x

Голомт банкны явган аяллын баг 120 километр замыг амжилттай тууллаа

Голомт банкны хамт олны соёлын нэг хэсэг болсон спорт явган аялал 25 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаа Голомт банкны салбар, нэгжийн захирал, ахлах менежер, ажилтнуудаас бүрдсэн нийт 124 хүний бүрэлдэхүүнтэй явган аяллын баг Горхи Тэрэлж, Хавиргын даваа, Хонгорын гол чиглэлд, Хагийн хар нуурыг зорин 5 өдөр, 4 шөнийн турш, 120 километр замыг туулж ирлээ.

Аяллын хугацаанд цаг агаар нартай цэлмэг байсан ч өмнөх өдрүүдэд үргэлжлэн орсон борооноос үүдэн зам намагтай, бартаатай байсан нь аялагчдын тэсвэр тэвчээрийг сорьж, багийн ажиллагааг бат бэх болгосон сонирхолтой аялал болсон юм.

Явган аяллын үргэлжлэх хугацаанд аялагчид байгаль орчноо бохирдуулахгүй сахилга баттай, эмх цэгцтэй, хариуцлагатай алхах үүргийг хүлээж, байгаль хамгаалагч ажилтан болон багийн ахлагч нар үүнд давхар хяналт тавьж явлаа. Мөн аялагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс эмч, хөтөч болон мэргэжлийн хүмүүс баг бүрэлдэхүүнтэй хамт алхсан бөгөөд яаралтай тусламжийн үед хэрэг болох машин, техникийг урьдчилан бэлдэж ажилласан нь Голомт банкны зүгээс ажилтнуудаа анхаарах хариуцлагатай соёлын нэг байсныг дурдах нь зүйтэй.

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд явган аяллыг Хагийн хар нуур, Хар зүрхний хөх нуур, Асралт хайрхан, Цэцээ гүн, Гүнжийн сүм, Заан тэрэлж, Дуган хад, Хүйсийн найман нуур, Аглаг бүтээлийн хийд гээд нийт 9 чиглэлд амжилттай зохион байгуулсан байна.

Энэ хугацаанд давтагдсан тоогоор нийт 1000 гаруй ажилтан спорт явган аяллын хөтөлбөрт хамрагдсан бөгөөд аялагчдын багаас спортын мастер 4, спортын дэд мастер 5, аяллын спортын зэрэгтэй 100 гаруй хүн төрөн гарчээ.

Мартагдашгүй дурсамжийг хамтдаа бүтээж, аяллын замыг амжилттай туулсан Голомт банкны аялагч ажилтнууддаа баяр хүргэе.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top