x

Др.Сүрэш Кумар: Нүүдлийн шувуудын хамгааллын асуудлаар улс орнууд хамтран ажиллах нь чухал

“Төв Азийн Нүүдлийн зам Санаачилга – Монгол Улсын хэтийн төлөв” OУ-ын семинар Улаанбаатар хотод боллоо.

Семинарт олон орны шувуу судлаачид, эрдэмтэд, олон улсын төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож, хил хязгааргүй нүүдэллэх шувуудын амьдрах орчин, нүүдлийн замын экосистемийг хамгаалахад олон улсын харилцаа, эрдэм шинжилгээний чиглэлд хамтран ажиллахад тулгарч буй сорилт, боломжуудын талаар хэлэлцлээ.

2024 оны 2-р сард Узбекистан улсад болох НҮБ-ын Нүүдлийн төрөл зүйлийн тухай конвенц (CMS)-ийн Талуудын бага хурлыг угтаж Төв Азийн зам санаачилгыг дэмжих, үүнд Монгол Улсын засгийн газар, олон улсын төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудыг татан оролцуулах зорилгоор энэ удаагийн семинарыг Монгол Улсын БОАЖЯ, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан (HSF), Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв (WSCC) хамтран Улаанбаатар хотод зохион байгууллаа.

Семинарын нээлтэд БОАЖЯ-ны Сайд Б.Бат-Эрдэнэ мэндчилгээ илгээж, ХБНГУ-аас Монгол Улсад суух элчин сайдаар томилогдсон н.Хелмут Кулиц болон холбогдох албаны бусад хүмүүс оролцов.

Дэлхий даяар ховордож буй биологийн төрөл зүйлийг хамгаалахад үндэсний засгийн газар, олон улсын байгууллага, үндэстэн дамнасан, үндэсний болон орон нутгийн төрийн бус байгууллагууд хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах шаардлагатайг онцолсон юм. Үүнд Монгол Улс идэвхтэй оролцох байр сууриа илэрхийллээ.

Семинарт Монгол, ХБНГУ, БНСУ, БНХАУ, ОХУ, БНЭУ, Нидерланд, Швед зэрэг орны 50 гаруй эрдэмтэн судлаачид оролцсон бөгөөд дараах сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүллээ.

-"CAF санаачилга дахь Монгол Улсын оролцоо, байр суурь", Д.Ариунтуяа, Монгол Улсын БОАЖЯ

-"Нүүдлийн зам ба хамтын ажиллагааны ач холбогдол, CAF-ын хамтын ажиллагаа – Энэтхэг улсын байр суурь", Др. Сүрэш Кумар, Энэтхэгийн Зэрлэг Амьтны Судалгааны Хүрээлэн

-"Институцийн тогтолцоогоор дамжуулан Төв Азийн Нүүдлийн Замд гарах ахиц", Др. Тилман Шнайдер, Нүүдлийн төрөл зүйлийн тухай конвенц (CMS)

-"Нүүдлийн замуудын инститүцийн сонголтууд – EAAFP -ын туршлага", Хиесеон До, EAAFP-ын Хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн асан

-"Ирээдүйн хамтын ажиллагаа ба CAF дахь ТББ-уудын үүрэг", Проф. Др. Бернхард Селигер, БНСУ дахь Ханнс-Зайделийн Сан

-"Шувууд улс орон, газар нутгийг холбодог ба олон улсын хамтын ажиллагаа үүнд яагаад чухал болох нь", Др. Б. Нямбаяр, Зэрлэг амьтан судлах хамгаалах төв.

Ханнс-Зайделийн сан нь ХБНГУ-ын Бавари муж улсад төвтэй улс төрийн сан бөгөөд бүс нутагт энх тайван, ардчилал, хөгжил дэвшлийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ хүрээнд CAF санаачилгыг хэрэгжүүлэх, үүнд олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд дэмжин оролцож байна.

"Шувуудын хамгааллын асуудлаар улс орнууд хамтран ажиллах нь чухал. Энэтхэг улсын хувьд Тусгай хамгаалалттай 1000 орчим газар байдаг. Нүүдлийн шувуудын хамгааллын асуудалд Энэтхэг улс анхааран ажиллаж байгаа ч тоо нь буурч байгаа нь харамсалтай. Төв Азийн энэхүү санаачилгын хэмжээд шувуудын нүүдлийг замд хамгаалах боломжтой" хэмээн Энэтхэгийн Зэрлэг Амьтны Судалгааны Хүрээлэнгийн Др.Сүрэш Кумар илтгэлдээ дурьдав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 2 цаг 26 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 2 цаг 47 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 2 цаг 56 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 3 цаг 5 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 3 цаг 17 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 3 цаг 25 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 3 цаг 29 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 3 цаг 33 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 3 цаг 37 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 4 цаг 12 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top