x

Чөлөөт бөх: Т.Түвшинтулга ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт хотноо өнгөрсөн баасан гаригт эхэлсэн билээ. Монголын тамирчдын медалийн салхийг Түмэнбилэгийн Түвшинтулга хүрэл медалиар эхлүүллээ.

Эрэгтэй 61-ын жинд өрсөлдсөн Т.Түвшинтулга өчигдөр медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Гүржийн бөх Бека Ломтазег 6:3-аар ялж, ДАШТ-ий хүрэл медальтан боллоо. Т.Түвшинтулга эхний барилдаанд Кыргызстаны У.Жолодошбековыг 8:6-аар ялсан ч ОХУ-ын Г.Рашидовт 2:1-ээр ялагдсан. ОХУ-ын бөх Рашидов Энэтхэг, Гүржийн бөхчүүдийг дараалан ялснаар манай бөхөд дагаж барилдах боломжтой болсон юм.  Ингээд Т.Түвшинтулга өчигдөр болсон дагах барилдаанд Энэтхэгийн Сонба Гонганег 7:0-оор хожин Гүржийн Б.Ломтазег 6:3-аар ялснаар хүрэл медалийн болзол хангасан юм. 

Т.Түвшинтулга энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, улмаар наймдугаар сард сонгон шалгаруулалтад эрхээ баталгаажуулж, ДАШТ-д гурав дахь удаагаа оролцох болсон аж. Түүний багш О.Пүрэвбаатар ДАШТ-ээс хошой мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд багш, шавь хоёрын амжилт Будапешт үргэлжилж, дэлхийд данстай гэдгээ харуулж чадлаа.

Чөлөөт бөхийн ДАШТ өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ. Манай эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр бөх барилдах бөгөөд тэмцээн Улаанбаатарын цагаар 16:30-с эхэлнэ.

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 1 цаг 24 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 1 цаг 36 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 1 цаг 39 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 1 цаг 44 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 1 цаг 52 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 2 цаг 1 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 2 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 14 цаг 14 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 22 цаг 33 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 22 цаг 40 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 22 цаг 51 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ
Top