x

БНСУ, Монгол Улс хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах боломжийн талаар хэлэлцлээ

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монголбанк, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монгол Улс дахь БНСУ-ын Элчин сайдын яам, МҮХАҮТ хамтран “Монгол-Солонгосын хамтын ажиллагаа: Өнөө ба ирээдүй” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хурлыг нээж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Жун Гү, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин нар үг хэлэв. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын даргын илгээлтийг УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан оролцогчдод уншиж, танилцуулав.

Бүгд Найрамдах Солонгос Улс болон Монгол Улсын хамтын дипломат харилцаа 1990 оны 3 дугаар сарын 26-аас эхэлсэн бөгөөд 1990 онд 2.7 сая ам.доллар орчим байсан хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын дүн 2022 оны эцсийн байдлаар 464 сая ам.доллар болж нэмэгдээд байна. Үүгээр хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж буйг оролцогчид онцлов.  

Эрдэм шинжилгээний хурлын үеэр “Монгол Улс, БНСУ-ын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн хамтын ажиллагааны боломж”, БНСУ, “Монгол Улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах боломж”, “Хөдөө аж ахуй, нийгмийн хамгаалал, хүмүүн капиталын хөгжлийн чиглэлээрх хамтын ажиллагаа”-ны өргөн боломжуудын талаар судлаачид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мөн хурлын үеэр БНСУ-ын зүгээс газрын ховор элемент, хүлэмжийн хийг бууруулах, технологийг нэвтрүүлэх талаар хамтран ажиллах санал, санаачилгыг дэвшүүлэв.

Үүнээс өмнө Монголбанкнаас санаачлан “Монгол, Оросын хамтын ажиллагаа 100 жилд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, Монгол-Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны эрдэм шинжилгээний хурлыг тус тус зохион байгуулж байсан юм.

Дээрх Олон улсын эрдэм шинжилгээний хурлууд нь Монгол Улсын гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, тулгамдаж буй бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд судлаачдын байр суурь, санал зөвлөмжүүдийг сонсох, улмаар цаашдын төрийн бодлогод тусгахад хувь нэмэр оруулах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top