x

Налайх дүүрэг дэх хаагдсан уурхайн 10 га газрыг нөхөн сэргээж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Уул уурхайн улмаас эвдэрч орхигдсон Налайх дүүргийн наймдугаар хорооны 10 га талбайд нөхөн сэргээлт хийж, ухаалаг хүлэмж, мод үржүүлгийн газар бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах асуудлаар хэлэлцэв.

Энэ ажлын хүрээнд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл, БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлт, Ашигт малтмалын корпорацын Монгол дахь Төлөөлөгчийн газрын Гүйцэтгэх захирал Чон Сонү болон холбогдох албаны хүмүүс уулзлаа.

БОАЖЯ-наас тавьсан саналыг хүлээн авч БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын санхүүжилтээр тус газарт нөхөн сэргээлт хийж, цогцолбор цэцэрлэгт хүрээлэн байгуулах асуудлыг шийдвэрлэж байгаад талархаж байгаагаа БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл илэрхийлэв.

Мөн БОАЖЯ болон Ойн газрын зүгээс бүх чиглэлээр дэмжин хамтран ажиллахаа мэдэгдлээ. БНСУ-ын талаас таван жилийн хугацаатай 10 орчим сая ам.долларын санхүүжилттэй уг төслийг хэрэгжүүлнэ.

Нөхөн сэргээлт хийж ухаалаг хүлэмж, мод үржүүлгийн газар бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж, хүлээлгэн өгөх бөгөөд цаашид ашиглалт үйлчилгээ, менежментийг ямар байгууллага хариуцахыг тодорхой тогтох, саналыг БОАЖЯ-наас гаргасан учир төслийн нэгжийг байгуулахад анхаарал хандуулан ажиллахыг хүслээ.

Налайх дүүрэг дэх төсөл хэрэгжүүлэх 10 га газар төмөр замын онцгой бүс, суурьшлын бүстэй давхцалтай зэрэг асуудлуудад яамны зүгээс анхаарч холбогдох яам, төрийн байгууллага, нутгийн удирдлагатай уг асуудлаар зөвшилцөн шийдвэрлэж өгөхөөр боллоо.

Төслийн ерөнхий зураг төсөл гарсан бөгөөд 2024-2029 онд бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 2 цаг 26 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 2 цаг 48 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 2 цаг 57 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 3 цаг 6 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 3 цаг 17 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 3 цаг 26 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 3 цаг 29 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 3 цаг 34 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 3 цаг 37 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 4 цаг 12 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top