x

Нагояагийн их сургуульд зургаан оюутан докторын тэтгэлгээр суралцахаар боллоо

Японы Нагояагийн их сургуулийн Азийн сателит кампус институтийн докторын хөтөлбөрийн 2018 оны элсэлтийн ёслолын үйл ажиллагаа өчигдөр боллоо.

Энэ хичээлийн жилээс манай улсаас боловсрол, анагаах ухаан, байгаль орчин, хуулийн салбарын 6 мэргэжилтэн төрийн албан хаагчдад зориулсан докторын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаа юм. Тэд ажлаа хийнгээ Нагояагийн их сургуулийн шилдэг профессоруудын удирдлага доор дэлхийн түвшний судалгаа хийж докторын зэрэг хамгаална.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр Нагояагийн их сургуулийн Азийн сателит кампус институтийн зүгээс төрийн албан хаагчдад зориулсан докторын хөтөлбөр хэрэгжүүлж буйд талархал илэрхийлээд “Төрийн албан хаагчдыг чадавхжуулах, тэдний боловсрол, мэдлэг, ур чадварыг үргэлж дээшлүүлж, мэргэшүүлэхэд Монгол Улсын Засгийн газрын зүгээс байнга анхаарч ирсэн. Ийм ч учраас ажлаа хийнгээ өөрийн салбартаа мэргэших, өндөр түвшний судалгааг Японы шилдэг профессоруудын удирдлага доор хийх боломжийг манай төрийн албан хаагчдад олгож байгаа Азийн сателит кампус институтийн хэрэгжүүлж буй докторын хөтөлбөр нь энэ жилээс хүрээгээ тэлж, хууль, анагаах ухаан, байгаль орчны салбараас гадна боловсролын салбарт доктор бэлтгэх болсонд баяртай байна. Энэ хөтөлбөрийн үйл ажиллагааг бид цаашид дэмжиж ажиллах болно” гэлээ.

Нагояагийн их сургуулийн ерөнхийлөгч Мацүо Сэйичи “Нагояагийн их сургууль Азийн улс орнуудын хүний нөөцийн хөгжилд хувь нэмрээ оруулахаар ажиллаж ирлээ. Энэ үйл ажиллагааны үндсэн хөтөлбөр бол “Азийн улс орнуудын тэргүүлэх төрийн албан хаагчдыг бэлтгэх хөтөлбөр” бөгөөд Монгол Улс дахь Азийн сателит кампусаараа дамжуулан энэхүү хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. Тухайн оронд байрлах оффисоороо дамжуулан Японд болон гадаад улсад докторын сургалт явуулах энэхүү хөтөлбөр манай орны хувьд өмнө нь хэрэгжүүлж байгаагүй шинэлэг хөтөлбөр юм. Энэ жил 6 монгол оюутан элсэн орлоо, та бүхэндээ баяр хүргэж амжилт хүсье” гэлээ.

Энэхүү докторын тэтгэлэгт хөтөлбөр нь Хөтөлбөр нь зайны сургалтыг уламжлалт сургалтын хэлбэртэй хослуулан төрийн албанд ажил үүргээ гүйцэтгэхийн хажуугаар Нагояагийн их сургуульд суралцаж, Японы тэргүүлэх профессоруудаар удирдуулан докторын зэрэг хамгаалах боломжийг олгож буйгаараа онцлог юм.

Ёслолын ажиллагаанд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Такаока Масато, Нагояагийн их сургуулийн захирал Мацүо Сэйичи, Азийн сателит кампус институтийн захирал Исода Фүмио нарын албаны хүмүүс, их, дээд сургуулийн удирдлагууд оролцож тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөхийн сацуу энэ жил Монголоос тус докторын тэтгэлэгт хамрагдсан докторантур оюутнуудад баяр хүргэлээ.

Эх сурвалж: БСШУСЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 29 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 51 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 1 цаг 0 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 1 цаг 8 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 1 цаг 20 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 28 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 32 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 36 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 1 цаг 40 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 2 цаг 15 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top