахь Коосэн хөтөлбөрийг дэмжиж хоёр сая ам.долларын мэргэжлийн лабораторийг ШУТИС-Коосэн технологийн коллежид хүлээлгэн өглөө. Уг ёслолын ажиллагаа ШУТИС-ийн Механик, Тээврийн Сургуулийн байранд өчигдөр буюу аравдугаар сарын 23-нд болов.

Арга хэмжээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Масато Такаока, ЯҮТХ-гийн Төлөөлөгчийн газрын тэргүүн, НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа, ШУТИС-ийн захирал Б.Очирбат болон Монгол дахь гурван Коосэн технологийн коллежийн удирдлагууд оролцлоо.

Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд Масото Такаока “Япон загварын боловсролын тогтолцооны суурь болох Коосэнгийн зорилго бол ажлын байранд шаардлагатай дадлага, мэргэжлийн мэдлэг, техник технологийг эзэмшсэн бүтээлч боловсон хүчнийг бэлтгэх явдал юм. Эдгээр боловсон хүчнүүд хурдацтай хөгжиж буй хотжилт, орчин үеийн хөгжилд хүрч буй Монгол Улсын нийгэм, аж үйлдвэрийн үндэс суурийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй. ШУТИС-ийн Коосэн сургуульд 2016 оноос эхлэн төрөл бүрийн цахилгааны тоног төхөөрөмжийг гардуулсан. Харин өнөөдөр том оврын барилга болон механикийн тоног төхөөрөмжүүдийг гардуулан өгснийг Монголд байгаа гурван Коосэн сургуульд ашиглах юм. Японд Коосэн сургууль төгсөгч монгол залуус болон Япон дахь Коосэнгийн холбогдох хүмүүсийн хүчин чармайлтаар томоохон амжилтанд хүрч, Монголд Коосэн байгуулж, үйл ажиллагаа явуулж байна. Ирэх жил Монголын Коосэн сургуулийн анхны төгсөгчид бэлтгэгдэн гарна. Өнөөг хүртэлх хугацаанд чин сэтгэл, хүчин чармайлт гарган ажилласан холбогдох албаны хүмүүс болон Монгол Улсын Засгийн Газрын хамтын ажиллагаанд гүн талархал илэрхийлье” гэсэн юм.  

Тус төслийн бус буцалтгүй тусламж нь 2014 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд сүүлийн ээлжийн барилга, механикийн лабораторийн тоног төхөөрөмжүүд гардуулж буй нь энэ аж. Тус төхөөрөмжүүдийг өнгөрсөн есдүгээр сард иж бүрэн суурилуулж, мэргэжлийн багш нарт нь төхөөрөмжүүдийн ажиллагааны талаар үе шаттайгаар сургалт зохион байгуулжээ. 

Японы Үндэсний Технологийн хүрээлэнгийн Төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Байгалмаа “Японы Засгийн Газрын буцалтгүй тусламжийн хүрээнд механик, барилга, цахилгааны чиглэлийн гурван том лабораторийн тоног төхөөрөмжийг Монгол Улсад маань бэлэглэж байна. Инженерийн боловсролд маш их санхүүжилт, боловсон хүчин шаардлагатай байдаг. Оюутнуудад бодит дадлага туршлага, мэдлэг олгоход лаборатори зайлшгүй хэрэгтэй байсан. Уг тусламжийг ШУТИС-ийн Коосэн коллежийг анх үүсгэн байгуулж, санаачилсан захирал агсан А.Ганбаяр хичээнгүйлэн хөөцөлдөж, бодит ажил болгосноор өнөөдөр бид энэхүү лабораторийг хүлээн авч байна. Эдгээр тоног төхөөрөмжүүд орчин үеийнх төдийгүй, ялангуяа жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих хүрээнд ашиглаж болохуйц төхөөрөмжүүд юм. Үүнээс гадна компьютер, цахилгаан электроник талаасаа ч орчин үеийн технологитой өндөр түвшний лабораторийн төхөөрөмжүүд орж ирсэнд баяртай байна” гэв. 

Мөн тэрбээр “Бид нийслэл хотоо өргөжүүлэх зайлшгүй шаардлагатай тулгарч байгаа. Үүнийг хийх хүмүүс нь үндэсний мэргэжилтнүүд, инженерүүд юм. Тийм учраас боловсон хүчнийг эртнээс чадавхжуулж бэлдэх хэрэгтэй. Энэ шаардлагыг япончууд эртнээс мэдэж, мэдэрч байжээ. 1990 оны цагаан морин жилээс хойш 28 жилийн хугацаанд япончууд бидэнд ямар ч цаг үед тус дэм болж ирсэн. Сүүлийн үед хүн рүү ялангуяа боловсрол, жижиг дунд үйлдвэрийн салбарыг дэмжих бодлогыг баримталж байгаа нь илүү бодитой, үр өгөөжтэй тусламж үзүүлэхийг эрмэлзэж байгаатай холбоотой болов уу. Энэ лаборатори нь “Монгол дахь жижиг дунд үйлдвэрийг дэмжих төслийн бус буцалтгүй тусламж” гэсэн нэртэй байгаа. Төслийн бус гэдэг нь жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хүрээнд Японы Засгийн Газраас үзүүлдэг хөнгөлөлттэй зээл, жижиг үйлдвэрүүдээр хангах төсөл бус өөрсдөө хөөцөлдөж хоёр сая ам.долларын тусламжийг авч байгаа гэсэн үг юм. Тэр утгаараа энэ тусламж бол Монгол, Японы харилцаанд дээд боловсролын салбарт анх удаа төслийн бус буцалтгүй тусламж орж ирж байгаагаараа онцлогтой” гэдгийг хэллээ.

Монгол дахь Коосэн технологийн гурван коллежийн анхны төгсөгчид ирэх оны хавар төгсөх бөгөөд одооноос эхлэн дипломын ажлаа ямар нэгэн тоног төхөөрөмжийн дутагдалгүйгээр хийх бололцоо үүгээр бүрдсэн байна.

Энэ талаар ШУТИС-ийн Коосэн Технологийн Коллежийн багш У.Ёндон “Урьд нь яг ийм тоног төхөөрөмжүүд сургалтын түвшинд байгаагүй. Уг тоног төхөөрөмжтэй болсноор оюутан сурагчид маань төгсөөд үйлдвэр дээр төхөөрөмжтэйгөө ажиллаж сурах гэж цаг алдахааргүй болж байна. Эдгээр төхөөрөмжийг эзэмшсэнээр механик хийц хийх, барилгын салбарт хийгддэг ажлуудыг стандартын дагуу хийх боломжтой юм. Төгсөгчид маань энэ стендүүд болон тоног төхөөрөмжүүд дээр төгсөлтийн ажлаа хийж, диплом хамгаалалтаа хийх бололцоо бүрдлээ” гэсэн юм.

Ийнхүү Япон улсаас үе шаттайгаар Монгол дахь коосэн технологийн гурван коллежийг дэмжиж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаснаар өндөр түвшний шинжлэх ухаанч, бүтээлч инженерүүд бий болно гэдэгт итгэл дүүрэн байгаагаа хоёр талын төлөөлөгчид онцолж байв. Анхны төгсөлтөө хийхээс урьтаж оюутнуудыг нь Монгол, Японы талаас аль хэдийнэ ажлын байранд урьсныг ч энэ үеэр дурдсан юм. 



iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 28 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 50 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 59 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 1 цаг 7 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 1 цаг 19 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 28 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 31 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 36 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 1 цаг 39 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 2 цаг 14 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top