x

Хятад Улсад ой, цөлжилтийн чиглэлээр холбогдох албан хаагчдыг сургана

Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих, Монгол-Хятадын цөлжилтийг сааруулах хамтын ажиллагааг өргөжүүлэх, түлхэц үзүүлэх зорилгоор БНХАУ-ын судалгааны 3 баг Монгол Улсад ажиллав. Уг хамтын ажиллагааг хэрэгжүүлж, үр дүнг хэлэлцэх хоёр талын хамтарсан хурал боллоо.

ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД ДАРААХ АЖЛЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

  • Монгол Улсын цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх, тэмцэх, газар нутгийг ойжуулах зэргээр экологийн бүтээн байгуулалт хийх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг нэмэгдүүлж, гангийн нөлөөг багасгаж, аж ахуй, нийгмийн тогтвортой хөгжлийг бэхжүүлэх зорилготой цөлжилттэй тэмцэх Монгол-Хятадын хамтын ажиллагааны төв байгуулна;

  • Монгол, Хятадын ойжуулалт хийх замаар экологийн нөхөн сэргээлт болон цөлжилттэй тэмцэх зэрэг хамтын ажиллагааг эрчимжүүлнэ;

  • Хятадын тал Монголын талд экологийн нөхөн сэргээлт хийхэд техникийн дэмжлэг үзүүлж, хоёр улсын хил дээр хил дамнасан экологийн хамгааллын бүсийг байгуулж, тусгай хамгаалалттай газар нутгийн амьтан, ургамлын экосистемийг нөхөн сэргээх, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

ОЙ, ЦӨЛЖИЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР БНХАУ-Д 10 УДААГИЙН СУРГАЛТАД ХОЛБОГДОХ АЛБАН ХААГЧДЫГ ХАМРУУЛНА

Дээрх сургалтад оролцох Монголын талын төлөөлөгчийн Монгол, Хятад хоёр Улсын хооронд зорчих зардал болон дамжин өнгөрөх тээврийн зардал, Хятад Улсад байх хугацаан дахь сургалтын зардал, дотуур байрны зардал болон тээврийн зардлыг Хятадын талаас үнэ төлбөргүй хариуцах юм.

Түүнчлэн Бүгд Найрамдах Хятад Ард Улс Монгол Улсын "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төвийг байгуулах бэлтгэл ажлыг дүгнэх уулзалтын тэмдэглэлийг хоёр тал албажуулж гарын үсэг зурав.

Монголын талаас Монгол Улсын Шадар Сайд, Эдийн засаг, хөгжлийн Сайд Ч.Хүрэлбаатар, БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, МУ-ын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, БХБ-ын Дэд сайд Э.Золбоо, ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Р.Алтангэрэл, Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон албаны хүмүүс оролцлоо.

Хятадын талаас БНХАУ-ын Үндэсний олон улсын хөгжил хамтын ажиллагааны Агентлагийн дарга Луо Жаохуй, Бүс нутгийн 1-р газрын дарга Лю Жүнфөн, Бүс нутгийн 1-р хэлтсийн дарга Жоу Жяньхуан, Олон улсын хамтын ажиллагааны газрын хэлтсийн дарга Ян Мөн, Үндэсний ойн болон бэлчээрийн газрын Дэд дарга Тань Гуанмин, Хятадын Ойн академийн дарга Е Жы, Цөлжилттэй тэмцэх газрын Дэд дарга Ян Гуанфөн болон албаны хүмүүс оролцлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 2 цаг 23 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 2 цаг 45 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 2 цаг 54 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 3 цаг 3 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 3 цаг 14 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 3 цаг 23 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 3 цаг 26 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 3 цаг 31 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 3 цаг 34 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 4 цаг 9 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top