x

2024 онд нийслэлд 251 төсөлд 714.3 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт төсөвлөжээ

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Ингэснээр Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг томиллоо.

Хуульд зааснаар Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороог цөөнхийн бүлгийн гишүүн удирдахаар заасан байдаг аж. Иймээс Ардчилсан намын бүлэг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг тус хяналтын дэд хорооны даргаас чөлөөлж, УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг томилуулах саналаа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн юм байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэн дэмжсэн саналыг чуулганы нэгдсэн хуралдаанаар баталлаа.

Л.Оюун-Эрдэнэ: Ирэх онд нэг хүнд ногдох ДНБ 6000 ам.долларыг давна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж эхэллээ.  УИХ-аар ирэх оны төсвийн хуулийг хэлэлцэх болсонтой холбогдуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулга хийлээ.

Тэрбээр “2023 онд олон жил бугшсан далд эдийн засгийг ил болгох, авлигатай хийх тэмцлийг эрчимжүүлснээр Монгол Улсын ДНБ 62.4 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ анх удаа 5000 ам долларт хүрсэн. Улсын төсвийн орлого анх удаа 1.8 их наядаар давж түүнийг бид хамтдаа  төсөвт тодотгол хийж цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэхэд зарцуулсан. Эдийн засгийн өсөлт 6.4 хувьд хүрч, Хөгжлийн банкны эргэн төлөлт 1.4 их наядыг давж, Мазаалай бондын 500 сая ам.доллар, Гэрэгэ бондын 800 сая ам.доллар, Чингис бондын 1 тэрбум ам.долларыг өрийг бүрэн төлж барагдуулсан.

Улсын төсөв энэ жил оны эцэст анх удаа 1.8 орчим их наядаар давж, төлбөрийн тэнцэл анх удаа 530 орчим сая ам.доллараар давлаа.

Энэ амжилтад үндэслэж, ирэх оны төсвийн хуулийг хот ба хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг дэмжих суурь агуулгатайгаар боловсруулагдлаа. Ирэх онд эдийн засаг 7 хувиар өсч, ДНБ 74 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ 6000 ам.долларыг давна гэж төсөөллөө.  

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөдөөгийн сэргэлтийг дэмжсэн, таван тойрог багц дэд бүтцийн төслийг эхлүүлж байгаа нь 2024 оны төсвийн гол онцлог.

Энэ хүрээнд аймгийн төвүүдийг аймагтай нь, мөн аймгийн төвүүдийг хилийн боомттой холбох 1300 км авто замын ажлыг эхлүүлнэ, Орон нутагт орон сууцжуулалт, төрийн албан хаагчдын цалингийн урамшууллын систем зэрэг бодлогыг хэрэгжүүлнэ” гэв.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин улсын төсөв тэлсэн байгааг онцолж, авто амын түгжрэлийг бууруулахад хэдэн төгрөг зарцуулахаар тусгасан, мөн Яармагт дахин төлөвлөлттэй шинэ хорооллыг эрчим хүчтэй холбоход мөнгө суулгасан эсэхийг асуулаа. Аулын хэсгийг танилцуулснаар улсын төсвийн хөрөнгө оруулалтын 27 хувь нь нийслэлд суусан. Улаанбаатар хотод 251 төсөлд 714.3 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Үүнээс 79 төсөл шинээр хэрэгжинэ гэв.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх Улаанбаатар хотод дулаан, цахилгаан эх үүсвэр дутагдалтай байгааг онцолж, техникийн нөхцөлд зөвшөөрөлгүйгээр барилгын ажлаа эхлүүлдэг, барилгаа барьж дуусаад, ашиглалтад оруулсны дараа техникийн нөхцөл хүсдэг үзэгдэл газарч авч байгаа, энэ тохиолдолд  зөвшөөрөл олгодоггүй. Дулаан, цахилгаан хангамжийг эрсдэлтэй байдалд оруулдаг тул олгохгүй гэв.

Мөн санал хүргүүлсэн томоохон ажлууд төсвийн хүрэлцээ муу гэсэн шалтгаанаар Сангийн яам дэмжихгүй байгаа, ДЦС IV-т нэг зуухны үүсвэрийг нэмэх,  ДЦС III-ийг дунд даралтын хэсгийг өргөтгөх гэх мэт нэн шаардлагатай ажилд төсөв суулгаагүй. Эдгээр нь нэлээн хөрөнгө оруулалт шаардсан ажил ч хэрэв хангагдахгүй бол станцуудын хэвийн үйл ажиллагаа доголдох эрсдэл бийг санууллаа. .

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ 18 цаг 30 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа 18 цаг 37 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна 18 цаг 42 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 18 цаг 48 мин Монгол Улс “Garuda Candi Dharma III 2026” олон улсын энхийг сахиулах сургуулилтад оролцов 19 цаг 0 мин “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй аваарай 20 цаг 53 мин Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь 21 цаг 30 мин Неймар зодог тайлах эсэхээ 12 дугаар сард шийднэ 21 цаг 44 мин Олимпын аварга Михо Такагиг Ард түмний хүндэтгэлийн одонгоор шагналаа 21 цаг 51 мин Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний байгууллагууд, иргэд бэлтгэлээ сайн хангах нь зүйтэй 21 цаг 58 мин Финланд Улстай боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 22 цаг 7 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр гурван хүн хэвтэн эмчлүүлж байна 22 цаг 9 мин БНХАУ-ын Ляонин мужийн төлөөлөгчид НИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа 22 цаг 23 мин SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ 22 цаг 32 мин Н.Учрал: Бүсийн чуулган, форум, салбарын ойн арга хэмжээг цуцална 23 цаг 14 мин Өнгөрсөн сард 1,439.2 кг үнэт металл худалдан авчээ 23 цаг 19 мин “Шинэ тойрог зам”-ыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэнэ 23 цаг 28 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр 09 цаг 52 мин Н.Адилбиш: Авто зам ашигласны төлбөр нэмэх Засгийн газрын тогтоол буруу байна Уржигдар 17 цаг 00 мин Даян аварга Б.Орхонбаяр, Улсын заан Д.Анар, Б.Серик нар "Дэлхийн нүүдэлчдийн наадам"-д оролцоно Уржигдар 16 цаг 54 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ...
Top