x

Дэлхийн II дайны ялалтад зориулсан Олон улсын түүхийн форум боллоо

Дэлхийн хоёрдугаар дайн дууссан түүхэн үйл явдалд зориулсан хэд хэдэн цуврал арга хэмжээ энэ 2023 оны есдүгээр сард Монголд болон Орост зохион байгуулагдлаа.

Монголтой хил залгаа ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын төв Чита хотод энэ түүхэн үйл явдалд зориулсан олон улсын түүхийн форум есдүгээр сарын 19-нд боллоо. Форумд Монгол, Орос, Хятадын түүхчид, эрдэмтэд оролцжээ. Форумын гол зорилго нь дэлхийн хоёрдугаар дайны талаарх болон Халхын голын байлдааны түүхэн үнэнийг хадгалан авч үлдэх байлаа.

Дорнод аймгийн Чойбалсанд төвтэй Монгол-Оросын хамтын ажиллагааг дэмжих “Баянтүмэн” нийгэмлэгийн тэргүүн Г.Цолмон “Манай хоёр улс хамтдаа хөдөлмөрлөж, хамтын ажиллагаагаа илүү үр дүнтэй хөгжүүлэх ёстой” хэмээн форумын үеэр онцолсон. Хамтран ажиллахын зэрэгцээ өсч буй залуу үеийнхэнд өнгөрсөн түүхийн үнэнийг ярьж өгөх хэрэгтэй хэмээн тэр хэллээ.

Дэлхийн фашизмын эсрэг дайнд Монгол Улс холбоотны үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэн билээ. Энэ түүхэн үнэнийг Чита хотын Захирагч Евгений Ярилов Монголд ажиллах үеэрээ мөн нотолсон. Дэлхийн хоёрдугаар дайн дууссан өдрийг тохиолдуулан Чита хотын Захирагч Евгений Ярилов есдүгээр сарын 2-3-нд Чойбалсан хотод ажлын айлчлал хийсэн юм. Монголын Чойбалсан, Оросын Чита бол ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоогоод 30 жил болж байгаа хотууд. Чита хотын иргэдийн өмнөөс дэлхийн хоёрдугаар дайн дууссан түүхт ойн өдрийн мэндийг тэрбээр Чойбалсан хотын иргэдэд дамжууллаа. Энэ онд Чита хот үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойгоо тэмдэглэсэн билээ.

Чойбалсан хотод айлчлах үеэрээ Ярилов жанжин Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөж, Халхын голд амь үрэгдсэн Зөвлөлтийн дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

“1939 онд Халхын голд Японы милитаристуудын эсрэг тулалдахад Чойбалсан хот их үүрэг гүйцэтгэсэн. Халх голын байлдаан нь дэлхийн хоёрдугаар дайны угтвар байсан. Халхын гол дахь ялалт нь Монголыг эзэлж, Гитлерын гол холбоотны хувиар Зөвлөлт Холбоот Улс руу дайрах түшиц газар болгох гэсэн милитарист Японы төлөвлөгөөг тасалдуулсан юм” хэмээн Евгений Ярилов Чойбалсан хотод хэлсэн үгэндээ онцолсон.

Айлчлалынхаа төгсгөлд Ярилов Монголын найзууддаа уран зураг, хоёр хотын найрамдалт харилцааны 30 жилийн ойд зориулан бүтээсэн дурсгалын медалийг бэлэглэлээ.

Мөн энэ үеэр Түүхийн дурсгалыг харилцан хамгаалах баримт бичигт хоёр тал гарын үсэг зурлаа. Энэхүү баримт бичиг хүчин төгөлдөр болсноор хоёр тал түүх, соёлын дурсгалыг сэргээх, засварлах ажилд харилцан бие биедээ тусалж, түүхийн өвийг хайрлах, хамгаалах, ахмад дайчдын дурсгалыг хүндэтгэх, хоёр орны иргэдэд эх орон, их түүхээ хамгаалах ухамсрыг бий болгоход чиглэсэн танин мэдэхүйн, сургалтын, спортын арга хэмжээнүүдийг зохиох юм.

С.ПАЛАМ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top